Зорилгоо тодорхойлох



Та зорилгоо нарийн тодорхойлоогүй бол салхинд хийсэх хамхуултай адил юм. Хүмүүсийн ердөө 5 % нь зорилгоо тодорхойлсон байдаг. Яагаад ?
1.    Энэ нь шаргуу хичээл зүтгэл шаарддаг.   Мөн цаг хугацаа их зарцуулна. Чин сэтгэлээсээ байх хэрэгтэй.
2.    Бүтэлгүйтэхээс айдаг. Та зорилгоо тодорхойлоогүй бол бүтэлгүйтэхгүй юм. Харин аль аль нь танд тохиолдоно гэж үгүй.
3.    Амжилтанд хүрэхээс айх. Зарим хүмүүс амжилтаа чамалдаг.
Надад хангалттай цаг зав алга, Би мундаг боловсролтой хүн биш, юу ч чадахгүй байгаад минь уучлаарай гэх мэтээр та өөрийгөө зөвтгөдөг. Та амжилтанд хүрээгүй бол бүтэлгүйтэх төлөвлөгөөгөө гаргадаг уу? Хүмүүс яг юу хүсч байгаагаа мэддэггүй, хэрхэн зорилгоо тодорхойлохоо мэддэггүй, түүнд хүрэхээсээ айдаг, мөн өөрийн үнэлэмж доогуур байдаг учраас тэдгээр хүмүүсийн ихэнхи нь урсгалаараа явдаг аж. Та зорилгодоо хүрэхэд юунд хүрнэ гэдгээ мэдэж байх ёстой, дараа нь түүнд хүрчээд цаашдаа яах эсэхээ хараарай. Танд хүссэн бүхнээ хийх чадамж байгаа хэдий ч та эхлээд юу хийх ёстой вэ гэдгээ шийд. Зорилгоо үр ашигтай тодорхойлохдоо дараах аргачлалуудыг дагаарай.
Таны хувийн амьдралд
1    Зорилго таны үнэт зүйл байг. Зорилго таны итгэл үнэмшилд шингэсэн цагт амьдрал илүү утга учиртай, сонирхолтой болно. Үнэ цэнэ дээр суурилсан зорилгуудыг эрэмбэлж дараалалд оруулахад хялбар байдаг. Шаардлагатай гэсэн зорилгуудаа тодорхойлоод дараа нь хоёрдугаар, гуравдугаар зорилгоо биш харин хамгийн чухал гэсэн зорилгодоо хичээл зүтгэлээ зориулна. Судалгаанаас үзэхэд дээд тал нь гурвалсан зорилгыг хэрэгжүүллээ гэхэд түүнд хүрэх нөлөө нь их байдаг гэжээ.
2   Зорилгоо нарийвчлан тодорхойлсон байна. Зорилготой байх нь өөрөө аз жаргалтай байх юм уу, эсвэл амжилтанд хүрэх, баян болохыг хэлээд байгаа юм уу? Зорилго ийм янзаар маш тодорхойгүй байдаг учраас нарийвчилсан зорилгуудын жишээг дор дурьдъя:
-       би 25 настайдаа хамгийн багадаа 30 сая төгрөгтэй байх болно.
-       Ирэх хавар их сургуулиа онц дүнтэй төгсөнө.
-       Дараа долоо хоног гэхэд жингээ 3кг хасна гэх мэт

Иймэрхүү байдлаар зорилгуудаа обьектив байдлаар тодорхойлох бөгөөд зорилгодоо хүрэх явцад сүүлийн хугацаа гэж байх ёстой юм.

3    Зорилгоо бичнэ. Зорилгоо дүрсэлж буулгах бөгөөд ингэсэнээр ухамсаргүйд хүчтэй нөлөөлж чаддаг байна.
4    Зорилго том хэдий ч бодитой байна. Энгийн нэг ажилтан байж оны эцэст компаныхаа захирал нь болно гэж битгий ам гараарай. Харин үүний оронд үндсэн зорилгод тань ойрхон байлгах дунд түвшиний богино хугацааны зорилгоо тодорхойл.
Та томоор мөрөөдөж болно, гэхдээ хэнтэй мөрөөдлөө хуваалцахаа сайн бодож үзээрэй. Хүмүүс таны мөрөөдлийг доог тохуу болгож магадгүй учраас та нууцаа өөртөө хадгал эсвэл таныг чин сэтгэлээсээ дэмжиж чадах тийм л хүнтэй хамтар.
5   Зорилгоо төсөөл. Илүү сайн нарийвчлан төсөөлбөл “оюун ухаан” нь зорилгыг хүлээж авахад хялбар болдог. Таны оюун ухаан бодит зорилгыг төсөөлөн хүлээн авсанаар таныг зорилгодоо амжилттай хүрэхэд, шаргуу хичээн зүтгэхэд түлхэц болдог юм.
6   Өөрийгөө урамшуул.Ингэснээр өөрийгөө идэвхжүүлж, мөн зорилгодоо хүрэх замд тань саад болж буй бэрхшээлүүдийг давахад туслах юм.  Зорилгодоо хүрэх явцдаа өөрийгөө хэрхэн урамшуулж болохыг доорх жишээнүүдээс хараарай.
-       Оройн хоолоо дуртай ресторандаа иднэ гэж өөртөө амла.
-       Сургуулиа төгсөөд аялалаар явна гэж төлөвлө.
-       Байшингаа засварт оруулсны дараа үдэшлэг зохио.

Ашигласан материал:
Motivation and Goal setting