Таны эхнэр гомдоллоод байна уу?

Энэ асуултанд та юу гэж хариулж байна. Үгүй миний эхнэр бүх зүйл нь тайван гэвэл та үнэхээр мэдрэмжтэй хань юм байна гэж өөрийгөө тооцож болно харин тийм гэж хариулж байгаа бол та төдийлөн гэр бүл эхнэрийнхээ сэтгэл санаанд анхаарал халамж тавьдаггүй, эхнэрээ чин сэтгэлээс нь бага сонсдог нэгэн гэж өөрийгөө ойлгож болох юм.

Учир нь эмэгтэй хүмүүс хэн нэгэнтэй сэтгэл санаагаа хуваалцаж ярих гэхээсээ илүүтэй гэр бүлийн хүн ханьтайгаа хамаг сэтгэлээ нээж ярилцахыг хүсдэг. Түүнд байгаа хуримтлагдсан олон сэтгэл хөдлөлөө зөвхөн хайртай ханьдаа илэрхийлж өөрийгөө сонсгохыг хүсэж байдаг. Энэ зүгээр л ярих гэсэн хэрэгцээндээ биш давхар сэтгэл зүйн хамгаалалт, тайвшралыг мэдрэхийг хүсэж байдаг. Эр нөхөр нь эхнэрээ сонсож чаддаг, урам хайрлаж чаддаг, хүндэтгэдэг эмэгтэй ямар ч хүнээс илүү гэрэлтэй илүү эрч хүчтэй байж чаддаг.
“Зарим эрчүүд үгүй дээ миний эхнэр бараг насан туршдаа л үглэж байна” гэж хэлдэг. Энэ хариултыг хэлдэг эрчүүдэд бид та эхнэрээ насан туршид нь сонсоогүй байна гэж хэлдэг.
Та ч бас эхнэрээ гэрэлтсэн, эрч хүчтэй, золбоолог болгоход оройтоогүй. Танд дараах үйлдлүүд л хангалттай байх болно.
 Гэртээ ирээд түүнтэй мэндэлж, өдрийг юу хийж өнгөрүүлсэн тухай асууж, чин сэтгэлээсээ ярилц.
 Гэр бүлдээ өдөрт 20минут байнга анхаарал хандуул /энэ хугацаандаа Зурагт, хөл бөмбөг үзэхгүй байх, сонин уншихгүй байх/. Энэ хугацаандаа гэр бүлийнхэндээ санаа тавьж бай.
Сэтгэл санаа хэцүү үед нь хамт байж, түүнийг сонс.
Ханийнхаа сайн талуудыг харж, хааяа ч гэсэн урамшуулж байгаарай
Түүнийг сонсож байхдаа нүдрүү харж бай. Өөрт нь итгэж байгаагаа харцаараа илтгэ. Тэр үед таны хань хамгаас бардам байх болно. Сэтгэгдлээ хуваалцаж дуусаагүй байхад зөвлөгөө өгөхөөс зайлсхий. Учир нь эмэгтэйчүүд ихэнхдээ ярьж байх үедээ шийдлээ олж байдаг.
Гэртээ ямар нэгэн хэрэгтэй зүйл хий.
Хүүхдийнхээ талаар хамтдаа ярилцаж бай.
 Хааяа ч болов түүний дуртай зүйлийг авчирч өг
Биеийн байдлыг нь асууж, өвдсөн үед нь анхаарал халамж тавьж бай. Тэр таныг гайхалтай эр хүнээр сэтгэлдээ ахин дахин өргөмжлөх болно.
Хоол хийхэд нь магт, тэд хайртай хүндээ хамгийн амттай хоолыг л хийхийг хичээдэг. Та түүнээс ямар хөдөлмөр сэтгэл гаргаж байгаад нь байрлалаа гэдэг үгээ харамгүй хэлэх хэрэгтэй. Хэрэв үгүй бол тэр сэтгэл гаргахдаа ч хайнга болж мэдэх юм. Зарим тохиолдолд амтгүй хоол хийх үе ч байдаг тэр үед нь та мөн л ахин сэтгэлээсээ амттай хоол хийх сэдлийг нь төрүүлж ханидаа урам хайрлах хэрэгтэй.
Боломж олдвол ханийгаа баярлуулахыг хичээгээрэй. Энэ харилцаагаа нээлттэй, шинэлэг болгох хамгийн шилдэг аргуудын нэг ч гэдэг та энэ боломжийг бас битгий алдаарай.
Нэг нэгнийхээ хүсэл сонирхлыг ойлгож дэмжээрэй.
Байнга эелдэг харилцаж, хатуу үг хэлэхээс татгалзаарай. Хамгийн их итгэдэг хүндээ хамгийн амархан гомддог гэдгийг санаарай.
Асуудлын талаар маргаж, мэтгэлзэхээсээ илүү хэрхэн шийдвэрлэх талаар тал бүрээс нь шүүн тунгаан хэлэлцэх чадварт суралцаарай. Маргаан нь гэр бүлийн амьдралд хэрэгтэй зүйл нэгээхэн ч байхгүй. Нэгэнт болсон зүйлд нэг нэгнээ буруутгаснаас түүнээс гарах арга замыг хайх нь хамгийн үр дүнтэй гэдгийг санахад илүүдэхгүй.
Таны амьдралын мөч бүрт туслах халамжит хань гэдгийг ойлгохыг хичээгээрэй.



Сэтгэл судлалын МА, ДХИС-ийн сэтгэл судлаач А.Баярцэцэг