Дурласан хүний вербаль бус дохио


Танд хэн нэгэн хүн сэтгэлтэй болсоныг хэрхэн мэдэх вэ? Өөрөө ч мэдээгүй байхад бид хэн нэгэнд татагдсан байдаг. Бидний биеийн хэл бүх зүйлийг илэрхийлж байдаг. Энэ хэлийг бид зөв уншиж чаддаг байх ёстой. Бидний ухамсаргүй энэ дохиог явуулдаг учир ухамсартайгаар хэлэгддэг үгнүүдийг бодвол худал байдаггүй.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэлээ илэрхийлэх байдал өөр өөр учир тус тусад нь авч үзэх болно. Дурлалын эхэн үеийн дохионууд:

Эрэгтэйчүүд:

  1. Шүргэлт - Дурласан эрчүүдэд биеийн холбоо, харилцаа /шүргэх, хүрэх/ чухал болдог. Тиймээс тэд боломж болгоныг ашиглан эмэгтэйдээ хүрэхийг хичээдэг. Заавал илэх, энхрийлэх явдал биш. Энэ төрлийн шүргэлт илүү дотноссон үед явагдана. Эхлээд эрчүүд эмэгтэйгийнхээ сэтгэлийг татах гэж хажуугаар нь зөрөхдөө гарыг нь шүргэх, үсийг нь янзалж, хувцсан дээр наалдсан хогыг авч өгөх, кофе өгөхдөө гарт нь хүрэх, лифтэнд аль болох ойрхон зогсохыг ичээдэг. Санамсаргүй байдлаар хүрэлцэхийг хичээдэг. 
  2. Түүний анхаарлын хүрээнд - Дурласан залуу эмэгтэйгийнхээ анхаарлын хүрээнд байхыг байнга эрмэлздэг. Ойролцоогоор  0,5 - 1 метр зайд байхыг эрмэлздэг. Анхаарлын хүрээнд байна гэдэг нь түүний нүд рүү байнга ширтэнэ гэсэн үг биш. Хагас харсан аль эсвэл нуруугаа харуулан суусан байж ч болно. Хамгийн чухал нь түүнийг харж, үнэлж байна гэдгийг мэдэж байх явдал. 
  3. Харц - Эмэгтэйгийнхээ харцыг байнга хайж байдаг. Эмэгтэй нь өөр зүг рүү харж байвал харц нь юун дээр тусч байгааг олох гэж оролддог. Харц тусаж байгаа зүйлийг нь мөн адил хардаг. Дурласан залуугийн харц эмэгтэйгийнхээ эрүүнээс доошоо цээжнээс дээд хэсэгт ихэвчлэн тусдаг. Нэг зэрэг уруул болон цээжийг нь харах гэж тэр.
  4. Тоохгүй байгаа дүр эсгэх - Тэд эмэгтэйгээ тоохгүй байгаа мэт дүр эсгэдэг. Эмэгтэйнхээ хажууд суусан ч тоохгүй юм шиг царайлдаг. Ингэж тоохгүй байгаа мэт байдал нь тухайн эмэгтэйгийн анхаарлыг өөр дээрээ хандуулдаг. Эмэгтэйчүүд: "Яагаад над руу ерөөсөө харахаа болчихов? Би түүнд таалагддаггүй юм байхдаа? Намайг яагаад үл хүндэтгээд байна вэ?" гэж бодож эхэлдэг.  Ингээд түүний зорилго биеллээ. 
Эмэгтэйчүүд: 
  1. Нүд - Дурласан эмэгтэйн нүд зөөлхөн байдаг. 
  2. Үл тоомсорлосон байдал ба сөргөлдөөн - Зарим эмэгтэйчүүд мөн адил таалагдсан залуугаа үл тоомсорлох байдал гаргадаг. Ингэснээр мөн адил анхаарлыг нь өөр дээрээ хандуулдаг. Харин зарим эмэгтэйчүүд түүнтэй сөргөлдөж, асуудал үүсгэдэг. Өөрийн сэтгэл мэдрэмжээ "эсрэг" байдалаар илэрхийлж буй тэмдэг. 
  3. Баяр баясалаа илэрхийлэх - Таалагдсан эрэгтэйнхээ анхаарлыг татахын тулд эмэгтэйчүүд түүний дэргэд чанга инээдэг. Ухамсаргүйгээр өөрийн тачаангуй байдлыг илэрхийлж байдаг. Судалгаагаар чанга инээдтэй бүсгүйчүүд эрчүүдэд илүү таалагддаг болох нь илэрсэн. Чанга инээж буй эмэгтэйг бусад эмэгтэйчүүд дургүйцдэг. Тэднээс дургүйцэж буй шалтгааныг асуух юм бол ядаргаатай санагддаг гэж хариулна. Яг үнэндээ гэвэл эрчүүдийн анхаарлыг татаж байгаа болохоор тэд дургүйцдэг. 
  4. Харц - Дурласан бүсгүй дурлалт залуугаасаа харц салгадаггүй. Түүнийг байнга эрэн хайж,   мэдэрч байдаг. Харц тулгармагц харцаа буруулдаг. 
  5. Халамж, тусламж - Дурлалт хүндээ маш их анхаарал тавидаг. Найтаймагц алчуур өгч, автобусанд суудал авч, чихэрээр дайлж, цай кофе авчирч өгдөг. Ийнхүү анхаарал халамж тавьснаар түүний хажууд эрэгтэй хүн тухтай, сайхан байна гэсэн мэдрэмжийг түүнд ойлгуулахыг хичээдэг. 

Ашигласан материал: http://lady.tsn.ua

Б.Тунгалаг