Ганцаараа амьдрах нь сэтгэл гутралыг ихэсгэдэг үү?
Саяхан хийгдсэн сэтгэл гутралын шалтгааныг судлах судалгаагаар нийт сэтгэл гутралд автсан хүмүүсийн 80-аас дээш хувь нь ганцаар амьдардаг буюу ямар нэгэн гэр бүл болоод нийгмийн хүрээлэл багатай хүмүүс байсан байна.
Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд депрессийн шалтгаан нь бага орлоготой эсвэл боловсролын зэрэг бага гэсэн шалтгаанууд байдаг. Харин эрчүүдийн хувьд ажлын байрны олдоц бага, албан тушаал доогуур, хувийн амьдрал эсвэл архи хэтрүүлэн хэрэглэх гэсэн шалтгаантай холбоотой байдаг.
Өрх толгойлсон эцэг, эх эсвэл ганцаараа амьдардаг дунд насны хүмүүсийн хувьд оюуны эрүүл мэндэд аюул учирах нь ихэсдэг байна.
Финьландын судлаачид нийт 3500 долоо ба түүнээс дээш жил ажилласан эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийг судалгаанд хамруулж тэднийг хооронд нь нийгэм социологийн судалгаа /ажлын албан түшаал, орлого/, эрүүл мэнд /ихээр архи уух, тамхи татах, биеийн хөдөлгөөн бага/ болоод сэтгэл гутрал гутралын эм хэргэлсэн эсэх зэргээр нь харьцуулсан үзүүлэлт гаргажээ.
Энэхүү судалгаагаар ганцаар амьдрах нь депрессийг нэмэгдүүлдэг гэсэн үр дүн гарсан. Ганцаараа амьдардаг эрэгтэй болон эмэгтэйчүүдийн хооронд сэтгэл гутрал ихсэх шалтгааны ялгаа байдаггүй байна. Ихэнх эмэгтэйчүүд тааруу байшинд амьдарч байгаа нь сэтгэл гутралыг ихэсгэдэг бол эрчүүдийн хувьд хангалуун бус байдлаасаа болоод сэтгэл гутралыг ихэсдгэдэг байна.
Хэдийгээр энэхүү судалгаа нь олон хүнийг хамруулж чадсан хэдий ч ганцаар амьдардаг хүмүүсийн сэтгэл гутралын төвшинг ихэсгэдэг хүчин зүйл бол ганцаараа амьдрах гэдгийг нотолсон хэдий ч сэтгэл гутралыг бий болгодог хүчин зүйлсийг одоо хүртэл нарийн тодорхойлж чадаагүй байна.
Б.Мишээл
Эх сурвалж: www.medicalnews.com
0 comments: