Эмэгтэйчүүдэд хэлж болохгүй үгсийн жагсаалт
Эмэгтэйчүүдийг илүү сайн ойлгоход энэ мэдээлэл танд тусалж болох юм.
Ямар үгс эмэгтэйчүүдийн дургүйг хүргэж, гомдоодог вэ? Үүнийг мэдмээр байвал доорх зүйлийг анхааралтай уншаарай!
Эмэгтэйчүүдэд хэлж болохгүй үгс:
- "Манай ээж чамаас илүү" - хоол хийдэг, цамц индүүддэг, гэрээ цэвэрлэдэг г.м.
Ээжийнхээ оронд эгч, танил, өмнөх найз охин/эхнэр, анхны хайр г.м. хүмүүстэй харьцуулсан үгс. Ихэнхдээ эрчүүд ээжтэйгээ харьцуулах нь элбэг байдаг. "Манай ээж чамаас илүү хийдэг" - гэсэн энэ өгүүлбэр эмэгтэйчүүдэд хүнд тусдаг.
Энэ үгс тулаанд дуудаж байгаа мэт санагддаг. Байнга ийнхүү харьцуулснаар нэг л өдөр найз бүсгүй/эхнэр тань "Надаас илүү юм бол түүн рүүгээ явахгүй юу" гэж хэлэхвий.
- "Ашгүй нэг юм хувцсаа тохируулав уу" - энэ бол элбэг хэлэгддэг өгүүлбэр. Нэг гэр бүлийг жишээ болгоё. Нөхөр нь эхнэрийгээ байнга хувцаслаж чаддаггүй хэмээн шүүмжлэнэ. Танидаг хүмүүстээ эхнэрээ ярьж, "Би хувцасыг нь худалдаж авч өгч, юу өмсөхийг нь хэлэхгүй бол гадуур дагуулж явахаас ч ичдэг" хэмээн ярина. Юу болсон гээч? Салалт.
Энэ эмгэтэйчүүдийн хувьд магтаал мэт сонсогддоггүй. Өмнө нь зохисгүй хувцасладаг байж байгаад өнөөдөр санаандгүй аятайхан хувцас өмссөн байна гэж хэлж буй мэтээр санагддаг.
- "Чамтайгаа танилцаж байхад чи минь үзэсгэлэнтэй байсан шүү" - өмнөх сайхан байдал нь алга болсон гэж хэлж байгаа мэт тусдаг. Эрэгтэйчүүдийн эхнэртээ /найз охиндоо тааламжтай сэтгэгдэл үлдээх гэсэн санаа нь бүтэлгүйтэж байгаа нь энэ. "20 настай үеийнх шиг чинь одоо ч би чамаараа бахархадаг" гэж хэлвэл арай өөрөөр хүрэх байх.
- "Хоол хаана байна?" эсвэл "Одоо болтол хоолоо хийгээгүй байгаа юм уу?", "Ганц цамц индүүдэхийг чинь хэдий болтол хүлээх юм бэ?".
Хүүхэдээ харах, ажилаа хийнэ, гэрийн ажилаа хийсээр байхад нь ийм үгс сонсоход маш их гомддог. Эрчүүд бол ихэнхдээ өөрийнхөө ажлыг л хийдэг.
Шүүмжилж суухаар эхнэр тань яагаад хийж амжсангүй вэ гэдгийг сайтар бодох хэрэгтэй. Яагаад гэрийн ажилд нь тусалж болохгүй гэж.
- "Миний зангиаг /тамхи, үзэг, алх, шил г.м/ хаашаа хийчих вэ?"
Энэ үгс гэртээ юу ч хийдэггүй нөхрийг илтгэнэ.
- "Чи тэнэг юм уу?", "Ийм юм ойлгохгүй байгаа юм уу?", "Чамаас асуугаагүй байна." - ямар нэг асуултанд нь хариулт өгөхдөө ингэж хэлдэг эрчүүд байдаг.
Хүн бүхнийг мэдэх албагүй. Таны хувьд мэдээжийн зүйл бусдын хувьд мэдэхгүй зүйл байж болно.
- "Юу ч хийж чадахгүй шүү", "Амтгүй хоол хийх юм", "Оёж чадахгүй", "Хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй"...
Хоол хийж чадахгүй эмэгтэй байхыг үгүйсгэхгүй. Тэгвэд хоолны дамжаа юм уу, хоолны ном аваад өгөхийг зөвлөе. Хүч, нервээ барж, хэрүүл үүсгэж байхаар үнэн үгийг хэлэх нь илүү үнэ цэнэтэй.
- "Чиний хүү/охин чинь..."
Ийм байдлаар үргэлжлүүлвэл зөндөө хэлж болохгүй үгс бий. Гэхдээ энд хүрээд зогсоё. Хамгийн чухал ойлгох зүйл юу вэ гэвэл, хэрүүл тэмцэл хийх нь ямар ч үр дүнд хүрэхгүй. Тайван замаар асуудлыг шийдэх хамгийн зөв арга. ГОЛ ТҮЛХҮҮР: хайртай хүнээ байгаагаар нь хүлээн зөвшөөр.
Ашигласан материал: http://www.randevucity.net
Б.Тунгалаг
0 comments: