Хайрлахаар шийдсэн бол ...
Бид хайртай гэдэг үгний үнэ цэнийн талаар байнга ярилцдаг. Энэ үгийг үнэ цэнэтэй байлгах талаар ч олон яриа өрнүүлж, санал бодлоо илэрхийлж байдаг. Гэвч үүний цаад зорилго нь юу вэ? хайр дурлал, чин сэтгэлийн харилцааг үнэ цэнэтэй байлгахад чиглэдэг.
Хайраас хол хүн гэж байдаггүй. Хүн төрөлхөөсөө бусдыг хайрлах, бусдаар хайрлагдаж байж амьдралын аз жаргалыг мэдэрдэг жамтай. Гэвч энэ аз жаргалыг мэдрэхгүй, хугацаа хомимддог, эсвэл мэдэрсэн ч хэнээс ч юунаас ч юм хайраа бид харамласаар байдаг.
Эрчүүд өөрийн тэр их агуу хайрыг юундаа нөөцөлдөгөө ч сайн мэддэггүй. Хайртай гэж мэддэг хэдий ч түүндээ сэтгэлээ зориулах, хайр халамжаа зориулах талаар биш, хангалуун материаллаг байдлын талаар нь санаа тавьдаг. Эхнэр нь өөрт нь зориулж, өөрөөс нь магтаалыг хүсч сайхан хувцасласны учрыг ч тэд сайн мэддэггүй. Гэхдээ тэдний энэ санаа тавьж байгаа нь амьдралд өөр хэн ч тавиж чадахааргүй том анхаарал халамж юм аа гэдгийг эмэгтэйчүүд, эхнэрүүд маань сайн ойлгодог ч сэтгэл дундуур байдаг. Учир нь эмэгтэйчүүд халуун дулаан харилцаа, анхаарал халамж, сэтгэлийн дотносол, хайртай хүнийхээ магтаалаар тэжээгдэж, цэцэг шиг услагдаж байдаг болохоор тэдэнд энэ талын анхаарал сэтгэл ханамжийг нь 100% бий болгож байдаг.
Та эхнэртээ хайртай гэсэн хэдий ч сэтгэлинй хайр халамжийг бага мэдрүүлдэг бол таны эхнэрээс таны талаар “Миний нөхөр ч сайн хүн л дээ хариуцлагатай, ухаантай харин…” гэсэн дүгнэлт гарах болно.
Харин эмэгтэйчүүд хайртдаа тунирхал хуримтлуулсаар л байдаг. Сэтгэлээсээ ойлголцож харилцах харилцаагаа хойш тавин биеэ даасан хүний байр сууринд очдог. Гэр бүлийн харилцаанд дотно харилцаа хол байсан юм шиг ч сэтгэгдэл бас үүсдэг. Үүний оронд гэр бүлийнхээ хүнтэй чин сэтгэлээсээ ярилцаж, хамтдаа байж, ойлгож, эр нөхрөө дэмжин тусалж, урамшуулж байх нь тэднийг улам зоригтой нээлттэй, зоримог байхад дэм тус болдог. Өөрийг тань ч гэсэн өөрийг нь ойлгосны хариуд ойлгож хайр, халамжаа бэлэглэх болно.
Та үнэхээр хайж явсан тэр л хүнээ олсон бол, хайрлах хүнээ гэж мэдэрсэн л бол түүнд өөр хэзээ ч биш “ЯГ ОДОО” хайр халамжаа харамгүй зориулах хэрэгтэй. Танд амжилт хүсье.
Сэтгэл судлалын МА, ДХИС-ийн сэтгэл судлаач А.Баярцэцэг
0 comments: