Үнсэлцэх үү?

    Дэлхийн хамгийн удаан үнсэлцсэн рекорд 33 цаг байдаг. Энэхүү тэмцээнд дунджаар 39,897 хүн оролцсон байдаг ба хамгийн хурдан үнсэлт нь хосууд минутанд 122 удаа үнсэж байсан.
     Хүн төрөлхтний 90 хувь нь үнсэлцдэг бол үлдсэн 10 хувь нь төсөөллөөрөө үнсэлцэж эсвэл ямар нэгэн зүйлийг хүлхэж /чихэр хүлхэх, модон чихэр идэх/  байдаг.
Хосууд аль болох их үнсэлцэх нь хосын харилцааг илүү их аз жаргалтай, урт удаан өрнүүлхэд хүргэдэг байна. Яагаад гэвэл удаан үнсэлцэх явцад тархинаас окситоцин гэх бодис ихээр ялгаруулснаар хосуудын итгэлцэл болон бие биендээ татагдах нөлөөг ихэсгэдэг.

  Зарим тохиолдолд үнсэлт хосуудын харилцаанд хамгийн аюултай зүйл ч байж болдог. Саяхан хийгдсэн үнсэлтийн судалгаанд нийт 58 эрэгтэйчүүд болон 122 эмэгтэйчүүдийг хамруулсан. Эрэгтэйчүүдийн 59 хувь нь, эмэгтэйчүүдийн 66 хувь нь анхны үнсэлтийнхээ /хостойгоо анх үнсэлцэх/ дараагаар харилцаагаа дуусгасан гэсэн хариултыг өгчээ. Үүний шалтгаан тэдний төсөөлж байсан цэвэрхэн мэдрэмжийг төрүүлсэн үнсэлт байгаагүйд оршиж байгаа юм. Үнсэлцэх үед амт, мэдрэмж, үнэр, үнсэлцэх чимээ гэх зэрэг нь хүний тархинд шууд нөлөө үзүүлдэг. Хамгийн анхны мэдээлэл бол хамтрагчийн чинь эрүүл мэнд байдаг. Үүнд тамхи татдаг эсэх, юу иддэг, уудаг зэргээс хамаардаг. Үүнээс хамааран ялгарах үнэр болгон өөр өөр байдаг. Судлаач М.Хагенс эмэгтэйчүүдийн хувьд үнсэлцэх үед амт болоод үнэр их ач холбогдол өгдөг гэдгийг судалгаагаар гаргаж ирсэн. Харин эрэгтэйчүүдийн хувьд чийгтэй үнсэлт маш ихээр таалагддаг байна.

    Үнсэлт хосуудыг үнэр, амтаараа ойр дотно байлгах нэг хэлбэр байдаг. Хүн хосынхоо үнэр, шүлсний ялгаралаас хамааран тухайн хүнээ хэр эрүүл вэ гэдэг мэдээллийг тархиндаа шууд тусган авч байдаг.
  Үнсэлцэх үед эмэгтэй хүний амьсгалаас хамаарч сексийн хүсэл тэмүүлэл ихсэх багасах нь хамаардаг. Эмэгтэйчүүд зүгээр л үнсэлцдэг бол эрчүүд үнсэлтийг сексрүү чиглүүлж байдаг.
   Сайхан анхны үнсэлт романтик хайрын эхлэлийг тавьж байдаг. Тэгхээр анхны үнсэлт хэр сэтгэгдэл төрүүлэм байна төдий чинээ хүний тархи хүчтэй мэдрэмжрүү түлхэж байдаг.

Үнсэлцэхэд нүүрний 34 булчин, 122 төрлийн байрлал оролцдог төдийгүй стресс багасгаж, харилцааны хүсэл тэмүүллийг ихэсгэж, холестринийг багасгадаг байна.
Тааламжтай үнсэлтийн үед цусан дахь адерналийг ихэсгэж, зүрхний цохилтыг ихэсгэдэг. Доктор Александер Девис үнсэлцэх явцад минутанд 2-3 калорийг шатаадаг гэдгийг судалгаагаар нотолсон.
Хүн хэзээ ч сайн үнсэлцдэг хамтрагчаа мартдаггүй. Учир нь хостойгоо анх үнсэлцсэн мөчөөс тухайн мэдрэмж дээрээ тулгуурлан  хамтрагчтайгаа харилцаагаа хэр удаан үргэжлүүлэх эсэхээ шууд л тархиндаа шийдчихдэг.

За ингээд  үнсэлцээд л байж дээ...                  
  Б.Мишээл


Эх сурвалж:   
www.psychology.wikia.com