Дурласан хүний 20 шинж тэмдэг /тест/


Хайр, дурлалтайгаа учирсан хүмүүс хэд хэдэн шинж тэмдэгээр бусдаас ялгардаг. Тэгвэл ажиглагдаж болохуйц 20 шинж тэмдгийг та бүхэнд хүргэж байна. Энэхүү 20 шинж тэмдэг бидний бүхний "хайрыг шалгах" тестийн асуултууд болох юм. 
Дурласан хүн болгонд илэрдэг энэ 20 хайрын бодол, мэдрэмж, сэтгэл хөдлөл, үйлдэлийг уншаад танд "ЯГ ОДОО" илэрч буй шинж тэмдгүүдийг тоолоорой. 
Өмнө нь илэрч байгаад одоо тэр мэдрэмж илрэхгүй бол тоолохгүй болохыг анхаараарай. Үр дүн таны хайрын хүч хэр их байгааг харуулах юм.


Дурласан хүнд илрэх 20 шинж тэмдэг: 


1. Та сэтгэлийн тайтгарал, амар тайван байдлыг мэдэрдэг.

Танилцаж эхлэсэн үеэсээ л тэр хүнийг эртнээс мэддэг юм шиг санагдаж, ЯГ ийм л хүнийг хайж байсан юм гэж мэдрэнэ. Зөвхөн тэр хүнтэй байхдаа л аз жаргалтай байдаг, өөр хэнтэй ч биш. Ийм сэтгэлийн тайван байдал өмнө нь танд мэдрэгдэж байгаагүй. 
Хамт байхдаа байнга сэтгэл өөдрөг, ганцаардалын мэдрэмж алга болж, өдөр тутмын асуудлыг бүгдийг умартдаг. Энэ ертөнц тэр чигээрээ гэгээлэг, өнгөлөг харагдана. 



2. Хайртай хүнээ "тахин шүтдэг".

Хайртай хүн тань онцгой, дахин давтагдашгүй, хэнтэй ч ижил биш, цорын ганц үнэ цэнэтэй хүн мэт санагддаг. 
"Би ямар азаар энэ хүнтэй учирсан юм бол. Энэ хүн бол хамгийн шилдэг. Зургийн харан улам дурлана. Зөвхөн надад заяагдсан..." хэмээн боддог.


3. Хайртай хүндээ маш их итгэдэг.

Танилцаж, уулзаж эхэлсэн цагаасаа л тэр хүнд өмнө нь хэнд ч ярьж байгаагүй зүйлсээ ярьсан. Ийнхүү нууцаа дэлгэсэндээ өөрөө ч та гайхдаг. 
"Чамд итгэж байгаа учраас би үүнийг хэлье..." хэмээн түүнд хэлдэг. Хэдий та хэлсэн зүйлдээ дараа нь харамсах ч хэлэхгүй байж чаддаггүй. 


4. Байгаагаасаа илүү сайхан, сайн харагдах гэж хичээдэг.

Түүнтэй харилцахдаа байгаагаасаа илүү сайнаар харагдахыг хичээдэг. Таны уриа: "Бүгдийг чинийхээ төлөө." Та илүү эелдэг, найрсаг, халамжтай, мэдрэмжтэй байхыг хичээнэ. Хайртай хүнийхээ хүсэлийг биелүүлэхийг хичээнэ. Өөрийн гадаад үзэмжэнд маш их анхаарал тавьж, хэдэн цагаар толины өмнө эргэлдэнэ. Өмдөн дээрх толбо, урссан сормуусны будаг таны хувьд жинхэнэ зовнил болон хувирна. Өөрийн дутагдал, муу зуршилыг хаях, дарахыг хичээнэ. Хамт байхдаа хогоо хогын саванд хаяж, хараалын үг хэлэхгүй. Бүх муу зуршилаа тэвчинэ. 
Гадаад төрхийн хувьд хайртай хүндээ таалагдахыг байнга хичээнэ. Хайртай хүнд тань таалагдахгүй бол дуртай сүрчигээсээ ч татгалзаж чадна. Имиж хувьд өөрчлөлт гарч, хувцасны сонголт тань өөрчлөгдөнө. Спорт стилээс албан стиль рүү, кет өмсдөг байсан бол өсгийтэй гутал өмсөж эхлэнэ г.м.


5. Хайртай хүнийхээ талаар бүгдийг мэдэхийг хүснэ. 

Уулздаг болсон цагаас л түүний талаарх бүх мэдээллийг сонирхоно. Тэр хүний сонсдог хөгжим, унших дуртай ном, үзэх дуртай кино, идэх дуртай хоол, ямар залуу/бүсгүй таалагддаг, хобби, орд, төрсөн өдөр, гэр бүл гээд бүх зүйлийг сонирхож, мэдэхийг хүсдэг. Юунд дургүй, юунаас харшилтай, ямар төрлийн хүмүүс таалагддагүйг нь хүртэл сонирхдог. Яг л компьютер шиг энэ бүх мэдээллүүд таны ой ухаанд хадгалагддаг. 

6. Та маш хурдан хайртай хүнийхээ "хэмжээ"-нд /ижилсэнэ/ очино. 

Хэрэв таны хайртай хүн таниас илүү ухаалаг, туршлагатай бол та мөн адил түүнээс суралцан түүний хэмжээнд очино. Та зоригтой, тачаангуй болж өөрийн үйл хөдлөлийг эргэцүүлэн бодоход их цаг зарцуулж, өөртөө анхаарал тавина. 
Танд амьдралын шинэ зорилго, үнэт зүйл бүрэлдэн бий болно. Богино хугацаанд ч гэсэн таны зан байдалаа өөрчилж чадахуйц болно. Хэрэв таны хайрт танаас насаар ахмад бол хагас жилийн дараа л гэхэд та өөрөөс ахимаг насны хүмүүстэй яриа нийлж, илүү сайн харилцаатай болж чадсанаа ойлгоно. 
Хэрэв таны хайрт бүсгүй/залуу насаар адил, эсвэл дүү бол та мөн л адил ямар нэг хэмжээгээр өөрчлөгдөнө. Хайртынхаа сайн талаас суралцдаг. Бие биенийхээ хөгжихөд нь тусалдаг. 

7. Маш их тэвчээр гаргадаг.

Өмнө нь таны дургүйг хүргэдэг, эгдүүцэл төрүүлдэг байсан зүйлсүүд дээр та биеэ барьж, тэвчээр гаргадаг. Өөрөө ч та хэзээ ч ийм байдалд орно гэж бодож байгаагүй, ийм их тэвчээр хайртай хүнийхээ төлөө гарна гэдэгт итгэж байгаагүй.    

8. Хайртай хүндээ амархан захирагддаг. 

Хэдий ажилтай, хичээлтэй байсан ч хайртай хүнтэйгээ ойр ойрхон уулзахын тулд төлөвлөгөөгөө өөрчилнө. Цаг үргэлж түүнд зориулан ямар нэгэн сайхан зүйл хийж өгөхийг хичээнэ. Хүсэж буй зүйлийнх нь талаар сонсмогц бүх зүйлээ хаяаад түүнийг нь биелүүлж өгөхийг хичээнэ. 
Хэдий түүнд уурласан ч аргадан үнсэхэд нь амархан уучилна. 

9. Цаг үргэлж түүний хажууд баймаар санагдана. 

Үргэлж хамт байхыг хүснэ. Ямар нэгэн далдын хүч үргэлж түүн рүү таныг татан чангаана. Тэр хүнгүйгээр танд маш уйтгартай байна. Хайртай хүн тань ярихгүй, мессеж бичихгүй бол тайван бус болж, сэтгэл тавгүйтнэ. Түүнийхээ хажууд байхад нэг л тайван болж, сэтгэл сэргэж ирдэг.   

10. Түүнийг алдахаас маш их айдаг. 

Хэзээ нэгэн өдөр энэ харилцаа тасрахвий гэж бодох төдийд л танд таагүй мэдрэмж төрж, бие махбодын өвчин авчрах шиг болдог. Ямар нэгэн үл ойлголцол үүсэхэд түүнийг алдахгүйн тулд өөрийн үнэт зүйл, зарчим, хэм хэмжээг зөрчихөд бэлэн. 

Хайртай хүнээ алдахаас айх байдал 2 зүйл дээр илэрдэг:
Түүний талаар байнга бодож, цаг үргэлж түүнтэй холбоотой байхыг эрмэлздэг. Тиймдээ ч байнга утсаар ярьж, мессеж бичдэг. Хэн нэг нь үдэшлэг, найзынхаа төрсөн өдөрт явсан үед утсаар ярих давтамж эрс нэмэгддэг. Алдахаас айсандаа л...
- Өөрийн үнэлэмж, их зангаа зарим үед хаядаг. Хэн нэгэн өөр хүн таныг гомдоох үг хэлвэл та шууд л нүүр буруулан орхиод явна. Холбоогоо ч таслана. Хайртай хүндээ ийм үйлдэл гаргадаггүй. Заримдаа чимээгүй болж, худлаа инээж, сэтгэл хөдлөлөө мэдэгдүүлэхгүй байхыг хичээдэг. Гэртээ харимагц эмэгтэйчүүд уйлдаг. Харин эрэгтэйчүүд чимээгүй зурагтаа үзэн, хэнтэй ч үг дуугардаггүй. 

11. Хэрүүл, маргааны дараа танд маш муухай байдаг. 

Хайртай хүмүүс хоорондоо маргалдахад хэрүүл маргааш өглөө хүртэл л үргэлжлэнэ. Хэдхэн цагийн хооронд л буцаад эвлэрдэг.  
 Эвлэрэх хүртэл танд муухай байдаг. Цаг үргэлж түүнийг бодон, хэрхэн хурдан уулзах вэ гэж бодно. Эвлэрмэгц сэтгэл амарч, дахиж маргалдахгүй гэж амлана. 

12. Хайртай хүнээ халамжлах нь танд таалагддаг. 

Танилцсан цагаас эхлээд л тэр хүнд юу тохиолдож байгаа бол гэсэн бодол таныг зовооно. Түүний бие, сэтгэлийн байдалын талаар санаа зовох нь таны өдөр тутмын бодлын нэг болно. 
Түүнийг халамж, хайраар хүрээлнэ. Түүнийг дайлж, дуртай зүйлийг нь авч өгч, амттангаар дайлж, автобусанд суудал авч, эрүүл мэндэд нь анхаарч, бороотой өдөр шүхэр аваачиж өгч, унтахад нь хөнжилөөр хучина. Түүнд чадахаараа туслахыг хичээнэ. Гэртээ хүнсээ цуглуулахад нь туслана, гэрт гарсан эвдрэлийг засна, хичээлд нь туслана. 

13. Таныг дууддаг бүх "хоч"-уудтай нь санал нийлнэ.

Таныг өхөөрдөж, шоглож дууддаг бүх хочуудтай та санал нийлдэг. Танд ч энэ нь таалагддаг. Жишээ нь: Муужгай, дэгдээхий, жаал, туулайхан, нархан, сархан, одхон, бамбарууш, шувуухай г.м.

14. Танд бусдын санаа бодол, шүүмжлэл огт хамаагүй. 

Анхны уулзалтаас л та бодит байдлаас хөндийрдөг. Найз нөхөд, гэр бүл тань хайртай бүсгүй/залууг чинь шүүмжлэхэд та хүлээн авдаггүй. "Тэр хүнээ дахиад нэг сайн хар" гэх үгс, түүний талаарх ярих сөрөг зүйлс таны эгдүүцлийг хүргэдэг. Хайртыгаа хамгаалах хүсэл маш ихээр төрдөг. Ийм үед бусдын бус түүний үгс танд хэрэгтэй болдог. Хувцас сонгохдоо хүртэл хайртынхаа сонголтыг илүүд үзнэ. 

15. Ажил, хичээл хөдөлмөртөө бага цаг зарцуулдаг. 

Та хоёрыг танилцаад уулздаг болсон үеэс л ажил, хичээл хөдөлмөрт асуудал үүсч эхэлнэ. Танд ноогдсон гэрийн болон албаны ажлыг та бүрэн гүйцэтгэдэггүй. Зарим гэрийн даалгавараа хийхгүй очино. Орой болтол зугаалан, сайн унтаж ч чадахгүй. Ингэж болохгүй гэдгийг мэдэж байгаа хэдий ч хайрттайгаа байхыг илүүд үзнэ. "Бүгдийг орхиод хайрттайгаа ертөнцийн хаашаа ч явхад бэлэн" гэдэг энэ байна...

16. Хайртай хүндээ цагаа зарцуулах нь танд ердөө ч харамсах зүйл биш. 

Та зоригтой алхамуудыг хийнэ: хотын нэг захаас нөгөө зах руу 2-3 цагийг зарцуулаад ч хамаагүй хайрт руугаа явна, түүнийгээ хүлээн хэдэн цаг ч сургууль/ажилынх нь гадаа хүлээнэ. 
Муудалцсан, эмнэлэгт хэвтсэн үед нь цонхных нь доох хэдэн цагаар ч зогсож чадна. Утсаар хэдэн цаг ч ярина. Машинтай бол түүнийг ийшээ тийшээ хүргэж өгнө, буцаж авна. Шөнийн 3 цагт ч очиж аван гэрт нь хүргэж өгнө. 

17. Хайртай хүндээ мөнгийн харамгүй зарцуулна. 

Мөнгө олох амар ажил биш гэдгийг бид бүгд мэднэ. Жирийн үед бид мөнгийг аль болох гамтай хэрэглэхийг хичээдэг. Хайртай хүндээ бид түрийвчээ хоосортол мөнгийг зориулдаг. Бие биедээ зайрмаг, бялуу авч өгөн, цаг, үнэртэн, цэцэг, ороолт, малгай худалдан авч өгнө. Мөнгө байхгүй найз, гэр бүлээсээ зээлэн байж хайрттайгаа цагийг өнгрөөнө. 

18. Эсрэг хүйстний хүнтэй бага харилцана. 

Хэн ч таныг шаардаагүй байхад та хайртайсаа өөр хүнтэй сээтэгнэх, шинэ хүнтэй танилцахаа зогсоодог. Хайртыгаа хардахвий гэж эсрэг хүйсний хүнтэй бага харилцахыг эрмэлзэнэ. Өмнөх найз залуу/бүсгүйтэй эрс холбоогоо тасална. 
Өмнө нь клуб орж, шөнө зугаалдаг байсан бол одоо өөрийнхөө үйлдлийг хязгаарлана. Чөлөөт цагаа түүнтэй л өнгөрөөхийг хүснэ. Найзынхаа төрсөн өдөр, үдэшлэг дээр аль болох уухгүй байхыг бодож, эрт харихыг хичээнэ. 

19. Танд хайртай хүн тань хүрэхэд маш их дуртай. 

Хайртай залуу/бүсгүй тань таны биенд хүрэхэд маш таатай санагддаг. Таны гарыг илэх, тэврэхэд амьсгал тань түргэсдэг. Аль болох их хүрэхийг хүсдэг. Мөрийн, нурууг нь илэх, үсийг нь үнэртэх, хацарт нь хацраа наах, үнсэхийг хүсдэг. Тохиромгүй газар, тохиромжгүй цагт энэ хүсэл төрсөн ч үнсэж л орихдог. 

20. Бага багаар хардамтгай болдог. 

Эхэндээ та өөрийгөө хартай гэж бодож байгаагүй байх. Та андуурсан байж. Өөрөө ч мэдэлгүй та хардаж эхэлдэг. Цаг хугцаа өнгөрөх тусам түүнд "минийх" гэсэн тодотголыг нэмдэг. 
Та өмнө хэзээ ч ингэнэ гэж төсөөлөөгүй байх. Гэхдээ "энэ урт хөлтэй, царайлаг охидыг дээ", "энэ өндөр, ганган, машинтай залуусыг дээ" гэх бодол танд төрнө. 


Тестийн үр дүн:

15-20 шинж тэмдэг илэрвэл. 

Таны бүх биеэр хайрын "шингэн" урсаж байна.  
ОНШ: "чихээрээ дурласан".
ЭМЧИЛГЭЭ: 7 хоногт 3-4 удаа хайртай хүнтэйгээ шөнөөр алхан зугаалах. Өдөр болгон үнсэх, тэврэхийг санал болгож байна. Байнга инээж, бага гомдохыг зөвлөе.  

Та гайхалтай хайрын хэлбэрт оршиж байна. Таны энэ харилцаа танд жинхэнэ аз жаргалыг авчирч байгаа. Та хоёр хайрын оргил цэг дээр дөнгөж гарч ирсэн байна. Энэ оргил хамгийн сайхан ч бас хамгийн аюултай хэсэг. Энэ өндөрлөгөөс та хоёр уруудахуу эндээ үлдэхүү гэдгээс цаашдын харилцаа шалтгаална. Гэхдээ одоохондоо та хоёрын харилцаанд асуудал үүсэхгүй боловуу. Гэхдээ ингээд сэтгэл амарч болохгүй шүү. 


10-15 шинж тэмдэг илэрвэл.

Бусад шинж тэмдгүүд өнгөрсөнд үлдсэн бол Та хоёрын харилцаа удаан үргэлжилж байгаагийн илрэл. Харилцаа тань завсрын шинжтэй байгаа. Ойрын хугацаанд та хоёрын харилцаа өмнөх бат бөх шинжээ алдаж болзошгүй. Та зоригтой алхам хийхгүй бол та хоёрын харилцаа аюулын ирмэг дээр байна. Шийдэлд хүрэхгүй бол "энэ хүн миний мэдэх хүн биш байна" гэсэн дүгнэлт хийхэд хүргэнэ. Та хоёрын харилцааг шалгах хүйтэн салхи үлээсээр байна. Хамтдаа ярилцаж, энэ харилцаанаас чухам юуг хүлээж байна гэдгээ ярилц.   

5-10 шинж тэмдэгилэрвэл. 

Маш муу. "Энэ мэдрэмжүүд байсан, гэхдээ хайртай хүн маань үнэлээгүй, юунд ч хүргээгүй" гэж бодож байгаа байх. Харилцааг шалгах хүйтэн салхи салхилаад өнгөрчээ. Бие биенийхээ тэвчээрийг шалгасаар...
Та хоёрын харилцаа уйтгартай болсон байна. Бие биенээсээ уйдсан мэт санагдаж, хайртай хүн тань өөр хүн шиг санагдах болж. Өөр хүмүүстэй цагийг өнгрөөх болсон байна. 
 Та хоёрыг маргаан, стресс, бухимдал хүлээж байна. Бие биесээ гайхшруулах шинэ галыг бадраа. Хэрэв мэдээж бие биендээ хайртай хэвээрээ бол шүү дээ. 


0-5 шинж тэмдэг илэрвэл. 

Та хоёрын харилцаа уналтанд оржээ. Сайхан дурсамжаа бараг санадаггүй, өнгөрснөө харамссан байдлаар яриж, зарцуулсан цаг хугацаандаа харамсаж сууна та. Та алдаж гэж бодож байгаа байх. Салахад бэлэн байгаа. Эсвэл танд өөр хэн нэгэн гарч ирсэн байгаа байх. Та хоёрын салалт цаг зуурын асуудал болж. Гэхдээ ёс суртахуун, үүрэг хариуцлагын хувьд хүлэгдсээр байгаа. Салах алхамыг нөгөө хүн тань хийхийг та хүлээн суугаа. 
Гэхдээ харилцаа тань бүрэн мөхсөн гэсэн үг биш. Сэтгэл санааны мөхөлөөс Бие махбодийн үхэл хүртэл бас хугацаа байдаг. Тиймээс та хоёрт хайрын бага ч гэсэн дөл байгаа бол харилцаагаа сэргээхийг хичээгээрэй. 


0 шинж тэмдэг илэрвэл. 

Мөхөл. Та хоёрын хайрын дөл унтарчээ. Эсвэл та хоёр аль хэдийн хоёр тийшээ болжээ. Гэхдээ сэтгэлд харанхуй байсан ч ганц итгэл найдварын гэрэл асаж байвал оролдоод үзэх хэрэгтэй. Дараа нь харамсахгүй гэж шүү дээ. 

ХАЙРААС ХОЛ ХҮН ГЭЖ БАЙДАГГҮЙ.

Ашигласан материал: http://www.randevucity.net

Б.Тунгалаг