Оюун ухааны тодорхойлолт ба онолууд

Оюун ухаан бол хүмүүс өөрсдийнхөө зан үйл болон өөрсөдтэйгөө адилтган авч үздэг хүчин зүйл юм. Би чам шиг ухаантай болмоор байна, тэнэг зүйл хийчихлээ гэх зэргээр оюун ухааны тодорхойлолтыг төвөгтэйгөөр тайлбарладаг. Оюун ухаан гэдэг тусгай чадвар уу ? Энгийн үү ? Төрөлхийн үү эсвэл Суралцдаг уу ? Статик шинжтэй юу эсвэл хувьсан өөрчлөгддөг үү ? Оюун ухааны тодорхойлолтууд оюун ухааны онолуудаас үүдэлтэй юм.
Оюун ухааны тодорхойлолтууд. Оюун ухаан юунаас үүдэлтэй вэ гэдэг санааг хүн бүр гаргадаг ч бүх эрдэмтэд ижил түвшинд тодорхойлж чадаагүй байна. 1982 онд Роберт Штернберг сэтгэл судлал дахь оюун ухааны салбарын тусгай мэдлэггүй сэтгэл судлаач, тус салбарын эрдэмтдийг шалгажээ. Түүний судалгаагаар академик эрдэмтэд оюун ухааныг тодорхойлохдоо амжилтанд хүрэх, асуудлыг шийдэх, вербаль чадварууд зэрэг сэдвүүдийн хүрээнд авч үздэг гэжээ. Харин энэ чиглэлийн судлаачид асуудлыг шийдэх практик болон нийгмийн чадвар, вербаль бүхий оюун ухааны чадвар зэргээр авч үздэг.
Бид оюун ухааныг хэсэгчилж болон түүнийг төгс ажиглаж чадахгүй тул энэхүү ойлголтыг судлахад төвөгтэй байдаг аж. Учир нь оюун ухаан гэдэг нэр томъёо өөрөө нийтлэг бөгөөд хэл ярианд буруугаар ашиглагддаг. Зарим тохиолдолд оюун ухааны тодорхойлолт дэндүү "бөөрөнхий" байдаг. Жишээ нь, Оюун ухааны тестээр оношилогдох зүйлийг оюун ухаан гэнэ, оюун ухааны тест нь оюун ухааныг оношилно гэх мэт. Иймэрхүү байдлаар оюун ухааны тестийг өөрийг нь тодорхойлох боломжтой хэдий ч оюун ухааны тодорхойлолтыг өгдөггүй аж. Чухамхүү оюун ухааныг тайлбарлавал ихэнхи хүмүүс асуудлыг шийдэх, тоо бодох, вербаль зэрэг чадваруудыг онцолдог.
Оюун ухааны тестийг зохиогчдын нэг David Wechsler тестээ зохиохдоо хэн нэгний амьдралыг ойлгох чадамж, амьдралын шалгууртай тэмцэх нөөц бололцоо талаас нь анхаарсан (Wechsler, 1975). Энэ мэтээр та эргэн тойрондоо болж байгаа зүйлсийг ойлгож байвал, шалгуур зүйлстэй учирч байвал та ухаантай гэсэн үг юм. Жишээ нь, эдийн засгийн ертөнцийг сайн ойлгодог хүмүүс өндөр оюун ухаантай бизнесменүүд байдаг гэх мэт.
Оюун ухааны онолууд
Spearman-ий хүчин зүйлийн онол. Charles Spearman (1904) оюун ухааны онолдоо ерөнхий хүчин зүйлийг хамааруулан авч үзсэн байна. Хүчин зүйл гэдэг нь оюун ухааны өргөн хүрээний шалгуурыг амжилттай даван туулах чадварыг хэлнэ. Гэхдээ Spearman-ий үзсэнээр ихэнхи хүмүүс ганц эсвэл хоёр салбарт шилдэг нь байдаг тул тэрээр тусгай хүчин зүйл хэмээх тодорхой шалгууруудаар илүү сайн байлгах боломжийг олгодог болгосон. Жишээ нь, сэтгэл судлалдаа тааруухан оюутан математикдаа сайн байх жишээтэй.
Thurstone-ий анхдагч оюун ухааны чадварууд. Louis Thurstone (1938) түүний үзсэнээр ганц үл мэдэгдэх хүчин зүйлээс илүү долоон анхдагч оюун ухааны чадваруудаар оюун ухааныг тодорхойлно гэжээ. Долоон чадваруудад вербаль хүртэхүй, вербаль яриа, тоон анализ хийх чадвар, хүртэхүйн хурд, харааны орон зай, ой тогтоолт, эргэцүүлэл зэрэг бөгөөд эдгээр нь Thurstone-ий анхдагч оюун ухааны чадваруудын тестийг бүрдүүлдэг. Бодгалийн ялгаатай чадварууд нь яагаад түүхийн хичээлдээ муу хэрнээ математикийн хичээлдээ сайн байгааг тайлбарлаж болдог юм.
Guilford-ийн оюун ухааны загвар. Оюун ухааны онолын өөр нэгэн гарамгай эрдэмтдийн нэг бол J. P. Guilford (1967, 1982) юм. Тэрээр агуулга, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн гэсэн өөр хоорондоо ялгаатай гурван хэмжигдэхүүнийг санал болгожээ. Агуулга гэдэг нь мэдээллийн талаар сэтгэж байгааг хэлдэг бол үйл ажиллагаа нь тухайн хүний үйлийг хэлдэг аж. Харин бүтээгдэхүүн нь мэдээллийн талаар сэтгэсний үр дүн юм. Тэрээр статистик аргаар 5 төрлийн агуулга, 5 төрлийн үйл ажиллагаа, 6 төрлийн бүтээгдэхүүнийг тодорхойлж болно гэж үзжээ. Хэрэв гурван хэмжигдэхүүнийг куб шоо болгон байрлуулбал тал бүр дээр нь нийтдээ 150 төрлийн оюун ухааны чадварууд тодорхойлогдох аж. 
Олон төрлийн оюун ухааны Гарднерийн онол. Ховард Гарднер (1983) олон төрлийн оюун ухааны онолдоо хэл шинжлэлийн, хөгжмийн, логик-математикийн, нийгмийн мэдрэмж, биеийн мэдрэмж, хувийн ухамсар зэрэг оюун ухааны долоон төрөл байдаг гэж үзжээ. Thurstone болон Gardner нар бие хүний нууцлагдмал зан чанаруудыг бий болгодог гэдэгт итгэдэг байв. IQ тестэнд оюун ухааны хомсдолтой гэж дүгнэгдсэн хүмүүс хөгжмийн чадвартаа гоц байдаг.
Оюун ухааны Штернбергийн гурвалжингийн онол. Сэтгэл судлаач Роберт Штернберг оюун ухааны гурвалжингийн онолыг танилцуулж байв (1985, 1986a). Тэрээр оюун ухааны тест болон онолын судалгааны дараа оюун ухааны тухай ойлголт нь урьд өмнөхөөс илүү төвөгтэй, өргөн хүрээнийх юм гэж дүгнэжээ. Тэрээр онолоо бүрэлдэхүүн хэсэг, туршилтаар олж мэдсэн хэсэг, хам сэдвийн дэд онолоос бүрдэнэ гэжээ.
 
Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг