Сэтгэл судлалын шинжлэх ухааны хөгжлийн хандлага, тулгамдаж буй асуудлууд

Манай оронд сэтгэл судлалын шинжлэх ухаан үүсч хөгжөөд даруй хагас зууны нүүрийг үзэх гэж байна. Энэ хугацаанд олон зуун сэтгэл судлаач мэргэжилтнүүд төгсөж улс орны өнцөг булан бүрт ажиллаж байгаа ч дийлэнх төгссөн оюутнууд мэргэжлээрээ ажиллаж чаддаггүй, албан ёсоор сэтгэл судлаач ажиллуулдаг байгууллага тун цөөхөн байна. Гэтэл энэхүү албан ёсоор ажиллаж байгаа сэтгэл судлаачийн ажлын байрны тодорхойлолт бүрхэг, шинэ ажилтан ажилд ороод юу хийхээ сайн мэдэхгүй, ажил олгогчийн шаардаж байгаа мэдлэг, чадвар, дадалтай байна уу? үгүй юу?
Аливаа боловсролыг мэдлэгээс чадвар, чадвараас дадал төлөвшүүлэх замаар эзэмшдэг билээ. Гэтэл манай зарим сургуулийн сэтгэл судлалын хичээлээр олгож байгаа мэдлэг, жинхэнэ мэдлэг олгох агуулгатай байж чадахгүй байна. Ингэхлээр цаашдаа яаж чадвар, дадал болж чадах билээ?       
2011-2012 оны дэлхийн тэргүүлэх их сургуулиудын ранкийг Британы “The times higher education ба “Thomson Reuters хамтран тодорхойлжээ. Тэд эдгээр сургуулиудын ранкийг тогтоохдоо
1.    Их сургуулийн сургалтын орчин
2.    Сургуулийн хэмжээ, орлого, нэр хүнд
3.    Сургуулийн гүйцэтгэсэн судалгааны ажлын нөлөө, ач холбогдол
4.    Гадаадын хөрөнгө оруулалт татсан байдал
5.    Олон улсад танигдсан байдал зэрэг ерөнхий 5 үзүүлэлтээр шалгаруулсан байна.
Олон жил уг ранкийг тэргүүлж явсан харвардын их сургууль нэг байр хойш ухарч харин Калифорнийн технологийн институт нэгдүгээр байрт эрэмблэгджээ.
Дэлхийн ранк
Сургууль
Улс
1
Калифорнийн технологийн институт
АНУ
2
Харвардын их сургууль
АНУ
3
Стэнфордын их сургууль
АНУ
4
Оксфордын их сургууль
АНУ
5
Принстоны их сургууль
АНУ
6
Кэмбрижийн их сургууль
Их Британи
30
Токиогийн их сургууль
Япон
34
Хонг конгийн их сургууль
Хонг конг
40
Сингапурын их сургууль
Сингапур
49
Бээжингийн их сургууль
Хятад
188
Москвагийн Улсын Их Сургууль
ОХУ
3574
Монгол Улсын Их Сургууль
Монгол
6632
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Монгол
7924
МУИС, Худалдаа Үйлдвэрлэлийн Сургууль
Монгол
9351
Санхүү, Эдийн Засгийн Дээд Сургууль
Монгол
9457
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол
11716
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Удирдлагын Академи
Монгол

Эдгээр сургуулийн сэтгэл судлалын салбарын мэргэшүүлэн бэлтгэж байгаа мэргэжлийн чиглэлийг авч үзвэл:
М.В. Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль нь оюутнуудыг 3 р курсээс нь дараах чиглэлээр мэргэшүүлж байна: Үүнд:
·         Ерөнхий сэтгэл судлал;
·         Бие хүний сэтгэл судлал;
·         Психофизиологи;
·         Нийгмийн сэтгэл судлал;
·         Хөдөлмөрийн сэтгэл судлал ба байгууллагын сэтгэл судлал;
·         Хөгжлийн сэтгэл судлал ба нас зүйн сэтгэл судлал;
·         Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал;
·         Экстремаль нөхцөл байдлын сэтгэл судлал;
·         Спортын сэтгэл судлал;
·         Хэлэлцээр, зөрчлийг шийдвэрлэх сэтгэл судлал;
·         Аюулгүй байдлын сэтгэл судлал;
·         Клиникийн сэтгэл судлал;
Харин жагсаалтын хоёрт орсон Харвардын их сургууль
·         Клиникийн сэтгэл судлал
·         Нийгмийн сэтгэл судлал
·         Когнитив сэтгэл судлал
·         Хөгжлийн сэтгэл судлал чиглэлээр

Жагсаалтын 3 т орсон Стэнфордын их сургууль:
  • Аффектив сэтгэл судлал
  • Когнитив сэтгэл судлал  
  • Хөгжлийн сэтгэл судлал
  • Нийгмийн сэтгэл судлал
  • Нейропсихологи

 Жагсаалтын 4 т орсон Оксфордын их сургууль:
Туршилтийн сэтгэл судлалаар мэргэшүүлдэг бөгөөд дараах лаборатори, судалгааны бүлгүүд ажилладаг байна:
Жагсаалтын 5 т орсон Принстоны их сургууль:
·         Нейропсихологи
·         Когнитив сэтгэл судлал
·         Нийгмийн/бие хүний сэтгэл судлал
·         Физиологийн сэтгэл судлал
Жагсаалтын 6 орсон Кэмбрижийн их сургууль
·         Нийгмийн сэтгэл судлал
·         Хөгжлийн сэтгэл судлал зэрэг чиглэлээр тус тус мэргэшүүлдэг байна.
Жагсаалтын 30 орсон Токиогийн их сургууль:
·         Сэтгэл судлал
·         Нийгмийн сэтгэл судлал

Жагсаалтын 30 орсон Хонг конгийн их сургууль:
·         Клиникийн сэтгэл судлал
·         Боловсролын сэтгэл судлал

Жагсаалтын 34 орсон Сингапурын их сургууль:
·         Биологийн сэтгэл судлал
·         Когнитив сэтгэл судлал
·         Нийгмийн сэтгэл судлал
·         Хөгжлийн сэтгэл судлал
·         Эмгэг сэтгэл судлал
·         Эрүүл мэндийн сэтгэл судлал

Жагсаалтын 49 орсон Бээжингийн их сургууль:
·         Когнитив болон нейропсихологи
·         Үйлдвэрлэл & бизнесийн сэтгэл судлал
·         Клиникийн сэтгэл судлал
·         Хөгжлийн & Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал
Эдгээр их сургуулиуд сэтгэл судлалаар нарийн мэргэшүүлэх чиглэлээ улс орны нийгэм, эдийн засгийн байдал, хүн амын дундах өвчлөл, технологийн хөгжил, улс орны хөгжлийн тэргүүлэх стратеги зэргийг харгалзан үздэг байна.     
Дээрх сургуулиудын сэтгэл судлалын салбаруудын үйл ажиллагаанд дараах нийтлэг онцлог байна:
1.    Сургалтын үйл ажиллагаанаас илүү эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаанд төвлөрдөг. Аливаа их сургуулийн зүрх нь багш нар тархи нь эрдэм шинжилгээний ажил байдаг билээ. Багш гол анхаарлаа зөвхөн сургалтын үйл ажиллагаанд хандуулаад эхэлбэл практикгүй онолч болж хувирдаг. Жишээ нь Хонг Конгийн их сургуулийн сэтгэл судлалын тэнхим эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хөтөлбөрөөр 5 жилийн дотор гадаад орноос 17 сая доллар татан төвлөрүүлсэн байна.
2.    Их сургууль болгоны хажууд мэргэшүүлж байгаа чиглэл болгоноор судалгааны лаборатори, судалгааны 3-5 судлаач, багш нарын хамтарсан судалгааны баг ажиллаж байна.
3.    Дээрх их сургуулиуд бүгд сэтгэл судлалын тэргүүлэх чиглэлээр

·         Биологийн/нейропсихологи
·         Когнитив сэтгэл судлал
·         Хөгжлийн сэтгэл судлал чиглэлээр
·         Нийгмийн/бие хүний сэтгэл судлал
·         Клиникийн сэтгэл судлал зэрэг гол салбаруудаар мэргэжилтэн бэлтгэж байна.

Сэтгэл судлалын шинжлэх ухааны гол судлагдахуун болох зан үйлийн биологийн үндэс нь дээд мэдрэлийн үйл ажиллагаа бөгөөд түүн дээр тулгуурлаж танин мэдэхүйн үйл ажиллагаа явагддаг билээ. Дээд мэдрэлийн үйл ажиллагааны онцлогийг судлахад өндөр технологи, хөрөнгө оруулалт зайлшгүй чухал. Харин танин мэдэхүйн процессийг судлахад сэтгэц оношлогоо, судалгааны арга зүйн мэдлэг, чадвар, уйгагүй хичээл зүтгэл чухал. Японы сэтгэл судлалын салбар ойрын үед судалгааны гол чиглэлээ угсаатны сэтгэл судлал болгох болсон байна. Тэд дорнын хүмүүсийн (япон) аливааг танин мэдэх онцлог, голлож илрэх сэтгэхүйн үйлдэл, давамгайлах хэлбэр, сэтгэхүйн арга барилыг судалж улмаар түүнийгээ хойч үеэ сургаж хөгжүүлэх, нийгэмшүүлэх бодлого боловсруулахад хэрэглэх зорилго тавьж байгаа аж. Дийлэнх өндөр хөгжилтэй орнуудын их сургуулиудад биологийн сэтгэл судлал-когнитив сэтгэл судлал-хөгжлийн сэтгэл судлал-нийгмийн сэтгэл судлал-клиник сэтгэл судлалын зэрэг салбарууд заавал байгаа нь санамсаргүй хэрэг биш бололтой.  
Бид хагас зуун жил сэтгэл судлалын шинжлэх ухааныг судлаад монгол хүний танин мэдэхүйн үйл ажиллагаа, сэтгэхүйн онцлог зэргийг судалсан системтэй, алсыг харсан судалгаа тун цөөхөн хийсэн байх бөгөөд хийгдсэн цөөн судалгаа нь тодорхой хүрээнд эргэлдээд мартагддаг, өмнө нь хийсэн судлаачдын судалгааг дахиж хийдэг, судалгааны эргэлтэд оруулж чаддаггүй гэх зэрэг дутагдал олон байна.
Санал:
Энэ асуудлын хүрээнд ойрын үед нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх дараах ажлууд байна:
1.    Дотоодын их сургуулиуд судалгааны мэргэшүүлэх чиглэлээ нарийвчлан тогтоож, холбогдох сургалтын хөтөлбөрийг боловсруулах, МУИС, МУБИС, ДХИС, ЭМШУИС зэрэг сургуулиуд клиникийн сэтгэл судлал, нийгмийн/бие хүний сэтгэл судлал, когнитив сэтгэл судлал, хөгжлийн сэтгэл судлал, биологийн/нейропсихологи, байгууллагын сэтгэл судлал зэрэг гол салбаруудаас тухайн сургуулийн онцлогт тохирсон сэтгэл судлалын салбараар мэргэшүүлэн бэлтгэх, судалгааны баг, лаборатори ажиллуулах.
2.    Сэтгэл судлалын шинжлэх ухааны нэр томъёоны тайлбар толь гаргах, нэр томъёон дээр нэгдсэн ойлголттой байх зайлшгүй шаардлагатай байна.
3.    Сэтгэл судлалын нийгэмлэгийн үйл ажиллагааг идэвхижүүлэх
·         1997 онд байгуулагдсан “Анима” клубын үйл ажиллагааг өргөтгөж “Монголын сэтгэл судлалын нийгэмлэг” болгох
·         Төрийн захиргааны төв байгууллагатай гэрээтэй ажиллаж энэхүү нийгэмлэгээрээ дамжуулан төсөл хөтөлбөр, төрийн захиалгат судалгаа хийх
·         Вэб хуудас ажиллуулах /мэргэжлийн чиглэл, эрдэмтэн, судлаачдын лавлах г.м/
·         Монголын сэтгэл судлаачдыг хөгжүүлдэг хөтөлбөр боловсруулах, холбогдох байгууллагатай харилцах г.м
4.    Дэлхийн их сургуулиудын зэрэглэлээр эхний 5 д орж байгаа сургуулиудийн сэтгэл судлалын салбаруудтай сургуулийн болон сэтгэл судлалын нийгэмлэгийн шугамаар харилцаа тогтоож сургалтын хөтөлбөр, агуулгыг судлах, судлаачдаа солилцох, олон улсын нэр хүндтэй сургуулийн салбар судалгааны төв, лаборатори байгуулах өргөн боломж бидний өмнө байна.  

Ашигласан эх сурвалж:
·         http://140.112.62.7/act4-e.php 
·         http://www.sdp.cam.ac.uk/


МУИС-СССХУТ-ийн Докторант багш Ш. Батболд