Ханс Селье /Hans Selye 1907-1982/

Ганс Селье нь 1907 онд Венад төрсөн. Тэрээр 1926 онд анагаах ухааны дунд сургуульд хоёр дахь жилдээ суралцаж байхдаа хүмүүсийн гэмтэл бэртэл, өвчин дарамт шахалтанд дасан зохицох, түүнийг даван туулах чадвар дахь стрессийн нөлөөний талаарх алдартай онолоо хөгжүүлж эхэлсэн юм.
Тэрээр амьдралынхаа турш 30 гаруй ном бичиж, стресс болон түүнтэй холбоотой 1500 гаруй нийтлэлүүд бичжээ. Түүний эдгээр ололт, амжилтыг нь бусад эрдэмтэд үнэлж түүнийг "анагааху ухааны Энштейн" хэмээн нэрлэдэг байв. Селье 1982 онд Монтреалд насан эцэслэсэн бөгөөд тэндээ стресийн судалгааг 50 гаруй жил удирдан явуулж байлаа.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг