Жон Б. Ватсон /John B. Watson 1878-1958/
Жон Б. Ватсон 1878 онд Эмма болон Пикенс Ватсоны хүү болон мэндэлжээ. Тэрээр өмнөд Каролинагийн Гринвиллийн ядуухан гэр бүлд аж төрсөн бөгөөд түүний ээж нь маш шүтлэгтэй, харин бяцхан Ватсон аавтайгаа ойр дотно байж, ээжийнхээ замналаар яваагүй билээ. Түүний аав архи уухын зэрэгцээ эхнэрээсээ өөр эмэгтэй хүнд дуртай байсны уршигаар 1891 онд гэр бүлээсээ салжээ. Сүүлд Ватсон Чикакогийн их сургуульд танилцаж байсан Мари Икестэй гэрлэж хоёр хүүхэдтэй болсны дараа салж, их сургуулийнхаа оюутан Rosalie Rayner-тэй дахин гэрлэж хоёр хүүхэдтэй болсон юм. Ватсон өөрийнхөө хүүхэд дээр бихевиоризмын судалгааг маш ихээр хийдэг байсан. Эхнэр нь нас барсаны дараа хүүхдүүд нь тун тааруу өсөн торниж, ганц бие үлдсээр 1958 онд нас барах хүртлээ Коннектикутийн фермд амьдарч байлаа.
Ватсоны аав нас барахад түүний хувьд том цохилт болсон юм. Тэрээр ээж болон багшийгаа эсэргүүцэж, тэдэнд хүч хэрэглэдэг байв. Харин Фюрмены их сургуулийн Гордон Мүүр багшийнхаа ачаар хэвийн амьдралдаа буцан очих боломж гарсан юм. Улмаар багшийнхаа тусламжтайгаар амжилтанд хүрч, цаашлаад Чикакогийн их сургуульд элсэж чадсан. Тэндээ суралцаж байхдаа амьдтны судалгаа, харьцаалалтын сэтгэл судлалын хүрээний асуудлыг сонирхох болов. Тэрээр мэдрэлийн системийн өсөлт ба цагаан хархны зан үйлийн хоёрын хоорондын хамаарлын талаар судалгааны ажил бичиж байлаа. 1903 онд докторын зэрэг хүртэж, Жон Хопкинсын их сургуулийн сэтгэл судлалын профессорын туслагч болсон.
Дараа нь Ватсон 1913 онд Колумбын их сургуульд "Сэтгэл Судлал Бихевиорист Үзлээр" хэмээх лекцээ уншиж байв. Үүнээс өмнө түүний ярьж байсан сэтгэл судлалын хүрээ нь ухамсрын судалгааны арга зүй болон ухамсрын мөн чанарын талаарх үзэл баримтлалуудад хүлээн зөвшөөрөгдөхгүй байжээ. Түүний өмнө олон ч асуулт тулгарч байсан боловч чадахынхаа хирээр хариулт өгсөөр байсан юм. Тухайн үед Ватсон хуучирсан судалгааны арга зүй, тохирохгүй судлагдахуунд шүүмжлэлтэй ханддаг байлаа. Ватсон ухамсар ба интроспекцийг тоож үздэггүй байв. Үүний оронд "бихевиоризм" хэмээх зан үйлийн сэтгэл судлалын үзлийг олонд танилцуулжээ. Түүний үзсэнээр сэтгэл судлалыг хүний үйлдэл хөдөлгөөний судалгаагаар урьдчилан мэдэж, хянаж болох юм гэж сургадаг байв. Ингэж сургадаг байсан шинэхэн баримтлал нь өдгөө хүн бүрийн сайн мэдэх бихевиорист онол болж чаджээ.
Нэг дүгээр дайны дараа Хопкинсын их сургуульдаа буцан ирж хүний өөрийнхөө сэтгэл хөдлөлөө хянаж болох техникийг бий болгохоор өөртөө зорилт тавиад байв. Мөн түүний "Бяцхан Албертын туршилт" гэдэг судалгаа нь ихэд алдард хүрсэн юм. Энэ судалгааны үр дүнгээрээ хүүхэд айх, уурлах, хайрлах гэсэн үндсэн сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл байдаг гэсэн онолоо баталсан юм.
Тэрээр Жон Хопкинсын их сургуулийг орхисны дараа бизнест хөл тавих болсон. Тэрээр үйлчлүүлэгчийн юу хүсч байгааг, мөн амьтны талаарх сурталчилгааны нөлөөг сайжруулахын тулд бихевиоризмын болон хайр, айдас, бухимдал гэсэн сэтгэл хөдлөлийн онолоо ашиглахыг эрхэмлэж байв. Үүний дараа байгуулагуудад ажиллаж, хэд хэдэн алдартай бүтээлүүдээ хэвлэж байгаад 1945 онд тэтгэвэрт гарсан. Бихевиоризмын урсгалын алдартай төлөөлөгч, сэтгэл судлаач Жон Брадус Ватсон 1958 онд насан эцэслэжээ.
Ватсоны амьдралын цаг хугацааны үечлэл
1878 - Жон Б. Ватсон 1878 онд өмнөд Каролинагийн Гринвиллд төрсөн.
1891 - Түүний аав Пикенс гэр бүлээсээ салсан.
1899 - Фюрмений их сургуулийг төгссөн.
1901 - Сэтгэл судлаач мэргэжилтэй болсон. Чикакогийн их сургуулийн неврологи, философийг бага зэрэг сонирхдог болсон. Мари Икестэй гэрлэсэн.
1903 - Чикакогийн их сургуулиас докторын зэрэг хүртсэн
1905 - Түүний анхны хүүхэд Мари төрсөн. Жон Хопкинсын их сургуульд орсон.
1906 - Чикакогийн их сургуульд багшилсан.
1907 - Жон Хопкинсын их сургуулийн сэтгэл судлалын профессорын туслахаар ажилладаг болсон. Тэрээр бихевиоризмын үндэслэгч гэдгээрээ олонд танигдах болсон.
1913 - "Сэтгэл Судлал Бихевиорист Үзлээр" лекцээ уншсан. "Зан үйл: Харьцуулалтын сэтгэл судлалыг танилцуулах нь" бүтээлээ хэвлэсэн.
1915 - Америкийн Сэтгэл Судлалын Холбоо-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон.
1916 - Сэтгэцийн эмгэгийг судалж эхэлсэн. Онолоороо бизнест хүч үзэх болсон.
1919 - "Сэтгэл Судлал Бихевиорист Үзлээр" бүтээлээ хэвлэсэн.
1920 - Хопкинсын их сургуулийн орхиж, "Бяцхан Алберт Туршилт"-ыг хэвлүүлсэн.
1928 - "Нялх хүүхдийн сэтгэл зүйн халамж" бүтээлээ хэвлэсэн.
1958 - Ватсон хэвлүүлээгүй бүх бүтээл, судалгааны ажлуудаа шатаасан. Энэ явдлаас хойш төд удалгүй нас барсан.
Эх сурвалж: http://www.muskingum.edu/~psych/psycweb/history/watson.htm
Л. Энхтүшиг
0 comments: