Жендер

Хүүхдүүдийн тоглох хэв маяг нь хүртэл гадаад байдлаар жендерийн ялгааг илтгэж байдаг. Хөвгүүд илүү том бүлэгт идэвхитэй анхаарал, дотно яриа өрнүүлэн тоглодог бол охид бага бүлэгт ихэвчлэн нэг л охинтой тоглодог. Охид нийгмийн харилцааг дууриаж, мөн өрсөлдөн тоглох эрмэлзэл нь хөвгүүдээс бага байдаг (Lever, 1978). Ингэж тоглодог охидын хожмын амжилтыг тодорхойлбол хөвгүүдээс илүү нээлттэй, эргэх холбоонд хариу үйлдэл үзүүлдэг. (Maccoby, 1990; Roberts, 1991). Өсвөр насны охид найзуудтайгаа байдаг хөвгүүдээс илүү их хугацааг ганцаараа өнгөрөөдөг (Wong & Csikszentmihalyi, 1991).
Насанд хүрэгчдийн холбоо хамааралд жендерийн ялгаа байдаг. Бүсгүйчүүд бие биентэйгээ холбоотой байх нь элбэг, тэд харилцаагаа судлахдаа ярилцлага хийдэг бол эрчүүд мэдээллэн дамжуулдаг. (Tannen, 1990) Эмэгтэйчүүд нь ахмад настангууд, нялх хүүхдүүдийг дээд зэргээр асран халамжлахыг чухалчилдаг. Хүмүүсийн 69 % нь аавтайгаа дотно холбоотой байдаг гэсэн бол 90 % нь ээжтэйгээ дотно холбоотой гэжээ. (Hugick, 1989)