Түрэмгийлэл хүн төрөлхтөнд /орчуулгын эссе/
Түрэмгийлэл бол бүхий л амьтанд ямар нэг хэмжээгээр байдаг юм. Хүн ба амьтанд түрэмгийллийн түвшин харилцан адилгүй. Бие махбодийн, бэлгийн хүчирхийлэл, оюун санааны дарамт зэрэг түрэмгийлэл нь олон хэлбэртэй. Түрэмгийллийг бий болгогч олон хүчин зүйлс байдаг ч хүмүүс өөрсдөө л үүнийг бий болгоод байна. Ерөнхийдөө эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс илүү түрэмгийллэлтэй ба ихэвчлэн түрэмгийлэх зан үйлийг гаргадаг. Түрэмгийлэл болон уурыг хянаж зохицуулах боломжтой. Мөн тэдгээрийг намжаах хэд хэдэн аргууд бий. Гэсэн ч бидэнд байдаг амьтны төрөлхийн түрэмгийлэх инстинкийг үгүй хийж чадахгүй .
Энэ дэлхий дээр амьдарч буй хүн бүр биологийн хувьд түрэмгийлэх шинжтэй байдаг. Зарим хүмүүс бусдаасаа илүү түрэмгийлдэг бол бүр тэрнээс ч илүү түрэмгийлдэг хүмүүс байдаг. Гэхдээ хүн бүрт түрэмгийлэлтэй. Судалгаанаас эрэгтэйчүүдийн түрэмгийлэл нь эмэгтэйчүүдээс илүү байх хандлагатай гэнэ. Энэ судалгаа нь түрэмгийлэх зан үйл, тестостерон хоёрын хоорондын холбоог харуулсан юм. Нийт 4,462 өсвөр насны эрэгтэй хүүхдүүдийн тестостерон түвшин өндөр илэрч, эд материалд түрэмгийллээ гаргаж байсан. Энэхүү судалгаанд хүүхдүүд багштайгаа асуудалтай байсан нь хожим олон бэлгийн хавьтагчтай байх мөн архичин болдог гэдгийг тогтоожээ. Мөн тестостерноны түвшин өндөр илэрсэн хүмүүс гэмт халдлага үйлдэж, гэмт хэрэгтэнгүүд нь шоронгоос гарах бүү хэл дүрэм журмыг зөрчиж илүү их түрэмгийлж байлаа.
Түрэмгийлэх зан үйлийн тархалтанд гүйцэтгэх үүрэгт хоёр биологийн хандлага байж болох юм. Эхнийх нь бол тархины химийн бодис болох сератонин. Энэ нь зарим үед зан үйлийг зохицуулж саатуулах үүргийг гүйцэтгэдэг. Сератонины түвшин багасвал түргэн зантай, түрэмгий байдалтай болдог. Ийм үед хүмүүс илүү инстинкт зан үйл гаргаж байгаагаа ухамсарлан ичиж зовно гэж мэдэхгүй. Харин нөгөөх нь тархинд байх допамине, норепинефрин химийн бодис нь түрэмгийлэх зан үйлийг өдөөгч болж өгдөг.
Түрэмгийллийн өөр нэгэн шалтгаан бол бага настай холбоотой. Хэрэв хүүхэд хүчирхийллүүлж, эсвэл хүчирхийлэл дунд өссөн бол насанд хүрсэн хойно хүчирхийлэгч болох хандлагатай. Энэ нь цаашид хүчирхийлэгч болох цор ганц шалтгаан биш. Хүчирхийлэл тухайн хүнийг өөртөө дайсагнах мэдрэмжийг төрүүлдэг. Ийм хүмүүс айдас түгшүүртэй, хар дарж зүүдэлдэг, сул доройгоо мэдэрдэг, хичээл сурлагын түвшин буурдаг, аливаад хүч хэрэглэдэг, бэлгийн зан үйл замбараагүй болж, гэдэс базлах, толгой өвдөх, унтах болон идэх эмгэг тусч, өвчлөмтгий болдог.
Эрчүүдийн хувьд түрэмгийлэлээ илэрхийлэх олон аргууд байдаг. Эрчүүдийн түрэмгийлэх зан үйлийн хамгийн түгээмэл илэрдэг шинж тэмдэг нь гэр бүлийн хүчирхийлэл юм. Энэхүү гэр бүлийн хүчирхийллийн үр дүнд олон олон гэр бүлийг салж, эхнэр, хүүхдүүд болон хүчирхийлэгч нь өөрийгөө гэмтээдэг. Калифорнын Хууль зүйн байгууллагын мэдээллэснээр 15 секунд тутамд нэг хүн зодуулдаг, хосуудын 50 %-д нь дор хаяж нэг удаа хүчирхийлэл тохиолдож байсан, ахлах сургуулийн дөрвөн хүүхдийн нэг нь хүчирхийлэлд холбогддог гэжээ. Мөн гэрлэгсдийн 70 % нь хүчирхийлдэг бол нийт эмнэлгүүдийн гуравны нэгт нь түргэн тусламж үзүүлэх өрөөнд ирж буй хүмүүс ихэвчлэн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байдаг гэжээ.
Мөн эрчүүд түрэмгийлэх бодол санаагаа биелүүлэх өөр нэгэн арга бол бэлгийн хүчирхийлэл, хүчннгийн хэрэг юм. Ихэнх хүмүүс үүнийг бэлгийн дур тачаалаа барьж дийлэлгүй гэмт хэрэг үйлддэг гэж боддог байх. Гэвч энэ нь уур хилэн, түрэмгийллийн үр дагавар байдаг. Хүчингийн хэргийг байнга харанхуй мухар газарт танихгүй хүн үйлддэг юм биш. Хүчингийн хэрэгт хохирогч нь гэмт хэрэгтнийг таньдаг 17 %-ийн тохиолдол байдаг. Мөн коллежийн насны оюутнууд ба эмэгтэйчүүдийн 20 % нь бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэжээ.
Түрэмгийллийн өөр нэгэн шалтгаан бол бэлгийн хүчирхийллээс илүү архидалт юм. Оюутны дотуур байранд болсон бэлгийн хүчирхийллийн хэргийн 55 % нь архи болон архины төрлийн зүйлс хэрэглэсэн байдаг. Хүн амины хэргийн 86 % , хүчингийн хэргийн 60 %, гэр бүлийн хүчирхийллийн 57 %, хүүхдийн хүчирхийллийн 73 % тус тус хэргүүдэд гэмт этгээдүүд согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн байсан. Архи бол хүний цочмог зан үйл, түрэмгийллийг хянаж зохицуулдаг тархины механизмыг алдагдуулж, хэвийн үйл ажиллагааг тасалдуулдаг. Архи хүний түрэмгийллийг нэмэгдүүлдэгийн учир нь бидний санаа бодлыг өөрчилж чадаж байгаад оршино. Энэ нь нийгмийн аюулаас хэт их зовж шаналах эсвэл түрэмгийлэх зан үйлдээ зөв үнэлэлт дүгнэлт хийж чаддаггүйтэй холбоотой.
Алкохол хүний түрэмгийлэл,хүчирхийллийг өдөөдөг ч согтолт дан ганц нөлөөлөхгүй. Заримдаа түрэмгийллийн түвшин зүгээр л нэмэгдээд байдаг. Яагаад гэвэл тэд өөрсдөө үүнийг хүсээд байгаа юм. Хүмүүс бага зэрэг уучаад өөрсдийгөө архи уусан гэж хэлж дэвэргэдэг гэсэн судалгаа байдаг. Ихэнх хүмүүс түрэмгийлдэг ч, архи хэрэглээгүй хүмүүс хүртэл түрэмгийлж л байдаг. Архийг хэрэглэх тусам түрэмгийлийг илүү дүрдэж эхэлдэг байна. Хүмүүс ихэвчлэн өөрт тохиолдсон дарамт шахалт, зөрчлөө илэрхийлхийн тулд архийг ашиглаж түрэмгийлэх зан үйлийг урьдаас төлөвлөж улмаар жүжиг тавьдаг. Архи бол түрэмгийллийн шалтгаан бус харин түрэмгийлэл нь уух шалтгаан болж байгаа юм.
Бас хүүхэд байх үед тэдэнтэй зүй бусаар харьцах эсвэл хүчирхийллийн гэрч болговол түрэмгийлэгч байх өөр нэгэн шалтгаан болдог. Залуусын түрэмгийллийн шалтгаан нь видео тоглоом мөн эсэхд маргаантай байдаг. Missouri-Colombia их сургуулийн сэтгэл судлаач Craig A. Anderson-ы явуулсан судалгаандаа видео тоглоом түрэмгийлэлд урт, богино хугацааны шууд нөлөөтэй байдаг гэжээ. Түрэмгийлэлтэй видео тоглоомыг түрэмгийлсэн бодол санаатайгаар тоглох нь түрэмгийллийн түвшинг улам нэмэгдүүлдэг. Энэ нь богино хугацаанд явагдана. Харин урт хугацааны нөлөө нь илүү хор уршигтай. Тоглоомонд болсон түрэмгийлийн бодол санаагаа хэрхэн биелүүлдгийг сурч улмаар бодит амьдрал дээрээ үнийгээ хэрэгжүүлдэг. Колорадогийн Колумбын ахлах сургуульд түрэмгийлэл, хүчирхийллийн түвшин видео тоглоомны хор уршигаас шалтгаалж нэмэгдэж буй бодит жишээ байдаг. Энэ сургуулийн хоёр хүү “Doom” гэгч тоглоом тоглосон юм. Энэхүү тоглоомны гол утга учир нь устгах даалгавартай бэлтгэгдсэн цэргүүдээр тоглоомын үйл явдал өрнөдөг бас тоглоом нь маш түрэмшийллийн агуулгатай. Тэр хоёр хүү зэвсэгний хязгааргүй сонголттой, хэн ч тэднийг хөнөөж чадахааргүй болтол тоглоомондоо өөрсдийн гэсэн загвар, горимыг бий болгосон юм. Үнэн хэрэгтээ тэд сургуульд дээрээ дайралтанд өртөхөд юу тохиолддогийг харуулж байгаан хэрэг. Хүчирхийлэл агуулсан тоглоом тэдний хувьд түрэмгийллийн шалтгаан биш хэдий ч өөрсдөө үүнийг дэмжээд байна. Тестороны өндөр түвшин, видео тоглоомны аль аль нь эрэгтэй хүний түрэмгийлэлд илүү их нөлөөлдөг гэсэн судалгаа байдаг. Хүчирхийллийн агуулгатай тоглоомыг бусдад түгээнэ гэдэг бие хүнд аль хэдийн хүчирхийлэл бий болгосон гэсэн үг.
Түрэмгийлэл болон хүчирхийллийг багасгах хамгийн үр дүнтэй арга бол зөвлөгөө, терапи юм. Уур уцаарыг хянах, бүлгийн сэтгэл засал хийх, ганцаарчлан зөвлөгөө өгөх зэрэг олон төрлийн аргуудыг хэрэглэж болдог. Уур уцаарыг зохицуулах сэтгэл засал нь тухайн хүний уурыг өөрт нь ойлгуулах явдал юм. Уур хилэнг зохицуулах аргуудад “дулаан, тав тухлаг, аюулгүй байдал, эмчилгээний орчин”-ы үйлчилгээг түгээмэл хэрэглэдэг. Ийм нөхцөлд тухайн хүн өөрт нь өдөөн хатгах мэдрэмж төрөхгүй. Эдгээр аргууд хүмүүсийг дээрдүүлж, тэдэнд заналхийлэл аюулын мэдрэмж төрүүлэхгүй байх юм.
Эхлээд тухайн хүний зан үйл ба түрэмгийллийг оношлож тогтоох ёстой. Үүний дараа курс эмчилгээгээ сонгох боломжтой болно. Аль боломжтой курс эмчилгээгээ дагнаж мөн түрэмгийллийн үүсгэвэр юунд байна гэдгийг олоод түүнийг нь өөрчилж хувиргана. Эрүүл бус уур хилэнгийн хариу үйлдэл үзүүлж буйг зөвлөгөө өгч өөрчилж, уур хилэнтэй харилцан тохиролцох нь хамгийн үр дүнтэй арга байдаг. Сэтгэл засалд оролцож буй хүмүүсийн уур хилэнг үүсгэгчийг олоод, ямар түвшнийх гэдгийг тодорхойлно. Тэд юунд түрэмгийлэх хандлагатайг тогтоож, тэдний уур хилэнг хэрхэн удирдаж зохицуулах, гадагшлуулж тайвшрах, орчноос дэмжлэг авахыг зааж сургана. Хүмүүс стресс, сэтгэл гутралын өндөр түвшнийг бууруулж, түгшүүрийг зохицуулах талаар арга хэмжээ авч сурвал эдгээр түрэмгийллийн уг шалтгааныг мэдэж байна гэсэн үг.
Уур хилэнг зохицуулах хамгийн үр дүнтэй арга бол ганцаарчлан зөвлөгөө өгөх юм. Энэ нь хүмүүс нэг нэгэндээ хандах хэрэгцээг олгож байдаг. Гэхдээ зөвхөн уур хилэн бус түрэмгийлэл ч бас багтдаг. Бүлгийн сэтгэл засал үр нөлөөтэй ч бүлэгт байгаа бие хүний анхаарал төдийлөн ач холбогдол өгдөггүй. Сэтгэл заслын эмчилгээгээр хүний түрэмгийллийг үлэмж хэмжээгээр багасгах тохиолдол байдаг ч үүнийг “эмчилсэн” гэж хэлж болохгүй. Бидэнд байгаа энэ түрэмгийлэл нь төрөлхийн инстинк шинжтэй. Зарим хүмүүс бусдаасаа илүү түрэмгийлж буйг заавал хяналтдаа авах ёстой. Сэтгэл засал бол таныг өөрийгөө “дэлбэрэх” гэж байгаа юм шиг мэдрэмжийг чинь багасгахад урт хугацааны турш тусалж болох ч тэр мэдрэмжийн уг язгуур танд байсаар байх болно гэдгийг санаарай.
Энэ дэлхийн амьтан бүрээс түрэмгийллийн янз бүрийн хэлбэрийг олж, харж болно. Бид “сайн”, “муу” гэх аргаар илэрхийлдэг болохоос энэхүү сэтгэл хөдлөл нь бидний уур хилэнг гадагшуулахад тусалж байгаа юм. “Муу” арга нь хүчирхийлэл эсвэл гэр бүлийн, бэлгийн дарамт үзүүлж, хэн нэгнийг хөнөөх аюултай. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь түрэмгийлэлтэй ч эрэгтэйчүүдийн тестостероний түвшин их байдаг тул илүү түрэмгийлэх шалтгаан болдог. Бусад шалтгаанд архи, видео тоглоомыг оруулж болно. Түрэмгийллийг эмчлэхэд урт хугацаа шаардагдахын сацуу төвөгтэй байдаг. Ихэвчлэн сэтгэл заслаар эмчилдэг. Түрэмгийллийн хор уршиг гэл бүл салалт, гэмтэл бэртэл мөн түүнчлэн үхэлд ч хүргэх аюултай. Түрэмгийллээс хэзээ ч бүрэн гүйцэт салж чадахгүй. Учир нь энэ төрөлхийн бөгөөд бид төрсөн цагаасаа эхлээд үүнийг үйлдэж байдаг билээ. Одоо хүн төрөлхтөн үүнийг хэрхэн удирдаж болохыг мэдэх хэрэгтэй байна.
Эх сурвалж : http://www.echeat.com/essay.php?t=31031
0 comments: