Парапсихологи /Parapsychology/
Үхсэний дараах амьдрал,далдын хүчин зүйл зэрэг үзэгдлүүд бидний оюун ухаантай хэрхэн холбогдож байгааг мөн учир шалтгааныг олохын тулд судалж буй сэтгэл судлалын салбар ухааныг "Парапсихологи" гэнэ.
Нэр томъёо : Парапсихологи /Parapsychology/ хэмээх нэр томъёог 1889 онд философич Макс Дессойр/Max Dessoir/ анхлан зохиожээ.Улмаар 1930-аад оны үед Ж.Б.Райн /J.B.Rhine/ нэгэн шинжлэх ухаан болгохын тулд /psychical research/ гэж нэрлэсэн.Parapsychology гэдэг үг нь грек үгнээс гаралтай παρά - (Alongside-Дагуу,тууш,хажууд дэргэд) гэсэн утгатай харин дараагийн үг болох Psychology нь (сэтгэл судлал) юм.
Түүх : Сэтгэц судлах нийгэмлэг / Society for Psychical Research / 1882 онд Лондон хотод байгуулагдаж далдын,ер бусын тухай мэдэх гэж эрдэмтэд нь цаг бүр хичээн зүтгэдэг байлаа.Энэ нийгэмлэгийн анхны гишүүд нь философич,сургагч,эрдэмтэн,сурган хүмүүжүүлэгч,улс төрч зэрэг мэргэжилтэй Henry Sidgwick, Arthur Balfour, William Crookes, Rufus Osgood Mason Charles Richet эрдэмтэд байжээ.19-р зууны сүүл үеэр Америк болон Европт зорилго нэгтэй нийгэмлэгүүд олноор байгуулагдсан.Америкын сэтгэл судлалын эцэг Виллиам.Жеймс үүнд их хувь нэмэр оруулж эх орондоо 1885 онд Нью-Йорк хотноо American Society for Psychical Research нийгэмлэгийг байгуулсан юм
"Парапсихологийн холбоо" нь 1957 оны 6-р сарын 19-нд Хойт Каролинагийн Дюрхамд /Durham/ -д байгуулагдсан.Парапсихологийг анх лабораторын түвшинд судалсан Ж.Р.Райнийн тусламжтайгаар байгуулагдсан тус холбоо нь хожим 1969 онд /American Association for the Advancement of Science/ болж өргөжин дэлхийн хамгийн том парапсихологийн төв болсон байв.
Өнөө үед : 1980-аад оноос хойш уналтанд орж бусад салбар ухааныг бодвол судлагдахуун нь барьцгүй зүйл гэдгийг эрдэмтэд удаа дарааллан шүүмжилж найдвар болсон хүний аураний талаарх судалгаа мухардалд орсон юм.Мөн их сургуулиудын дэргэд байрлах лабораторууд санхүүжилтын улмаас хаагдаж одоогоор Америкд ердөө хоёр лаборатори байна.Харин Их Британ улс парапсихологийг арай ядан авч яваа гэдгээрээ европд дээгүүрт бичигдэж байна.Гэхдээ парапсихологийн судалгаа нь бусад салбартай нилээд ойртож transpersonal psychology,Anomalistic psychology болоход ойртоод байна.

Эх сурвалж : www.wikipedia.com
Орчуулсан Л.Энхтүшиг
0 comments: