Анна Фрейд /Anna Frued 1895-1982/

Анна Фрейд 1895 оны 12-р сарын 3-нд Фрейд болон Мартагийн 6 хүүхдийн хамгийн бага нь болон мэндэлжээ.Тэрээр бага байхынхаа сэргэлэн цовоо,олны дунд байр сууриа төвөггүй олдог охин байлаа.Фрейд 1899 онд өөрийн найз Флайсст бичсэн захидалдаа "Аннагийн алиа хошин зан нь үнэхээр хөөрхөн юм." гэж дурьдсаныг бодвол Анна дэггүй нэгэн байж.

Анна өсөж том болох тусам түүнээс хоёр насаар эгч Софитой зарим талаараа ер таардаггүй байжээ.Хожим 1913 онд Софи хүнтэй гэрлэж хадамд гарах болсонд Анна бичсэн захидалдаа "Би түүнийг хуримаа хийж байгаад үнэхээр их баярлаж байна.Учир нь бид хоёрын таагүй уур амьсгал ийнхүү төгсгөл боллоо." хэмээн тухайн үед эгчдээ дургүй байсан сэтгэгдлээ аавтайгаа хуваалцсан байдаг.

Анна 1912 онд Венын "Cottage Lyceum" сургуулийг төгссөн боловч хараахан мэргэжилээ сонгоогүй байсаар 1914 онд англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхээр Англи улсыг зорьсон юм.
1910 он гэхэд аавынхаа бүтээл туурвилыг уншиж сүүлд 1918 онд Психоаналитикыг ихэд нухацтай судалж улмаар 1920 онд аавтайгаа хамт Хагуйд болсон олон улсын психоаналитикчдын хуралд оролцсон юм.Тэрээр психоанализд шимтэн сонирхож үүнийг ашиглан хүнийг гүн гүнзгий ойлгож чадна гээд ирээдүйд сэтгэл судлаач мэргэжилтэн болохоор хатуу шийджээ.

Анна 1922 онд "Зөгнөл болон мөрөөдлийг биелүүлэх нь"(Beating Fantasies and Daydreams) хэмээх өгүүлэл бичиж Венын Психоаналитикын нийгэмлэгт танилцуулснаар тус нийгэмлэгийн гишүүн болсон юм.Тэр дараа жил нь хүүхдүүд дээр туршилт хийж 1925 онд хүүхдэд анализ хийх арга барилыг Психоанализын сургалтын институтид хэрэглэж туршив.Тэрээр энэхүү бүтээлээ ном болгож багш,сурган хүмүүжүүлэгч нарт цуврал лекцээ хүртээл болгож байв.1923 онд Зигмунд Фрейд хорт хавдараар өвчилсөн учир түүний охин Анна асран халамжилж үүний хажуугаар нь 1927-1934 оны хооронд олон улсын Психоаналитик холбооны нарийн бичигийн даргаар ажиллан семинар,хурал зөвлөгөөн идэвхитэй зохион байгуулсаар байлаа.1935 онд Психоаналитик сургалтын институтийн захирал болж дараахи жилүүдэд  "эго"-г таагүй байдлаас хамгаалах арга замын тухай сэтгэл судлалд нөлөө бүхий "хамглаалалтын механизм болон эго" хэмээх бүтээлээ бичиж үүгээрээ психоаналитикчдын уламжлалт сэтгэлгээг өөрчилж чадсан юм.Тэрээр энэхүү судалгаагаараа өөрийн онолын сууриа тавьж алдартай сэтгэл судлаач болжээ.
1930-аад оны үед Австрид улс төр-эдийн засагийн байдал эрс хурцдаж нийгмийн амьдрал доройтож байх үед Америкын иргэн Эдиф Жэксоны санхүүжилтээр Анна найз Дороти Бурлингхамтайгаа хамтарч ядуу хүүхдүүдэд зориулсан сургууль байгуулсан юм.Энэхүү завшаанаар Анна Фрейд хүүхдийг эрх чөлөөтэй байлгаж,ажиглалт хийж туршилт хийхээр төлөвлөөд байлаа.Хэдийгээр эцэг эх сургуульд хүүхдээ авч ирэх нь цөөрсөнд Анна "...Бид хүүхдүүдийг энд байлгахын тулд байж болох бүхий л аргыг хэрэглэж байна.Үүний үр дүнд тэд чөлөөтэй суралцаж олон зүйлийг сурч,бие даан ярьж,идэж,өөрийгөө үнэлж чаддаг зэрэг олон үнэт чанарыг эзэмшдэг болохоор эцэг эхчүүд хийсэн бүхнийг минь үнэлэх биз ээ" гэж тухайн үед тэмдэглэж үлдээсэн байна.Гэвч хэдхэн сарын дараа 1938 оны 3-р сард Австрид нацист дэглэм тогтож буяны байгуулгыг нь татан буулгасан учир гэр бүлээрээ Англи руу дүрвэн зугтаасан юм.Тэд Англид ирсэндээ сэтгэл хангалуун байж ямар нэгэн дарамт шахалтгүй,жинхэнэ эрх чөлөөт орон бол англи хэмээн бичиж байв.

1939 оны 9-р сард дайн эхэлснээс хойш хэдхэн хоногийн дараа эцэг Зигмунд Фрейд нь харамсалтайгаар нас барсан боловч Анна хүүхдийн сэтгэл судлалын шинэ лекц,практикаа англи хэлээр хөрвүүлж хүмүүст таниулсаар байлаа.Хожим Аннаг Лондонд ирэхэд Их Британын психоаналитикын нийгэмлэг үзэл баримтлалын улмаас дотороо хоёр хэсэг болон хуваагдсан байв.

Дайны хүнд хэцүү үед Хампстедийн хүүхдийн асрамжийн газар байгуулан хагас өнчин 80 гаруй хүүхдийг асран хамгаалж ойр дотны хүмүүсээр нь дамжуулан "аттачмент" хийж тусалж байлаа.Мөн дайн дууссаны дараа ч өөр асрамжаас хэсэг хүүхдийг авч мэргэжил нэгт Буллдогс Банкын гэрт асарч хүүхдийн авъяас чадвараар нь дур сонирхолыг илрүүлэх туршилт хийсэн юм.1947 онд Анна болон Кэйт нар Хампстед хүүхдийн сэтгэл заслын курс байгуулж 5 жилийн дараа хүүхдийн эмнэлэг болгон өргөтгөсөн байна

Анна Фрейдийн төв
Анна Фрейд 1950 оноос амьдралын сүүлийн мөч хүртлээ АНУ-аар аялж,лекц,хичээлээ зааж мөн найзуудынхаараа зочилж байв.Тэрээр 1970-аад онд нийгэм дэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд түлхүү анхааран энэ талаар судалж зааж сургаж байсан юм.Мөн Жозеф Голдстейн,Алберт Солнит нартай хамтран Яали их сургуульд "Хүүхдийн хамгийн их сонирхдог зүйлийн цаана" хэмээх хүүхдийн өөрсдийнх нь тухай болон хууль зүйн талаар 1973 онд илтгэл тавьж байжээ.

Эцэг Зигмунд Фрейдийн багшилж байсан Кларк их сургуульд хүүхдийн сэтгэл судлалын багшаар 1980 он хүртэл ажиллаж, Харвардын их сургуулиас тэтгэвэртээ гарсан юм.Энэ их урт хугацаанд докторын зэрэг хамгаалж мөн Хатан хаан II Элизабет C.B.E шагнал хүртэж байсан байна.Анна Фрейд 1973 онд өөрийн төрөлх хотдоо дайнаас хойш анх удаагаа ирж олон улсын психоаналитикын холбооны ерөнхийлөгчөөр томилогдож аавынхаа адил алдартай сэтгэл судлаач болж чадсан юм.1968 оноос эхлэн бичсэн боть номынхоо 8 дахь цувралыг 1983 онд бичиж дуусгасан боловч дараа жил нь ховоогийн мөнх бусыг үзүүлжээ.Аннагийн хийж бүтээсэн бүхнийг үнэлж түүний байгуулсан Хампстидын асрамж газарыг "Анна Фрейдийн төв" гэж нэрлэн өөрийнх нь хүсэлтээр 40 жилийн өмнө амьдарч байсан гэрийг нь музье болгосон юм.

Анна Фрейдийн амьдрал тэр чигтээ шинжлэх ухааны төлөө,психоанализыг хөгжүүлж,хүүхдийг танин мэдэхийн төлөө байсан юм."Миний намтар шилдэг нь байхад хангалтгүй" гэж тэр хожим хэлж билээ.Түүнийг цөөн үгээр тодорхойлбол "амьдралаа хүүхэдтэй холбосон" сэтгэл судлаач билээ.

                     Эх сурвалж : www.freud.org.uk

Орчуулсан Л.Энхтүшиг