РЕМ нойр /REM sleep/

-->
РЕМ нойр буюу нүдний хурдан хөдөлгөөн (Rapid eye movement) гэсэн утгатай. Аливаа хүнийг унтаж байхад нүдний хурдан хөдөлгөөнөөр нь унтах үйл явцыг таниж болдог. Мөн РЕМ нойрыг тайван (tonic) ба тайван бус (panic) гэж ангилдаг. Энэхүү нээлтийг 1950-иад оны эхээр Nathaniel Kleitman , Eugene Aserinsky нар хийжээ.
Зөвхөн нүдний хурдаар судалдаг гэвэл илүүц юм. Харин булчингийн чангарч, сулрах үйл явцыг хянаж, EEG (Electroencephalography) буюу нүүрэнд бага зэргийн хүчдэлтэй мэдрэгч зүүлгэж тархин дах нейроны бичил хөдөлгөөнийг хянадаг багажаар, PSG (polysomnogram) багажаар тус тус хүний РЕМ нойрыг төвөггүй судалж болдог ажээ. Мөн өвчтэй хүмүүсийн зүүд эмх замбараагүй бөгөөд ямар ч утгагүй гэдгийг тогтоожээ.
PSG (polysomnogram)
 Хүний нийт нойрны 20-25 % буюу 90-120 мин нь РЕМ нойр эзэлдэг. Шөнө унтах явцад РЕМ нойр маань 4-5 үе шатуудад хуваагддаг байна. Энэ процесс нь шөнө унтаад өглөө сэрэх хүртэл үргэлжилнэ. Ихэнх амьтад болон хүмүүс унтаад сэрэхдээ хазайж, хэлбийн байж босдог дадал зуршилтай. Үүний учир нь РЕМ нойр ид явагдсаны дараа агшин зуур хөнгөхөн унталт руу шилжсэнтэй холбоотой юм. РЕМ нойртой холбоотой үзэгдлүүд нас насанд харилцан адилгүй өөр байдаг. Жишээ нь нялх хүүхдийн нийт нойрны 80 % РЕМ нойр эзэлдэг. Тархинд идэвхитэй ажиллаж байдаг нейрон РЕМ нойрны үед ч сэрүүн байх үеийнхтэйгээ адилхан байдаг боловч бие махбодь хөшиж зогсонги байдалд ордог. Магадгүй ийм учираас энэ хэсгийг “paradoxical”  унталт гэж нэрлэсэн байж болох юм. Мөн РЕМ нойрны үед нейрон долгион үүсгэдэггүй. РЕМ нойр нь бусад нойрны үе шатуудаас ондоо бөгөөд NON REM буюу РЕМ бус гэж байдаг. РЕМ нойрны үед ой санамжуудаа нэгтгэдэг.

Орчуулсан Л.Энхтүшиг

Эх сурвалж:
 www.WIKIPEDIA.org