Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн тухай



Сэтгэл Судлалын Үндэсний Төв нь Сэтгэл судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх сурталчилан дэлгэрүүлэх, амьдралын өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх, нийгмийн бүлгүүдэд нийгэм-сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа тогтвортой эрхэлж буй мэргэжлийн ууган байгууллагуудын нэг бөгөөд онол-практикийг хослуулан хувь хүн, хүүхэд, гэр бүл, байгууллага хамт олонд сэтгэл зүйн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв:

1. Мэргэжлийн ур чадвартай хамт олон;
2. Мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн, үйлчлүүлэгчээ хүндлэн, нууцыг хадгалж ажилладаг;
3. Үйлчлүүлэгчтэйгээ үр дүнтэй,тогтмол хамтын ажиллагааг эрхэмлэдэг;
4. Нийгэмд сэтгэл зүйн үйлчилгээний хэрэглээг нэвтрүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулахыг зорьдог;
5. Мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг тогтмол хөгжүүлж, үр дүнтэй үйлчилгээ үзүүлэхэд анхаардаг;

Үйл ажиллагаа:
1. Сэтгэл зүйн сургалт
2. Сэтгэл зүйн зөвлөгөө
3. Сэтгэл зүйн судалгаа, оношлогоо
4. Сэтгэл зүйн ном гарын авлага бүтээх, олны хүртээл болгох
5. Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах
6. Олон нийтийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих, хөгжүүлэх
7. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэтгэл судлалын шинжлэх ухааныг сурталчилах
Сэтгэл Судлалын Үндэсний Төв нь нийт:
250 гаруй байгууллагуудтай хамтран ажиллаж
22000 хүнд сэтгэл зүйн сургалтаар
1500 хүнд сэтгэл зүйн зөвлөгөөгөөр
4400 хүнд судалгаа, оношилгоогоор хүрч ажилласан байна.


ФБ хуудас
Вебсайт: www.psychology.mn


Сэтгэл судлалын үндэсний төв 
Бизнес Плаза, 5 давхар, /"Гурван гал" худалдааны төвийн замын эсрэг талд/
1-р хороо, Сүхбаатар дүүрэг,
Улаанбаатар хот, Монгол улс
Утас: 77324233 /Даваа-Баасан гараг 9:00-18:00 цаг/
Сэтгэл судлаачийн 101 хариулт
Сэтгэл зүйн хүчин зүйлийн талаар, мөн асуудлаа ойлгож, хэрэгтэй өөрчлөлтүүдээ хэрхэн хийх талаарх мэдээлэл, зөвлөмж бүхий

Сэтгэлзүйн Фитнесс

Өнөө цагт хүн сэтгэл зүйгээ ч мөн адил дасгалжуулж /чийрэгжүүлж, дархлаажуулах/ хэрэгцээ шаардлагын хүрээнд гаргасан билээ

Боломж дандаа чиний гарт

Өсвөр насны бие-сэтгэл зүйн онцлогийг тус насныханд ойлгомжтой хэлбэрээр тайлбарласан