Дэлхийн "АУТИЗМ"-ын өдөрт зориулав


Дэлхийн Аутизмыг таниулах өдөр 1989 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж байна. Энэ нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 62/139-р тогтоолоор батлагдсан. Дэлхийн Аутизмыг таниулах өдрийнтухай НҮБ-ын гишүүн орнуудын дагадаг 4 гол тогтоол байдаг. Эдгээр нь:

№1 WAAD-ийг 4-р сарын 2нд тэмдэглэх

№2 WAAD-ийг тэмдэглэхэд НҮБ, гишүүн орнууд, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн болон олон нийтийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх

№3 Нийгмийн бүх түвшинд чиглэж, олон нийтийн аутизмын талаарх мэдлэгийг дээшлүүлэх

№4 НҮБ-ын гишүүн орнууд болон бүх НҮБ-ын бусад бүх нэгжүүдэд энэхүү мэдэгдлийг хүргүүлэхийг Ерөнхий Нарийн Бичгийн Даргаас шаардах зэрэг юм.

Ийнхүү Аутизмыг Таниулах Дэлхийн Өдөрт зориулан аутизм, түүний ангиллын талаар товч мэдээлэл хүргэж байна.

Аутизмын тодорхойлолт:

Аутизм нь мэдрэлийн системийн хөгжлийн эмгэг бөгөөд мэдрэлийн эсүүд, тэдгээрийн хоорондын холбоо болон зохион байгуулалтад өөрчлөлт орсноос үүдэн тархины мэдээлэл боловсруулах үйл явцад саатал үүссэн байдаг. Улмаар нийгмийн харилцан үйлчлэл болон харилцааны чадварыг зохицуулдаг тархины хэсгийн хэвийн хөгжил алдагдсан байдаг ба үгэн болон үгэн биш харилцааны чадвар суларсан байдал, хязгаарлагдмал болон дахин давтагдсан хэвшмэл зан үйлээр тодорхойлогддог. Анхны шинж тэмдэг нь 6 сартайгаас ажиглагдаж эхэлдэг бөгөөд 2-3 насанд бүрэн илэрдэг. Аутизм нь нэг шинж тэмдэгээр тодорхойлогддоггүй бөгөөд нийгмийн харилцан үйлчлэлийн доголдол; харилцааны чадварын алдагдал; хязгаарладмал сонирхол, нэгэн хэвийн зан үйл зэрэг гурвалсан шинж тэмдгээр илэрдэг. Мөн хооллолт нь  хэвийн биш байх нь түгээмэл боловч энэ нь оношилгооны чухал үзүүлэлт биш.

Аутизмын ангилал:

Аутизм нь 5-н “Түгээмэл Хөгжлийн Эмгэг” (PDD)-ийн нэг бөгөөд тэдгээр эмгэгүүд нь харилцаа, нийгмийн харилцан үйлчлэл, хэт хязгаарлагдмал сонирхол, давтагдмал зан үйлээр тодорхойлогддог.

Тэдгээр  5-н эмгэгт Аспергерийн синдром (энэ нь аутимзийн шинж тэмдэгтэй хамгийн ойр, шалтгаан нь төстэй байдаг), Реттийн синдром болон Хеллерийн хам шинж (childhood disintegrative disorder - аутизмтай хэд хэдэн шинж нь адилхан байдаг, гэхдээ шалтгаан нь өөр), Өөрөөр тодорхойлоогүй эмгэг (PDD-NOS, хэвийн биш аутизм гэж мөн хэлдэг) зэрэг эмгэгүүд багтдаг. Эдгээр эмгэгийг өөрөөр Аутизмын хүрээний эмгэгүүд (Autism Spectrum Disorders) гэж нэрлэдэг. Аспергерийн синдромтой хүмүүс аутизмтай хүмүүс шиг хэл ярианы хөгжлийн сааталтай биш байдаг.

Аутизмийг оюун ухааны үзүүлэлт болон өдөр тутмын амьдралд өөртөө үйлчлэх чадвараас нь  хамааран бага, дунд, өндөр үйл ажиллагаатай гэж ангилдаг. Гэхдээ энэхүү ангилал нь стандарт биш бөгөөд маргаантай байдаг байна. Мөн аутизм нь хам шинжит ба хам шинжит бус гэж ангилагддаг. Хам шинжит аутизм нь хүнд зан үйл, оюун ухааны гүнзгий хоцрогдол эсвэл бие мах бодийн төрөлхийн эмгэгтэй байдаг хавсарч илэрдэг. Хэдийгээр Аспергерийн синдромтой хүмүүс танин мэдэх чадварын хувьд аутизмтай хүмүүсээс илүү байдаг ч Аспергерийн синдром, Өндөр үйл ажиллагаатай аутизм болон хам шинжит бус аутизмийн хоорондын ялгаа тодорхой харагддаггүй.

Зарим судалгаанаас харахад, аутизм хэмээн оношлогдсон зарим хүүхдийн хэл яриа болон нийгмийн харилцааны хэвийн хөгжил ерөнхийдөө 15-30 сартай үеэсээ эхлэн алдагдсан байна. Үүнийг ухрах (regressive) аутизм гэж нэрлэдэг байна.

Аутизмын шинж тэмдэгүүд:

Аутизмийн маш олон шинж тэмдэг байдаг бөгөөд аутизмтай хүмүүст ялгаатай байдлаар илэрдэг. Шинж тэмдгүүдийг нарийвчилж авч үзвэл:

Нийгмийн харилцан үйлчлэл ба харилцаа холбоо: Дараах шинжүүдийг багтаана:

Харцаар холбоо тогтоох, нүүрний илэрхийлэл болон биеийн хэлэмж зэрэг үгэн биш харилцааны чадварын хөгжил илэрхий асуудалдтай байдаг

Үе тэнгийн хүүхдүүдтэй харилцаа холбоо тогтоох байдал дутагдалтай байна

Баяр хөөр, сонирхол, ололт амжилтаа  бусадтай хуваалцах сонирхолгүй

Бусдын сэтгэл санааг хуваалцдаггүй. Аутизмтай хүмүүст бусдын өвдөлт, гашуудал зэрэг мэдрэмжийг ойлгоход хүндрэлтэй байдаг.

Үгэн болон үгэн биш харилцаа. Дараах шинжүүд байна:

Хэл ярианы хөгжил нь дутагдалтай эсвэл сааталд орсон байна. Аутизмтай хүмүүсийн 40% нь огт ярьдаггүй.

Харилцааг эхлүүлэх алхам хийхэд асуудалтай байдаг. Мөн харилцааг эхлүүлсний дараа үргэлжлүүлэх нь аутизмтай хүмүүст хүндрэлтэй байдаг.

Хэвшмэл болон давтагдмал үг хэрэглэдэг. Аутизмтай хүмүүс өмнө сонссон үг болон өгүүлбэрээ давтдаг (echolalia).

Бусдыг сонсож ойлгох тэдэнд хүндрэлтэй байдаг. Тухайлбал, аутизмтай хүмүүс бусдын хошигнолыг ойлгодоггүй. Магадгүй тэд үг бүрчлэн тайлбарлуулах хэрэгтэй болдог.

Үйл ажиллагаа болон тоглоомын хязгаарлагдмал сонирхол. Дараах шинжүүд илэрнэ:

Тодорхой нэг хэсэгт ер бусын төвлөрдөг. Аутизмтай бага насны хүүхдүүд машинаар бүхэлд нь тоглохоос илүү зөвхөн дугуйгаар нь тоглох гэх мэт тоглоомын аль нэг хэсэгт төвлөрдөг.

Preoccupation with certain topics. Тухайлбал, том хүүхдүүд болон насанд хүрэгчдийн сонирхлыг видео тоглоом, худалдааны карт эсвэл license plates илүү татдаг.

Ижил төстэй болон хэвшил болсон зүйлийг шаарддаг. Тухайлбал, аутизмтай хүүхэд талх идэхийн өмнө үргэлж салат иддэг ч юмуу эсвэл сургууль руугаа өдөр бүр нэг л замаар явахыг шаарддаг

Хэвшмэл зан үйл (нэг үйлдлийг давтах). Магадгүй биеэ зайлах, гараа савах гэх мэт үйлдэл хийдэг.

Бага насны хүүхдэд илрэх аутизмийн шинж тэмдэг
Аутизмийн шинж тэмдэг нь 3 хүртэлх насанд хамгийн анх эцэг эх болон бусад асран хамгаалагчдад ажиглагддаг. Аутизм нь төрөлхийн шинжтэй боловч хүүхдийг нялх үед шинж тэмдгүүдийг нь ялгаж оношлох асуудал хүнд байдаг. Хүүхдүүд нь хөлд орохгүй байх, нуугдаж тоглох гэх мэт тодорхой тоглоом сонирхохгүй байх мөн хэлд орохгүй байвал эцэг эхчүүд анзаарч хэн нэгэнд хандаж эхэлдэг. Зарим тохиолдолд аутизмтай хүүхдүүд өөрийн насны бусад хүүхдүүдийн адил харгалзах насандаа ярьж эхэлдэг боловч хэл ярианы чадвараа алддаг. Эцэг эхчүүд заримдаа хүүхдийнхээ сонсголын чадварт эргэлзэж учраа олохоо больдог. Аутизмтай хүүхдүүд үе үе чихгүй юм шиг байдаг ч заримдаа алс хол сонсогдож байгаа галт тэрэгний дуу чимээг сонсчихсон байдаг.

Аутизмтай хүүхдүүдийг нийгмээс бүрэн тусгаарлагдсан, “өөрсдийн бий болгосон ертөнцдөө амьдардаг” гэсэн домог шиг сөрөг ойголт олон нийтийн дунд түгээмэл байдаг. Гэхдээ эрт, эрчимтэй эмчилгээний ачаар ихэнх хүүхдүүдийн бусадтай холбоо тогтоох, харилцах чадвар нэмэгддэг.

Өсвөр насны аутизмтай хүүхдэд илрэх шинж тэмдэгүүд

Өсвөр насны үед аутизмтай хүүхдүүдийн зан үйлийн хэлбэрүүд нь үе үе өөрчлөгддөг. Ихэнх хүүхдүүдийн чадвар нь нэмэгддэг боловч бусдыг ойлгох болон бусадтай холбоо тогтоох чадвар нь хоцрогдсон хэвээр байдаг. Аутизмтай өсвөр насныхан энэ насны энгийн хүүхдүүдтэй харьцуулахад бэлгийн бойжилт болон бэлгийн чиг хандлагын асуудал илүү бэрхшээлтэй байдаг. Өсвөр насны хөгжилтэй холбоотой депресс, түгшүүр, эпилепси зэрэг асуудлууд илүү эрсдэлтэй болдог.

Аутизмтай насанд хүрэгчдийн шинж тэмдэг

Зарим аутизмтай насанд хүрэгчид бие даан амьдрах болон ажиллах боломжтой байдаг. Хамгийн багадаа 33% нь бие даах чадвартай байдаг бөгөөд энэ нь тэдний оюун ухааны түвшин болон харилцааны чадвараас хамаардаг. Харин зарим хүмүүсийн хувьд бусдын тусламж хэрэгтэй бөгөөд ялангуяа оюун ухааны түвшин доогуур болон ярьж чаддаггүй хүмүүст тусламж зайлшгүй шаардлагатай байдаг.

Аутизмтай хүмүүст зориулсан гэрт тулгуурласан эмчилгээний хөтөлбөрт хагас болон бүтэн цагийн supervision тусгагдсан байдаг. Энэхүү хөтөлбөрийн эцэст, өндөр үйл ажиллагаатай аутизмтай насанд хүрэгчдийн хувьд хэдийгээр бусад хүмүүстэй харилцаанд ороход бэрхшээлтэй байдаг ч тэд мэргэжил эзэмших болон бие даан амьдрах чадварт амжилттай суралцдаг. Гэхдээ тэдний оюун ухааны түвшин ихэвчлэн дунд болон дундаас байдаг. 

Бусад шинж тэмдэг

Аутизмтай олон хүнд анхаарлын сарнилт – хэт хөдөлгөөнтөх эмгэг (ADHD) илэрдэг. Аутизмтай хүмүүсийн ойролцоогоор 10% нь ямар нэгэн жагсаалтыг үг бүрчлэн цээжлэх, хуанлийн он сарыг тооцох, зураг зурах болон хөгжмийн чадвар зэрэг гоц авьяастай байдаг. Мөн тэдний мэдрэхүйн хэлбэр нь өвөрмөц байдаг, тухайлбал тэдэнд гэрэл мэдрэх нь хүндрэлтэй байдаг ч биед нь ямар нэгэн зүйлээр хүчтэй даралт өгөх нь тэдэнд тайван мэдрэмж төрүүлдэг. Зарим нь ямар ч өвдөлт мэдэрдэггүй байхад зарим нь сэтгэл түгшилтийн байдалтай байдаг. Мөн аутизмтай зарим хүмүүс хүчиллэг хүнсэнд дуртай байхад, зарим нь дургүй байдаг. Түүнчлэн аутимзтай хүмүүсийн 40%-70% нь нойрны асуудалтай байдаг байна.

“Анд Хүүхдүүд” ТББ-ын сэтгэл зүйч И.Бумбаяа

“Анд Хүүхдүүд” ТББ-ын хаяг
Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Эв - Эе хотхон, 32-ийн 235 тоот

Аутизмын талаарх байнгын мэдээ, мэдээлэл авахыг хүсвэл дараах хуудаас зочилно уу