21-р зууны сэтгэцийн өвчлөл: PC донтолт
Та хүүхэд ахуй цагтаа ямар тоглоомоор тоглож өссөн бэ ? гэсэн асуултанд хэрхэн хариулж буйгаар нь тухайн хүний амьдарч байсан нийгэм, гэр бүл бүр тэр ч атугай сонирхол хүсэл мөрөөдлийг нь танихад томоохон тус болно гэхэд та итгэх үү?
Өнөөгийн
Монголын нийгмийн дунд эргэм насны буюу социалист нийгэмд хүмүүжсэн болон ардчиллын эхэн үед нас биенд
хүрч өрх тусгаарласан эцэг эхчүүдийн толгойны өвчин бол “Компютер тоглоом ба хүүхэд” түүнийг тойрсон асуудлууд гээд
хэлчихвэл нэг их буруудахгүй байх. Тэдний бага насанд байсан айл гэр
болж тоглох, баавгайн
чих, нуугдах зэрэг багийн
ажиллагаа, хичээл зүтгэл шаардсан амьд харилцаанд түшиглэсэн тоглоомыг бус
компютер, телевизорийн дэлгэцэн доторх кибер ертөнц дэх өрсөлдөөн, сорилт дахь
баатруудыг илүүд үзэх болсон хүүхдүүдээ ойлгохгүй байх нь зүйн хэрэг.
1972 онд дэлхийн анхны гэрийн видео
тоглоом болох “Maqnauox Odysse” бүтээгдэж 330,000 ширхэг худалдаалагдаж байсан
бол түүнээс хойш сега, мега /1994 – 1998/; Sony-ийн Play station /1997 – 2000/;
Nintendo-ийн Жеймс Бонд /1999 - 2001/ зэрэг тоглоомууд бүтээгдэж өсвөр насны хөвгүүд төдийгүй залуусын хамгийн ихээр сонирхдог зүйл
болж чадсан.
Өнөөдөр УБ хот төдийгүй бусад аймаг хотуудын
сургууль болгоны хажууханд интернет кафе,
ПС тоглоомын газрууд байдаг гэхэд хилсдэхгүй. Хүүхдүүд багаасаа л ээж аав, эмээ
өвөөгийн өгсөн тоглоом болох машин, ан амьтан зэрэгтэй ярьж, өөрөө дуу оруулж,
хөдөлгөөн үйл явдал үүсгэн тоглож өсдөг. Харин хожим юмны учрыг ойлгохтой
зэрэгцэн компютер тоглоомон доторх амьд биетийн хөдөлгөөн, үйл явц, адал явдал
нь илүү бодит өрнөлтэй байгаа нь сонирхоыг нь
илүүтэй татаж хамгийн чухал нь “өөрөө тэднийг удирдана” гэдэг бол тэдний
хувьд хамгийн чухал мэдрэмж. Тэрхүү тоглоомыг тоглоход тэдний сэтгэр хөдлөл,
сэтгэл ханамж, хүсэл нь илрэх бөгөөд дан ганц тоглох бус өсвөр
насны хүүхдүүдийн хамгийн эрхэм хэрэгцээ болох “Ямар нэгэн бүлэгт
харьяалагдах”хэрэгцээ нь хангагдах нь бүр ч таатай байх нь ойлгомжтой. Харин
эцэг эхчүүдийн тухайд тоглодог л бол “донтсон” гэж ойлгох нь үл ойлголцолын
эхлэл юм.
Таны хүүхэд үнэхээр донтоод тоглоод байна уу
? эсвэл сонирхоод тоглоод байна уу ? гэдэг бол хамгийн чухал. Яагаад гэвэл
сонирхол болон донтолт хоорондоо эрс тэс ялгаатай. Өөрийн сонирхолоо мэргэжлийн түвшинд
буюу кибер спортын тамирчин болгон өргөжүүлж байгаа нь бага ч бай, их ч бай
аливаа нийгмийн бүлэгт өрсөлдөөн байх нь оролцогчийг жирийн нэг сонирхогчоос
мэргэжилтэн болгодог бичигдээгүй хуулийн илрэл. Харин зүгээр л өрх гэр дэхь
гишүүний үүрэг, нийгэм дэх оролцооноос зайлсхийж утга учиргүй, дэмий байдлыг эрхэмлэн
тоглох нь юунд хүргэх вэ?
Сэтгэл судлаач Д. Лхамсүрэн
ялялялял
ReplyDelete