Харилцах “Чадвар”-ын Тест
Дараах асуултанд хариулахдаа:
Тийм-2
Үгүй-0
1. Ажил хэргийн уулзалт хийх тохиолдолд түүнийг хүлээх үедээ сэтгэл чинь догдолдог уу?
2. Эмчид үзүүлэхээ хойшлуулсаар байгаад бүр тэсвэрлэшгүй болохоороо очдог уу?
3. Ямар нэг хурал, зөвлөгөөнд илтгэл тавих, үг хэлэх даалгавар аваад тэвдэх эвгүүрхэх сэтгэл төрдөг үү?
4.Таныг урьд очиж үзээгүй газар луу томилолтоор явуулах гэвэл түүнээс татгалзах оролдлого хийдэг үү?
5. Өөрийн сэтгэлийн зовлонгоо хэн нэгэн хүнтэй хуваалцах дуртай юу?
6. Хэрэв танихгүй хүн гудамжинд танаас юм гуйж хүсвэл та эвгүйцдэг үү?
7. Эцэг эх , үр хүүхдийн хооронд, өөрөөр хэлбэл янз бүрийн насны хүмүүсийн хооронд бие биесийг ойлголцохгүй асуудал байх ёстой гэдэгт та итгэдэг үү?
8. Та хүнд зээлдүүлсэн мөнгөө өөрөө сануулахаасаа зовдог уу?
9. Зоогийн газар танд харваас муудсан хоол авчирч өгвөл та юм хэлэлгүйгээр орхин гардаг уу?
10. Танихгүй хүнтэй нэг дор байхдаа та дуугардаггүй, хэрэв тэр хүн яриа эхэлбэл таньд төвөгтэй санагддаг уу?
11. Дэлгүүр, касс зэрэг хаа нэгэн газарт урт дараалал хүлээж зогсохоос халшраад яваад өгдөг үү?
12. Ямар нэгэн маргаан таслах комисст оролцохоос та эмээдэг үү?
13. Урлаг, уран зохиол, соёлын бүтээлийг та зөвхөн өөрийнхөөрөө л үнэлдэг ба бусдын саналыг тоодоггүй юу?
14. Таны хажууд хүмүүс сайн мэдэх асуудлаар чинь буруу, алдаатай юм хэлэлцэж байвал та маргаанд орохгүй, дуугүй байж чаддаг уу?
15. Сургалт, албан ажлын асуудлаар таныг хэн нэгэнд туслахыг хүсэхэд төвөгшөөх сэтгэл төрдөг үү?
16. Өөрийн үзэл бодлыг ярихаасаа илүү бичгээр илэрхийлэх дуртай юу?
Одоо онооны дүнгээ харцгаая
30-32: Танд харилцааны чадвар сул, үүнээсээ болж та өөрөө их зовдог
25-29: Та зожиг, үг дуу цөөнтэй, ганцаараа байх дуртай, тиймээс найз нөхөд цөөнтэй.
19-24: Та хангалттай нийтэч, танихгүй газар шинэ нөхцөлд өөртөө итгэлтэй байж чаддаг. Таны хэл ярианд бусдыг дооглох нь заримдаа ямар ч үндэсгүй байдаг талтай. Тэгэхдээ энэ алдааг засаж болно
14-18: Таны харилцах чадвар хэвийн хэмжээнд байна. Та янз бүрийн юманд сэтгэл зовиурлалгүйгээр шинэ ажил хэрэг эхлэж, хүмүүстэй танилцдаг. Тэгэхдээ та шуугиантай хүмүүст дургүй, олон үг яриа танд эвгүйцэл үүсгэдэг.
6-13: Та хаа ч өөриймсөг байдаг, ямар ч асуудлаар, тэр ч бүү хэл өнгөцхөн мэддэг зүйлийн талаар ч дуртай ярьдаг. Ямар ч ажлыг гүйцэтгэхээр авдаг хэдий ч тэр болгон дуустал нь хийдэггүй талтай. Энэ тал дээрээ бодож үзэхэд гэмгүй.
5-с доош: Та хэтэрхий нүүрэмгий, яриасаг, олон үгтэй. Та ямар ч хамаагүй хэрэгт оролцох дуртай. Түргэн зантай, бодитой биш, хүмүүс таньтай харилцахад хэцүү байдаг.
Эх сурвалж:
“Харилцааны сэтгэл зүй” Л.Уранцэцэг