Глен Смит: Алцгеймерийн өвчнийг эмчлэх боломжгүй
Сэтгэл судлалын салбарт дэлхийд хамгийн том байгууллагад тооцогддог америкийн сэтгэл судлалын холбоо нь "Speaking of Psychology" хэмээх ярилцлагын буландаа ээлжит нэгэн зочныг урьж алцгеймерийн өвчний төлөв байдлын тухай ярилцсаныг дор орчуулан хүргэж байна.
Одоогоор 5 сая гаруй америкчууд деменциагийн (зөнөглөх, тэнэгрэх өвчин) түгээмэл хэлбэр болох алцгеймерийн (ой санамжаа мартах) өвчин тусжээ. Алцгеймерийн өвчинд ямар ч эмчилгээ байдаггүй нь харамсалтай. Гэхдээ сэтгэл судлаачид болон бусад салбарын эрдэмтэд энэ өвчний хор уршгийг саармагжуулах, үйл явцыг нь удаашруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар янз бүрийн судалгаа хийж байна, ялангуяа деменциатай холбоотой эмгэгүүдийг аргалах үүднээс бие махбодын дасгал, тархины оролцоо шаардсан тоглоомын аргыг ашиглаж байна.
Зарим хүмүүст ямар ч танин мэдэхүйн асуудал тулгардаггүй, бүр деменциагийн шинж огт илрэхгүйгээр 100 насалж чаддаг. Зарим нь 80 дөнгөж гараад эсвэл түүнээс залуудаа зөнөдөг, танин мэдэхүйн үйл ажиллагаа илт доройтох нь ч бий. Яг ямар төрлийн хүмүүс деменциа буюу, ялангуяа алцгеймерийн өвчин тусаад байна вэ ?
Энэ өвчний талаар цорын ганц үнэн бол юу ч мэдэхгүй байгаа бидний асуудал аж. Ямар хүмүүс зөнөж байгааг урьдчилан таамаглахаар янз бүрийн судалгаа хийж байгаа. Тархинд алцгеймерийн өвчин хэрхэн үүсэж байгааг л зарим талаар нотлох боломжтой. Тухайлбал, тархинд үүссэн амилойд мэдрэлийн эсүүдэд халдварладаг, ийн халдвар авсан эсүүдийн процесс ээдрээтэй болж ирдэг, бас үхжиж эхэлдэг (Хүний ой тогтоолт, сурсан, мэдсэн зүйлс нь нийт мэдрэлийн эсүүдийн холбоос юм). Одоогоор тархины патологитой холбоотойгоор хүмүүсийн сэтгэхүй, танин мэдэхүй ба түүний үйл ажиллагааны доголдол бүхий эмгэг хамгийн ихээр санаа зовоож байна. 60, 70, 80-аад настай хүмүүсийг сэтгэхүй ба үйл ажиллагааг нь шалгаж үзэхэд хоёр ялгаатай дүн гарч ирсэн. Танин мэдэхүйн үйл ажиллагааны доголдол, деменциа өвчин улам даамжирснаар эцэстээ нас бардаг, мөн эсрэгээрээ хэдийгээр танин мэдэхүйн хувьд асуудал байгаагүй ч нас барсан хүмүүст задлан шинжилгээ хийхэд 5 хүн тутмын 1 нь тархиндаа деменциа өвчний ул мөртэй байсныг олж тогтоодог.
Урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ ? Амьдралын хэв маяг нөлөөлдөг үү ? Энэ өвчний эсрэг эм бэлдмэл бий юу ?
Алцгеймерийн өвчинд зориулсан эмийн ангилал гэж бий. Гэхдээ алцгеймерийн өвчний үед тархин дахь нейротрансмиттерд л нөлөөлөхөөр л бүтээгдсэн нэг төрлийн эм юм. Амьдралын хэв маягийн хувьд зүрх сайтай байх нь тархинд эм л болно гэсэн үг. Зүрхний гажиг ба зүрхний шигдээсний эрсдийг бууруулснаар деменциагийн эрсдэл ч буурдгийг хүмүүст ойлгуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, зөв хооллосноор танин мэдэхүйн үйл ажиллагааг дэмжиж өгдөг. Тэгэхээр хүмүүсийн амьдралын хэв маяг бол тэдний танин мэдэхүйтэй шууд холбоотой, тиймээс эндээс л деменциатай холбоотой зүйлсийг ойлголт авч болох юм. Өргөн мэдлэгтэй, гадаад хэл төгс эзэмшсэн, хөгжим тоглодог, боловсролтой хүмүүс хожим зөнөх нь тун ховор юм. Мөн тархийг идэвхтэй байлгах, түүнийг хөгжүүлэх тоглоомын тасралтгүй 25 жил тоглосон бол деменциа өвчнөөс бүрэн сэргийлж болно.
Эх сурвалж: apa.org
Thank you for making complex subjects easy to comprehend. Also check the vandalia court
ReplyDelete