Түгшүүргүй амьдрах 15 арга
Таныг богино, урт хугацааны айдас, түгшүүр, нийгмийн айдас зовоож байна уу? Хэрэв тийм бол доорх алхамуудыг тогтмол хийж, өөрийгөө дасгалжуулснаар сэтгэлзүйн тайвшралыг мэдрэх болно.
- Өглөөний эерэг дадлыг бий болго. Өглөөг хэрхэн эхлүүлснээс тэр өдрийн өнгө төрх тодорхойлогддог. Жирийн үед босдог цагаасаа 30-60 минутын өмнө босч “хувь хүний хөгжил”-дөө анхаарал хандуул. Үүнд дасгал, бясалгал, өөрт хэрэгтэй ном эсвэл нийтлэл уншиж, йог зэргийг хийж болох юм. Гэр орны ажил болон мейл хаягаа шалгах биш, харин өөрийн сэтгэл зүйн чадваруудаа хөгжүүлэхэд анхаар. Таны сэрүүлэг орноос тань хол байх ёстой бөгөөд тархи, бие махбодио сэргээх аягатай усыг ширээн дээрээ бэлдэж тавь. Хэрэв та “өглөөний хүн” биш бол эхлээд хэцүү байх хэдий ч нэг сарын дараа энэ бүр таны зуршил болчихсон байна.
- Удаан, гүнзгий амьсгал. 4-4-4: 4 тоолж амьсгалаа авч, 4 тоон дээр амьсгалаа барьж, 4 тоон дээр амьсгалаа гарга. Дараалан дор хаяж 3 удаа хий, тайван байх үедээ ч давт. Сандарч, түгших үед хамгийн эхэнд авах арга хэмжээ бол тайвшруулах амьсгалын дасгал юм.
- Өөрийн бодлыг шинж. Цэгцтэй бодол цэгцтэй амьдралыг бий болгодог. Тархиа тодорхой, системтэй, эрүүл сэтгэхэд дасгалжуул. Ач холбогдолгүй, таагүй сэтгэл хөдлөлүүдийг авч хая. Сөрөг үзэл, айдас, атаархал эсвэл өөрийгөө үзэн ядах г.м. сөрөг нөлөөтэй сэтгэл хөдлөлийн талаар та мэдэх үү? Сөрөг бодлуудаа хаях хэрэгтэй.
- Сэтгэл хөдлөлөө удирд. Өөрийнхөө онцлогийг мэддэг түүндээ тохируулдаг байх нь хамгийн чухал. Жишээлбэл, хэрэв замын түгжрэл таны цусыг буцалгадаг бол физиологийн хариу үйлдлийг удаашруулах арга хэмжээ авах хэрэгтэй. Түгжрэлээс болж үүсч буй уур хилэнгийн өдөөгчид дарлуулж байхын оронд “эрүүл аргаар” шийдэх стратегийг бий болго. Жишээлбэл, тайвшруулах хөгжим сонсох, хөгжилтэй яриа, өгүүлэл сонсох, эсвэл хүйтэн ундаа уух г.м. Бие физиологийн үзүүлэх хариу үйлдлийг анхаар. Гүнзгий амьсгал авах дасгалыг хаана, хэзээ ч хийж болно гэдгийг сана.
- Хүлээхээ болиод амьдарч эхэл. Хамгийн тохиромжтой цаг, төгс биеийн жин, эсвэл банкны дансан дахь мөнгөний тохиромжтой хэмжээ гэдэг зүйл байдаггүйг сайн сана. Яг одоо л цагаа хөгжилтэй, адал явдалтай өнгөрөө.
- Өөрийн “бие хүн”-ий үлгэр жишээг бий болго. Түүхийн алдарт зүтгэлтэн эсвэл таны мэддэг хэн нэгэн ч байж болно. “Тэр энэ тохиолдолд юу хийх байсан бол?” гэдэг асуултыг нөхцөл байдал бүрт асууж эерэг зүйлсийг нь олж хар.
- Ус их уу. Ус нь зөвхөн бие махбодийг дахин дүүргэж, чийглэж, цэвэрлэдгээс гадна сэтгэл хөдлөлийн “хэм” дээшлэхэд багасгах үйлчилгээтэй.
- Завсарлага ав. Цайны цагаар дуг хийх, орчин тойрны өдөөгчөөс холдох эсвэл хамгийн чухал нь техник технологоос түр холдож завсарлах хэрэгтэй.
- Э-мейл шалгах цагийн хуваарь гарга. Жишээлбэл, 9 цагт, үд дунд 5 цагт г.м. Өдөрт 3-с илүү бүү шалга. 3 цагт ногоон цай уух, эсвэл дэлгүүр орох зэрэг үйлдлүүд гар утасны өмнө бөхийж байна. Техник технологоос ухарч, хүрээлэн буй орчиндоо анхаарлаа хандуул. Таны харсан харц, инээмсэглэсэн инээд тань хэн нэгнийг баярлуулж яагаад болохгүй гэж.
- 25/5 дүрмээр бүтээмжээ дээшлүүл. 25 минут ажиллаад 5 минутын завсарлага ав. Цаг тавь. 3 удаагийн давталтын дараа 30 минутын завсарлага ав. Давт. Та хүүхдийнхээ хичээлийн хэмнэлд энэ аргыг суулгаж чадвал өөртөө бүр илүү оноо өг.
- Холбоо тогтоо. 7 хоногт ядаж 2 удаа хүмүүстэй уулз. Бид нэг нэгэнтэйгээ харилцах гэж төрсөн нийгмийн бүтээгдэхүүн
- Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай. Бид эцсийн зорилгодоо хэт анхаарч зам зуур тааралдах жижиг баясалыг мартаж орхидог. Ээжийн хэлдэг “Чамаас бага зүйлтэй хүмүүс байгаадаа чамаас илүү баярладаг” гэдэг үгийг сана
- Хариу үйлдлээ өөрчил. Сар бүрийн хамаатнуудын уулзалт хэт их архидалт, зодоон, ах дүүсийн өрсөлдөөнийг авчирдагийг та мэддэг бол өөрөөр хий. Үйл хөдлөлөө өөрчлөхгүй байж, өөр үр дүнг хүсэх нь бүтэшгүй хэрэг. Таны өсвөр насны хүү/охин эсвэл дүү өглөө эрт босоод, өчигдөр оройн хоолны аяга тавгаа угаагаад, өглөөний цайгаа бэлдээд, гэр орноо цэвэрлэнэ гэдэгт итгэхтэй адил.
- Сэтгэл заслаас эерэг зүйлийг нь ав. Сэтэл засалд хамрагдаж байгаагийн нэг сайхан зүйл нь долоо хоног бүр өөрийн хувийн хөгжилд чиглэсэн 50 минут танд байгаа явдал юм. Энэ бол таны “миний” цаг юм. Үүнийг ухаалгаар зарцуул
- Хялбар замыг сонго. Бага ярь, бага худалдан авалт хий, бага ид, бага “стресс-д”.Өөрийн ДНК, бага нас, жин, биеийн галбир, ажил/найз залуу, бүсгүй/эхнэр, нөхөр зэргийг сонгосон сонголт г.м. зүйлдээ харамсахаа боль. Эдгээрийг байгаагаар нь, байснаар нь хүлээж ав. Өнгөрснийг байх ёстой газар нь үлдээ. Өөрийнхөө ард. Өнөөдөртөө төвлөр. Ухаалаг бай.
Ямар ч уран бүтээлчид, эрдэмтэд, зохион бүтээгчид нэг өглөө сэрээд л амжилтанд хүрээгүй гэдгийг сана. Мэдээж та нэг шөнийн дотор бухимдуу, хэт мэдрэмтгий, стресс-д ороогүй. Аажуухан хөдөл. Цаг бол таны найз, түүнтэй уралдаж, түүнээс айх ямар ч хэрэггүй. Тайвшралыг өдөр бүр билүүдэж, бясалгаж, дасгалжуулж урлаг мэт үзвэл таны нэг хэсэг болж болно.
Б. Тунгалаг
Thanks for being part of the conversation. Also check the stow court
ReplyDelete