Бага нойр => Тархины хурдацтай хөгшрөлт
Сингапурын Duke-NUS Анагаах Ухааны сургуулийн эрдэмтэд “настай хүмүүс хэдий чинээ бага унтана, төдий чинээ тархины хөгшрөлт хурдан явагддаг” тухай нотолгоо олжээ. Хурдацтай хөгширч буй нийгэмтэй Сингапур улсын хувьд танин мэдэхүйн саатал болох деменция, нойрны дутагдал зэрэг асуудлын талаар ирээдүйд хийгдэх ажилтай энэхүү судалгаа холбогдож байгаа юм.
Duke-NUS Сургуулиас явуулсан судалгаанд “Сингапурын Тархины хөгшрөлтийн Урт хугацааны судалгааны газар”-аас авсан 66 ахмад настан хятад хүмүүсийн мэдээллийг ашиглажээ. Оролцогчид хоёр жил тутамд тархины хэмжээг шалгасан хэсэгчилсэн MRI тархины шинжилгээ болон танин мэдэхүйн үйл ажиллагааг үнэлэх нейропсихологийн үнэлгээ хийлгэж байв. Үүнээс гадна нойрны үргэлжлэх хугацааг асуулгаар бүртгэн авч байжээ. Илүү бага цаг унтсан хүмүүст тархины ховдолын томролт болон танин мэдэхүйн үйл ажиллагааны саатал хурдан явагдаж байв.
“Манай судалгаа бага нойрыг тархины хөгшрөлтийн маркертай холбон үзэж байгаа юм” хэмээн судалгааг явуулсан Док.Жюнь Лоу хэлсэн байна. “Компьютер дээр явуулсан бусад танин мэдэхүйн тест бүхий судалгаанууд нь хангалттай гүйцэтгэл гаргахад насанд хүрсэн хүнд 7 цагийн нойр хэрэгтэй хэмээн үзэж байгаа. Ирэх жилүүдэд бид зүрх-бодисын солилцоо, тархины эрүүл мэндэд юу сайн болохыг тогтоохыг зорьж байна” хэмээн Duke-NUS Сургуулийн Конгитив Нейро шинжлэх ухааны Төвийн захирал Майкл Чи нэмэн цохлоо.
Ц.Цэрэндолгор
Thanks for the consistent high-quality content. Also check the lamar county magistrate court
ReplyDelete