ССҮТ оюутны эрдэм шинжилгээний хурал
Сэтгэл Судлалын Үндэсний Төвөөс жил бүр зохион байгуулдаг "Сэтгэл Судлаач Оюутнуудын Эрдэм Шинжилгээний Бага Хурал” нь орчин цагт тулгамдаж буй нийгэм-сэтгэл зүйн асуудлын талаарх судалгааны ажлыг хөхиүлэн дэмжих, онол-практикийн мэдлэгийг бодитоор хэрэгжүүлэх, мэргэжлийн итгэл үнэмшил, дур сонирхлыг улам өрнүүлэх, мэдлэг мэдээллээ харилцан солилцох нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Зорилго:
Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь сэтгэл судлалын судалгааны арга зүйг судалгаа шинжилгээний ажилдаа хэрэглэх, болосвруулах ур чадвар болон туршлагыг нэмэгдүүлэхэд оршино.
Хэлэлцэгдэх салбар:
Өнөөгийн нийгэм дэх үзэгдлүүдийн нийгэм-сэтгэл зүйн шалтгаан, шийдвэрлэх арга зам хүрээнд эрдэм шинжилгээний ажлыг бэлтгэсэн байна.
Хамрах хүрээ:
Сэтгэл судлалын мэргэжлээр суралцдаг их, дээд сургуулиудын 1-4 дүгээр ангийн оюутнууд.
Судалгааны материал хүлээн авах хугацаа:
2014 оны 04-р сарын 8-аас 04-р сарын 25-ний хооронд psychology.npc@gmail.com хаягаар хүлээн авна.
Шалгаруулах баг:
Сэтгэл Судлалын Үндэсний Төвөөс томилогдсон Эрдэм шинжилгээний хурлын комисс.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛД ТАВИГДАХ ТЕХНИКИЙН БОЛОН БУСАД ШААРДЛАГА:
Үндсэн шаардлага:
Цахим шуудангаар материалаа ирүүлэхдээ судлаач оюутан өөрийн нэр, сургууль, анги, холбогдох утасны дугаарыг тодорхой бичиж ирүүлнэ. Эрдэм шинжилгээний бага хуралд оролцогч нь дараах шаардлагын хүрээнд материалыг бэлэн болгоно. Үүнд:
§ Ашиглах программ: MS Word дээр хийж гүйцэтгэнэ. Хоёрдугаар шатанд шалгарсан илтгэлийг MS Power point дээр бэлтгэнэ.
§ Цаасны хэмжээ: А4
§ Үсгийн хэмжээ: 11 pt
§ Үсгийн фонт: Times New Roman
§ Бичвэрийн талбайн хэмжээ: Margins /Normal/
§ Мөр хоорондын зай: 1.5 см
§ 2-р хуудаснаас эхлэн араб тоогоор дугаарлана.
§ Бичвэрээс хуудасны дээд ба доод зах хүртэл 20 мм, баруун зах хүртэл 15 мм, зүүн зах буюу дээд, нуруу тал хүртэл 30-35 мм байна.
§ Ишлэл авахдаа reference – insert footnote гэсэн дараалалтай байна.
§ Ишлэл авахдаа бичиж байгаа үсгийн фотноос өөр фонт сонгож, мөн үсгийн хэмжээ жижиг байх ба 10pt байна. Зохиогчийн овог, нэр, хэвлэсэн он, regular буюу хэвийн жижиг үсгээр бичнэ.
§ Бүтээлийн хуудасны хэмжээ: Word дээр 20-25 хуудас, ном зүй, ишлэл, зүйлт заавал тэмдэглэсэн байна.
§ Бусад: Эрдэм шинжилгээний ажлын стандартыг хангасан байна.
Дээрх шаардлагыг хангасан илтгэлийг 2-р шатанд оролцуулж, эрдэм шинжилгээний ажлыг хэлэлцэнэ.
Бусад шаардлага:
Илтгэл дараах шаардлагуудыг хангана. Үүнд:
§ Сэдэв,
§ Оролцогчийн овог нэр, сургууль, анги, удирдсан багшийн нэрийг тодорхой бичнэ,
§ Илтгэлийн хураангуйг 250- 300 үгэнд багтааж хавсаргана,
§ Судалгаанд дэвшүүлсэн таамаглал, гарсан үр дүнг тодорхой гаргана,
§ Товлосон цагаас хоцроохгүй,
§ Хувийн бэлтгэлийг сайтар хангасан байна,
ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ БОЛОН ШАГНАЛЫН САН:
Шалгаруулалт:
§ Сургуулиудаас оролцуулах илтгэлийн тоог хязгаарлахгүй.
§ Эхний шатанд шалгарсан илтгэлүүд дараагийн шатны шалгаруулалтанд оролцоно.
§ Эцсийн шатны шалгаруулалтанд оюутан илтгэлээ тавина.
Шагналын сан:
§ Эхний 3 байр тус бүр 1
1-р байр- Өргөмжлөл, 150000 төгрөг, үнэ бүхий зүйл
2-р байр- Өргөмжлөл, 100000 төгрөг, үнэ бүхий зүйл
3-р байр- Өргөмжлөл, 50000 төгрөг, үнэ бүхий зүйл
§ Тусгай байр 1-Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
ХУРАЛ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНЫ ЗАЛУУС ХӨГЖИЛ ТӨВИЙН ХУРЛЫН ТАНХИМД 2014.05.06-нд 14 цагаас болно.
Эх сурвалж: www.psychology.mn
0 comments: