Эрх мэдэл (Power)
Бидний амьдралын бүхий л хэсэгт хүрч чаддаг зүйл бол эрх мэдэл юм. Та эрх мэдлийг амьдралын бүх хүрээнд аль ч мэдрэхүйгээрээ хүртэх боломжтой. Хувь хүний шинж онцлог, хүмүүс хоорондын харилцаа, байгууллагын үүрэг - албан тушаалаас ялгаран тодорч бусад хүмүүст үзүүлж буй хүний нөлөөг эрх мэдэл гэнэ (Ragins & Sundsrom, 1989). Эрх мэдлийг бусад хүмүүсийн хандлага ба зан үйлийг өөрчлөх нөөц бололцоо буюу чадамж гэж тодорхойлдог. Байгууллага дээрх хүн эрх мэдлийг бодитой, утга учиртайгаар мэдэрч болох хэдий ч эрх мэдлийг хүртэж мэдрэхгүй тохиолдол ч бас байдаг (Kaplawitz).
Нийгмийн ба хувийн эрх мэдэл хэмээх хоёр төрлийн эрх мэдэл байдаг гэж үздэг (Knicki & Kreitner, 2007). Нийгмийн эрх мэдэл гэдэг нь бусдын хэрэгцээний төлөө амжилтанд хүрэх, бүтээмжтэй байх, нөлөөлөхийг хэлдэг бөгөөд хувийн ашиг сонирхлын төлөө хэрэглэгдэггүй ажээ. Хувийн эрх мэдэл нь өөрийн статус, үнэлэмжийн асар их хэрэгцээгээ хангах, хүслээ гүйцээхийн тулд эрх мэдлийг ашиглахыг нэрлэдэг. Хувийн эрх мэдэлд автсан хүн бусад хүмүүсийг захирах хүсэлтэй, өөртөө шаардлага тавих нь бага, хүчтэй хүсэл эрмэлзэлтэй байдлаар эрх мэдэл нь илэрхийлэгддэг.
Эрх мэдлийн таван зарчим

Шагнал урамшууллын эрх мэдлийг ашиглаж буй хүнийг бусад нь сөрөг зүйлийг арилгах боломжтой эсвэл эерэг урамшууллаар залруулах, мөн эерэг үр ашигийг улам хангах чадвартай гэж үздэг. Албадлагын эрх мэдэл нь тодорхой шийтгэл, заналхийллээр бусдыг нийцлийг хүлээж авах чадварыг хэлдэг. Энэ төрлийн эрх мэдэл нь шагнал урамшууллын эрх мэдэлтэй адил менежмент хийхтэй холбоотой бөгөөд аль нэг багийн гишүүд өөр бусдыгаа хянахын тулд хэрэглэгддэг. Хууль ёсны эрх мэдэл гэдэг нь бусад хүн энэ төрлийн эрх мэдэлтэй хүнийг бусдаас ялгаатай гэж мэдэрдэг учир хүмүүсийг албан ба албан бус дүрэм журмаар, мөн нийгмийн нэр хүндтэй дүрийнхээ тусламжтайгаар захирах чадамжийг хэлдэг. Мэргэжлийн эрх мэдэл нь бусад хүмүүсийн мэдээлэл, ур чадвар, мэдлэг дээр тулгуурлаж бусдад нөлөөлөх үйл явц юм. Харин харизма хүчтэй, сэтгэл татам хүн референт эрх мэдэлтэй байдаг. Энэ төрлийн эрх мэдэл нь илүү хувь хүний шинжтэй бөгөөд бусдыг мэдрэх ур чадвараас ялгаатай юм.
Эрх мэдлийн үр дүн

Эмэгтэйчүүд ба эрх мэдэл
Эрх мэдлийн тайлбараас гадна түүнтэй холбоотой эмэгтэйчүүд ба байгууллагын эрх мэдлийн асуудал илүү төвөгтэй сэдэв урган гардаг. Эрэгтэй, эмэгтэй хүний бусдад үзүүлэх нөлөө ялгаатай байдаг. Улмаар эрх мэдэл бол жендерийн хувьд шууд ялгаатай гэдэг дүгнэлтэд хүрч болохоор байдаг юм. Эрх мэдлийн ялгаатай жендерийн хувиарлалт эмэгтэйчүүдийн хувьд эрх тэгш байдаггүй. Эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдийн жендерийн тогтсон хандлагаас илүү ялгаатай хүмүүст хүртэгддэг нь төрөл бүрийн судалгаа, баримтуудаас тодорхой байдаг.
Л. Энхтүшиг
0 comments: