Тархины гэмтэл эрт нас барах шалтгаан болдог

Тархины гэмтлээс амьд үлдсэн хүмүүсийн зуурдаар нас барах нь ноцтой гэмтэл авч, өвчин тусаж, амиа хорлолтох явдлаас гурав дахин их байх байдаг гэж Оксфодын их сургуулийн судлаачид үзэж байна. Тархины гэмтлээс амьд үлдсэн хүнийг (TBI) хэмээн товчилж нэрлэдэг. TBI гэдэг нь нэг цагаас дээш хугацаанд ухаан алдах, дотуур цус алдах, гавлын ясанд гэмтэл гарах зэрэг шинж тэмдгүүдээр тодорхойлдог. 

Судлаачид 41 жилийн өмнөөс өнөөг хүртэлх нийт 218,300 TBI өвчтөнүүдийн эрүүл мэндийн бүртгэлийг шалгажээ. Судлаачид голдуу TBI өвчтөнүүдийн хамаатан садан болох 150,513 хүмүүсээс эрүүл мэндийг бүртгэл хийсэн бөгөөд нийт 2 сая гаруй тохиолдлуудад нас, хүйсээр нь харьцуулалт хийсэн байна.

"TBI хүмүүс ослоос хойш зургаан сарын дараа хяналтын бүлгийн хүмүүсээс гурав дахин их, мөн эрүүл байгаа төрөл садангуудаасаа 2,6 дахин их зуурдаар үхэх магадлалтай гэдгийг бид олж тогтоолоо" Доктор Сийна Фазел, Оксфордын их сургуулийн сэтгэцийн эмгэг судлалын тэнхим

Мөн TBI хүмүүс эмийн хордлого эсвэл сэтгэцийн эмгэгээс болж зуурдаар нас барах эрсдэл өндөр байдгийг олж тогтоосон. Тэд 56 нас хүрэхээсээ өмнө нас барах магадлалтай ажээ.

TBI хүмүүсийн зуурдаар нас баралтийн гол шалтгаан амиа хорлолт ба унах, авто осолд орох зэрэг үхлийн гэмтэл авч нас бардгийг судлаачид онцолсон бөгөөд өөрийгөө хөнөөх хандлага эрүүл хүмүүсийнхээс хоёр дахин их байдаг гэжээ. Тэдний дийлэнхи нь ослын дараа эмчид сэтгэцийн эмгэг гэж буруу оношлуулдаг. Сүүлийн үеийн сурах бичгүүдэд TBI өвчтөнүүдийн амиа хорлох эрсдэл ба сэтгэц оношилгооны талаар дурьддаггүй, үүнийхээ оронд богино хугацааны эмчилгээний тухай бичсэн байдаг нь буруу оношилгоо хийхэд хүргэдэг гэнэ. Мөн үүнээс гадна тэдний сэтгэл гутралын шинж тэмдгүүдийг анхааралтай ажиглаж бусад чихрийн шижин, эпелепси (тархитай холбоотой уналт, таталт өгөх өвчин) зэрэг өвчнүүд шиг урт хугацааны зохицуулалт хийх хэрэгтэй гэж судлаачид үзэж байна.

Зуурдаар нас барах шалтгаан нарийн зөв тодорхойгүй боловч эрдсэл гаргах, шийдвэр гаргах, шүүмжлэлтэй хандах үйл ажиллагааг хариуцдаг тархины хэсгийн гэмтэл амиа алдах эрсдэлд хүргэдэг байж болзошгүй гэж судлаачид таамаглаж байна.

Америк хөлбөмбөг, рэгби, бейсболл, крикет, хөлбөмбөг зэрэг спортын төрлүүдэд ч гэсэн тархины гэмтэл авч TBI өвчтөн болох магадлал өндөр байхыг үгүйсгэх аргагүй.

Эх сурвалж: Оксфордын их сургууль
www.psychcentral.com

Л. Энхтүшиг