Ж.Пиажегийн ёс суртхууны онол

Швейцарын сэтгэл судлаач Жан Пиаже нь хүүхдийн ёс суртахууны хөгжлийг судалсан байдаг. Тэрээр хүүхдүүд тэдэнд өгч буй дүрэм болон хүчээр даалгаж буй зааврын дагуу ёс суртахуунд суралцдаг гэсэн санааг няцаасан юм.
Энэ талаар хийсэн өөрийн судалгааныхаа үр дүнд хүүхдүүд өөрийн харъяалагдах бүлгийн бусад гишүүдтэй тохиролцоо хийснээр ёс суртахуунд суралцдаг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Мөн тэрээр хүүхдүүд юу нь зөв, юу нь буруу болох, нийгмийн хэм хэмжээнд хэрхэн захирагдах үйл явцыг тайлбарласан байна.
Пиаже хүүхдийн ёс суртахууны талаарх үзэл бодлын 2 гол ялгааг гаргасан. Эхнийх нь балчир хүүхдүүдэд илэрдэг бөгөөд тэд үйлдлийнх нь үр дүн юу болох эсвэл тэр үйлдэл өөрт нь хэрхэн нөлөөлж буйгаар ёс суртахууныг ойлгодог. Жишээ нь: жижиг хүүхдүүд хэлэхдээ  “10 аяга хагалсанаас нэгийг хагалсан нь дээр ” гэдэг. Тэд мөн дүрэм журмын халдашгүй байдлаар хүлээн авдаг. Жишээ нь: тэд тоглоомонд шинэ дүрэм зохиож болохгүй, зөвхөн зааврын дагуу тоглоно гэж үздэг.  Пиаже үүнийг “бодит хариуцлага дээр тулгуурласан реализм ” гэж нэрлэжээ. Энэ бол балчир хүүхдүүд хүсэл эрмэлзлээс  илүү ялалтыг чухалд үздэгийн шалтгаан юм.
Том хүүхдүүд үйлдлийн үр дагавараас илүү тухайн үйлдэл хийхэд хүргэж буй шалтгааныг чухалчилдаг. Тэд мөн дүрмийг шударгаар дагах үгүй бол эс дагаж болно гэдгийг, шаардлагатай үед түүнийг нөхцөл байдалд нь тохируулан өөрчилж болно гэдгийг мэддэг.
Пиаже хэлэхдээ ёс суртахуунд суралцах хамгийн сайн арга бол бусадтай тохиролцох болон асуудлыг шийдвэрлэх юм гэжээ. Тэрээр мөн хүүхдүүд ёс суртахуунд эрт бас хурдан суралцдаг гэдэгт итгэдэг .

Эх сурвалж: www.healthofchildren.com

             Б.Ганзул