Зуны хооллох эмгэгийн 10 шинж тэмдгүүд

Энэ хямралын шинж тэмдэг нь хичээл амарч гэртээ ирсэн үеэс эхэлдэг \ялангуяа гэрээсээ хол сургуульд явдаг бол\. Мөн "Eating Recovery" төвийн эмч нар энэ хямрал нь ихэнхдээ охидуудад болон шинэхэн оюутнуудад тохиолддог гэж үзэж байна. Идэх хямрал нь анорексия, таргалах айдас, EDNOS болон хортой хоол хүнсээр хооллох эмгэгүүдийн эхлэл болдог. Эцэг эхчүүд хооллох эмгэгийн шинж тэмдгийг сайтар анхаарч хүүхдүүдээ ялангуяа өсвөр насныханыг илүү анхаарч дэмжих хэрэгтэй. Эмч Бонни Бреннэн хэлэхдээ өсвөр насныхан сургуулийн эхний семистрт учрах дарамтуудаас болж идэх  хямралд өртдөг гэжээ. Гэвч гэрээсээ хол сургуульд явдаг хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд энэ хямралыг гэртээ ирэх хүртэл нь мэддэггүй байна. Идэх хямралын шинж тэмдгүүд:
1.       Сургуульд орсоноос хойш мэдэгдэхүйц жин нэмэх эсвэл турах.
2.       Амралтын болон оройн хоолыг бэлдэхэд туслах боловч түүнээс идэхгүй байх.
3.       Хэт их дасгал хөдөлгөөн хийх.
4.       Гэр бүл, найз нөхдөөсөө хөндийрөх мөн уулзалт цуглаанаас зайлсхийх.
5.       Сургууль дахь стресс. Хүүхэд тань илтэд сэтгэлийн түгшүүртэй болох эсвэл сургуулийн тухай ярианаас бүр мөсөн татгалзах.
Эдгээр таван шинж тэмдэг нь хооллох эмгэгийн үндсэн шинжүүд боловч дараах зүйлсийг мартаж болохгүй үүнд:
6.       Эцэг эх болсон та өөрийнхөө зөн совинд итгэх. Хэрэв хүүхэд тань уйтгартай нозоорсон, стресстсэн эсвэл өмнөхөөсөө ямар нэг байдлаар өөр байгаа мэт санагдвал үүнийг үл тоох хэрэггүй.
7.       Түүнтэй ярилц. Идэх хямрал нь сэтгэл зүйтэй шууд холбоотой байдаг тул хүүхдийнхээ сэтгэл санааг тогтвортой байлгах нь түүнээс урьдчилан сэргийлэх гол арга мөн.
8.       Саналаа хэл гэхдээ түүнд юу өмсөхийг нь заах хэрэггүй. Тэр том бэлтгэлийн цамц бас халхгар унтлагын хувцас өмсөнө эсвэл тэр цаг агаарыг үл тоон олон давхар хувцах өмсөх болно. Гэвч та үүнийг нь бүү хорь зүгээр л зөвлө. Учир нь тэр бие галбиртаа санаа зовсоноос үүдэн ийнхүү хувцаслаж байгаа юм.
9.       Хувийн нууцтай болно. Магадгүй тэр өмнө нь усанд ороод халаадтайгаа гэр дотуур явдаг байсан бол одоо өрөөгөө цоожилж эхэлнэ.
1.   Мэдрэмжүүд дээр анхаарлаа хандуул. Зөвхөн хүүхдийнхээ юу мэдэрч байгаа дээр анхаарлаа хандуул харин хэр харагдаж буй байдал дээр бус. Түүний өөртөө итгэлтэй байдлыг дэмжиж аливаа асуудлыг даван туулахад тусла.

 Эх сурвалж:
Эх сурвалж: www.psychologytoday.com

                             Б.Ганзул