Пика өвчин гэж юу вэ?
Пика бол олонд төдий л танигдаж чадаагүй эмгэг өвчин боловч дэлхийн сая сая хүмүүс энэ өвчнийг тусаж байна. Пика гэдэг нь ямар нэгэн хүнсний бус зүйлийг идэх мөн түүнийг идэхийг маш их хүсдэг эрүүл бус хооллох сэтгэл зүйн эмгэг юм. Пика эмгэг өвчтэй хүмүүс ихэвчлэн шаварлаг зүйлс эсвэл шохоо элс мэтийн зүйлсийг идэх дур хүсэлтэй байдаг.
Энэхүү өвчнийг пика пика хэмээх шувууны төрөл зүйлийн нэрээр нэрлэсэн. Пика пика шувууд өлссөн үедээ залхуурч ямар ч хамаагүй обьект зүйлсийг тоншиж байдаг бөгөөд тэд хүнсний болон хүнсний бус бүх төрөл зүйлсийг иддэг.
Пика өвчтэй хүмүүсийн нийтлэг иддэг зүйлс нь шавар, шороо, бохир цардуул байдаг. Мөн лааз, тамхины иш, үнс хөө, шохой, будаг, сонингийн цаас, модны нүүрс зэрэг зүйлсийг иддэг. Мэдээж эдгээр зүйлсийг идэх нь өвчин эмгэгт хүргэдэг.
Пика хэмээх нэр томъёог зарим тохиолдолд их хэмжээгээр идэх, мөн үл мэдэх этгээд зүйлсийг идэх зуршилтай хүмүүст хэрэглэх нь бий. Жишээ нь, болгоогүй түүхий төмсийг идэх, мөс эсвэл ус хэрэглэхийн оронд хөргөгчний мөсийг идэхийг маш их хүсэх байдал нь пика өвчний бас нэгэн хэлбэр юм.
Пика өвчин туссан хүмүүсийн биеийн хүнс тэжээлийн хэрэгцээ өмнөхөөсөө илүү их болдог. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, өлсгөлөнд нэрвэгдэгсэд энэхүү өвчнийг тусах хандлагатай байдаг.
Хүүхүүд пика өвчтэй болсон бол эцэг эхчүүд үүнийг анзаарахгүй байх нь элбэг. Тэдний ойлгож байгаагаар бага насны хүүхдүүд угаасаа л ямар нэгэн бохир заваан эсвэл обьект зүйлсийг идэх гэж оролдож байдаг, харин том болохоороо энэ дадал зуршлаа хаяна гэж найддаг. Найдвар зарим талаараа тэдний хүсэж байснаар хор хөнөөлтэй болдоггүй хэдий ч цаашид хүүхэд өвчнөөр өвдөх магадлалтай болдог.
Пика өвчин бидний бодож байснаас ч илүү олон хүнд нөлөөлдөг байх. Иймэрхүү асуудалтай хүмүүс ихэвчлэн энэ талаарх асуудлаасаа ичсэний улмаас бусдад хэлэх, эсвэл өөртөө хүлээн зөвшөөрч чаддаггүйд хүргэдэг биз. Ялангуяа хүүхдүүд энэ талаарх асуудлаа эцэг эхдээ хэлвэл тэднийг шийтгэнэ гэхээс бүр ихээр айдаг. Харин зарим хүмүүсийн хооллох сэтгэл зүй хэвийн учраас пика өвчнийг ноцтой аюул гэж хүлээж авдаггүй. Ямартай ч энэхүү хооллох сэтгэл зүйн эмгэг нь хор хөнөөлд хүргэж болох юм шүү гэдгийг хүн бүр ухамсарлах хэрэгтэй.
Ашигласан материал:
Eating Disorder, Deborah Chrisfield, 1994
Л. Энхтүшиг
0 comments: