З.Фрейдийн ухаалаг нохой Жо-Фи
Алдар суутай хүмүүсийн тэжээж байсан нохой эзнээсээ дутахгүй нэр алдартай болсон олон жишээ бий. Жишээ нь нэрт сэтгэл судлаач, сэтгэл мэдрэлийн эмч Зигмунд Фрейдийн нохой нь өвчтөнүүдийнхээ сэтгэл санааны байдлыг ойлгоход нь эрдэмтэнд тусалдаг байжээ.
Фрейдийн бодлоор нохой нь хүний сэтгэл санааг маш сайн ойлгодог төдийгүй хүмүүсийг тайвшрахад нь тусалдаг ажээ. Ийм л учраас өөрийн хайртай чау-чау үүлдрийн Жо-Фи нохойгоо нэрт эрдэмтэн өөрийн судалгаа, эмчилгээний ажилд оролцуулдаг байсан аж. Хэрэв өвчтөн үзлэгт орохдоо тайван амгалан ирсэн бол Жо-Фи түүний дэргэд хэвтдэг байжээ. Харин тухайн хүн сандарч, тэвдсэн байх аваас нохой хол хэвтдэг зуршилтай байсан гэдэг.
Гэвч энэ бол Фрейдийн нохойны цор ганц ухаалаг зан нь биш юм. Эмчилгээ, үзлэг хэзээ дуусахыг Жо- Фи тун сайн мэддэг байлаа. Эрдэмтэн ажлаа эхэлсэнээс 50 минутын дараа тэрбээр босч үүд рүү явдаг байжээ. Үүнийх нь ачаар нэрт эрдэмтэн цагаа харах шаардлагагүйгээр үзлэгээ дуусгаж, өвчтөнд төвөг уддаггүй байсан гэнэ.
Сонирхолтой нь Фрейд төрсөн өдрөөрөө эдгээр нохойнуудаа хувцаслаж, баярын ширээний ард сууж хамт хооллох боломж олгодог байжээ.
Эх сурвалж: http://nationalgeographic.mn
0 comments: