ТАТ (Thematic Apperception Test)

Роршахын тестээс гадна өөр нэгэн алдартай проектив тест бол ТАТ (Thematic Apperception Test) юм. Роршахын тест абстракт шинжтэй бол ТАТ-ийн зураг нь хүнд өдөр тутамд тохиолддог сэдэвтэй байдгаараа ялгаатай. ТАТ-ийн эх хувилбарыг Henry Murray 1943 онд зохиосон. Судалгаанд оролцогчдод зураг үзүүлж, зурган дээрх хүмүүсийн хөрөг зурагт түүх зохиож ярина. Тус сэтгэц оношилгооны гол санаа нь субьектийн бодол санаа, мэдрэмж нь тухайн ярьж буй түүх нь байдаг гэж үздэг. ТАТ нийтдээ 19 карт зурагтай (Энд дараад зурагнуудыг харж болно) бөгөөд оношилгоо явуулахад хоёр цаг шаардагддаг. Судалгааг удирдаж буй хүмүүсийн ихэнхи нь картуудын зарим хэсгийг нь ашигладаг. 
ТАТ-ийг маш өргөн хүрээнд ашиглаж болдог. Хамгийн их ашиглагддаг судлагдахуун бол амжилтын хэрэгцээ юм. John Atkinson (1981) судалгаанд оролцож буй хүмүүсийн өлсгөлөн, нойрмог, фрустрацтай байсан нь ТАТ-д хариулж байгаад нь нөлөөлсөн гэжээ.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг