Психоанализ сэтгэл засал

Сэтгэл засалчид психоаналитик сургалтанд сурч, өөрийгөө психоанализаар туршин мэргэшүүлсэнээр психоаналист буюу сэтгэц задлан шинжээч болдог. Психоанализ бол хүний ухамсаргүйн сэдлийг нягт нямбай аргаар, удаан хугацаанд нээн илрүүлдэг. Психоаналитик эмчилгээнд өвчтөн хүүхэд наснаас одоог хүртэл шийдэгдэгүй түгшүүрийн шалтгаан, сэтгэл зүйн асуудал зэрэг дарагдсан зөрчлүүдээ илэрхийлэх процесс явагддаг. Психоанализын зорилго бол ухамсарт дарагдсан зөрчлүүдийг "барьж авах" байдаг. Хэдийгээр Фрейдийн хэрэглэж байсан шиг техникийг цөөн хэдэн мэргэжилтэнгүүд ашигладаг боловч сонгодог психоаналитик хандлагад тэрээр маш олон техникүүдийг адаптацид оруулахад түлхэц өгсөн юм. Психоаналитик техникүүдэд чөлөөт нийлэмж, зүүдний задлан шинжлэл, транcференс (шилжилт) багтдаг (Freud, 1949).
Чөлөөт нийлэмж. Сонгодог психоаналитик нөхцөлд өвчтөн буйдан дээр аналистаас эсрэг харж хэвтээд аналистын чөлөөт нийлэмжийн техникийг хэрэглэж байгааг дэмжинэ. Энэхүү техник явагдах шаардлага бол өвчтөн санаандаа орж ирсэн бүх үгсийг хэлнэ. Хэлэхдээ ямар ч хорио цээргүй, ичгүүргүй, өшөө хорсолгүйгээр, утга учир, логиктой эсэх нь хамаагүй байна. Аналист өвчтөний ярьж байгаа зүйлийн талаар санал нийлэх эсэхийг, мөн сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй байх ёстой. Сэтгэл засалч өвчтөний нийлэмжүүд, түгшүүрүүд, хэл халтрилт, зүүдний тухай мөн өнгөрсөн амьдралынхаа аль хэсгийг санаж байгаа зэрэгт анхаарлаа хандуулж ажиглах хэрэгтэй болдог.
Өвчтөнгүүд ихэнхи тохиолдолд эсэргүүцэл үзүүлдэг. Ухамсаргүй нь ярьж буй сэдвийн хүнд хэцүү хэсгээс зайлсхийдэг. Өвчтөн гэнэт ярианы сэдвийг өөрчлөх эсвэл тухайн үед яг юу ярьсанаа бүгдийг мартах нь ухамсаргүйн эсэргүүцлийн шинж тэмдэг болдог. Хэрэв сэтгэл засалч хурцадмал байдлыг цааш үргэлжлүүлбэл өвчтөн чимээгүй болж, тоглоом наргиа хийж, өвчтэй болж яриаг тасалдуулдаг. Фрейдийн сонгодог эмчилгээнд иймэрхүү эсэргүүцэл нь гол төлөв бага насны бэлгийн амьдралын төсөөлөл эсвэл бодит байдалтай холбоотой бодол санаа хэмээн үздэг. Түүнээс хойш психоанализ нь одоогийн асуудлын өнгөрсөн шалтгаанд төвлөрөх болжээ.
Зүүдний задлан шинжлэл. Фрейд (1900) зүүд бол ухамсаргүйн оюун ухааныг нээж, тэнд буй бодит мэдрэмжүүд нь илэрхийлэгддэг гэдэгт итгэдэг байв. Тэрээр зүүдийг манифест (тодорхой-зүүдээ санаж байгаа нь), латент (далд-ухамсаргүйн оюун ухаанд өрнөж буй зүүдний жинхэнэ бодол санаа) гэж хоёр ангилсан. Манифест зүүдний агуулга нь ухамсаргүй хүсэл бөгөөд латент зүүдний агуулгаас баримтыг нээн гаргахын тулд сэтгэл засалч чөлөөт нийлэмжийн аргыг хэрэглэдэг байна. Фрейд зүүдийг "ухамсаргүйд хүрэх хээнцэр гарц" гэдэгт итгэдэг байсан бөгөөд сэтгэл засалч өвчтөний асуудлын мөн чанарыг ойлгоход илүү тохиромжтой арга гэдэг байв. 
Трансференс (Шилжилт). Өвчтөн сэтгэл хөдлөлийн зөрчлөө нээн илрүүлж буй нэгэн чухал үзэгдэл бол трансференс юм. Өвчтөн хоосон цаасан дээр сэтгэл хөдлөлийн зөрчлийн шинж тэмдгүүдээ дүрсэлдэг. Тэд аав, ээж, ах, эгчээ үзэн ядсан эсвэл хайрласан мэдрэмжээ ийнхүү илэрхийлдэг. Чухамхүү ингэсэнээр тэднийг хэн бэ гэдгийг ойлгоход нэмэр болдог аж. Өөрөөр хэлбэл өвчтөн мэдрэмжээ сэтгэлч засал руу шилжүүлж байна гэсэн үг. Дараа нь ухамсаргүйн сэдэлтэйгээр зурсан зургуудыг өөрсдөд нь үзүүлж асуудлыг өөрт нь таниулна. Психоаналитик эмчилгээний онолоор өвчтөн ухамсаргүйн зөрчил, сэдлүүдээ ухамсарлах ёстой байдаг. Улмаар тэд өөр хоорондоо ялгаатай зан үйлүүдээ бий болохоос өмнө яаж өөрт нь нөлөөлөөд байна вэ гэдгийг ойлгох юм.
Сонгодог психоанализид тав болон түүнээс дээш жилийн дотор долоо хоногт гурваас таван удаа уулзалт хийж, их хэмжээний зардал гаргах ёстой болдог. 

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг