Шизофрени
Шизофрени бол психозын нийтлэг хэлбэр бөгөөд шизофрени хэмээх сэтгэцийн өвчтэй хүн нь өөрийнхөө дотоод ертөнцдөө амьдрах хандлагатай байдаг аж. Тэд донтогчуудтай адил хэт их хэмжээгээр идэж, тамхи татдаг хэдий ч ямарваа нэгэн үйл явдлуудад оролцох сонирхолгүй бөгөөд эргэн тойрны хүмүүс сонин биш. Тэд хийсвэр сэтгэмж, хуурмаг үзэгдэл, хүртэхүйн эмгэгт автсанаар тэдний хэл яриа, бодол санаанд сөргөөр нөлөөлдөг.
Шизофрений клиник шинж тэмдгүүд. Шизофрени нь сэтгэцийн өвчний нийтлэг төрөл бөгөөд тухайн хүнд янз бүрээр илэрч болдог тул үүнийг ангилахад төвөгтэй байдаг. Зарим сэтгэл судлаачид David Rosenhan мэтийн сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэнгүүдтэй адил шизофренитэй хүнийг оношилоход төвөгтэй биш гэж үздэг юм. Тэдний үзсэнээр эрүүл хүн өөрийгөө сэтгэц эмгэг судлалын төрөл бүрийн эмнэлгээр оношлуулна гэдгээ хүлээн зөвшөөрөхийн сацуу сонсголдоо эргэлзээтэй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрдөг.
Бодол санааны хэлбэр ба Агуулгын зөрчил. Ихэнхи хүмүүс иллюз бүхий шизофренитэй байдаг. Зарим шизофрентэй хүмүүс өөрсдийг нь мөрдөж буй мэт иллюзтэй байх бөгөөд тэднийг хэн нэгэн гэмтээх, хөнөөхийг хичээж байна гэж боддог. Мөн тэдний бодол санаа, үйлдлийг хэн нэгэн удирдаж буй мэт мэдрэмж төрөх бөгөөд фантаз байдлаас салах нэн төвөгтэй. Тэдний бодол санааг хэн нэгэн уншиж буй мэт мэдрэмж төрдөг нь нийтлэг тохиолддог иллюзийн нэг төрөл юм. Мөн хэн нэгэн тэдний толгойд ямар нэг бодол санаа суулгачихдаг гэсэн итгэл үнэмшил төрж буй нь өөр нэгэн төрөл нь аж. Шизофрентэй хүмүүс бодол санааны асуудалтай байдаг. Энэхүү асуудлыг бодол санааны эмгэг гэж нэрлэх тохиолдол бий. Тэдний сэтгэхүй нь бүтэцгүй, нягтралгүй байдаг. Тэд одоогийн мэдлэгээ өмнөх мэдлэгтэйгээ нийлэмж үүсгэдэг бөгөөд эерэг ойлголт дутагдалтай, эмх замбараагүй нь илэрхий байдаг. Нэг бодлоос ямар ч холбоо хамааралгүй нөгөө бодол руу шилжих нь энэ өвчний шинж тэмдэг юм.
Хүртэхүйн зөрчил. Шизофрентэй хүмүүст ихэвчлэн галлюцинаци эсвэл өдөөгчгүй мөртлөө хуурмаг сэрэл үүсэх үзэгдэл бий болдог. Тэд гол төлөв хэн нэгний яриа, дуу чимээ сонсож буй мэт сонсголын галлюцинацитай байдаг. Харин мэдрэхүйн галлюцинаци хааяа тохиолдох магадлалтай. Энэ нь шатах, арьс биржийх мэдрэмж төрүүлдэг.
Бачимдах зөрчил. Шизофрентэй хүмүүс сэтгэл хөдлөлийн эмгэг хариу үйлдэл үзүүлдэг. Заримдаа нэгэн хэвийн сэтгэл хөдлөл үзүүлдэг бөгөөд ямар ч хэлбэлзэл байдаггүй аж. Тэд чигээрээ, ямар ч хөдөлгөөнгүй гөлөрдөг. Хэл яриа нь дан мотони шинжтэй, ямар илрэлгүй байдаг. Шизофрентэй хүмүүс зохисгүй сэтгэл хөдлөлийг үзүүлдэг. Жишээ нь, гунигтай мэдээ дуулгаж байхад инээх, шалтгаангүй зүйлд уйлах, сэтгэл хөдлөл маш хурдан өөрчлөгддөг гэх мэт. Эдгээр этгээд сэтгэл хөдлөл нь өдөөгчгүйгээр хариу үйлдэл үзүүлж байгаа нь тэр юм.
Зоригийн ба Би-гийн зөрчил. Би-гийн мэдрэмж бол эрүүл, энгийн хүний зан төлөвийг бүрдүүлэхэд чухал хүчин зүйл юм. Шизофренитэй хүн бусадтай адилтгаж хөгжихөд бэрхшээлтэй, хэн нэгэн тэдний үйлдлийг хүчээр чиглүүлж байна гэдэгт итгэдэг.
Үйлдэл ба Харилцааны зөрчил. Шизофренитэй хүмүүс бусадтай харьцахад маш хэцүү байдаг. Тэд нийгэмшлээс үргэлж дүлж зугтдаг. Учир нь тэдний иллюз, галлюцинаци нь гадаад ертөнцтэй холбогдоход асуудал үүсгэдэг. Тэдний үйлдэл нь хөшүүн, саажсан мэт байдалтай болдог.
Шизофрений төрөл. Шизофрени өвчин гол төлөв бага насанд эсвэл насан хүрэхээс өмнөх үед эхэлдэг. Шизофренийг оношилоход дор хаяж 6 сар шаардагддаг. Идэвхжлээс өмнөх үед үйл ажиллагаа доройтдог. Энэ үед нийгмээс тусгаарлагдаж, ариун цэвэр сахихгүй, сэдлийн дутагдалтай, ер бусын ойлголттой болдог. Харин идэвхжлийн үед сэтгэцийн өвчин (иллюз, галлюцинаци) илэрнэ. Сүүлийн үе шатыг үлдэгдэл гэж нэрлэдэг бөгөөд өмнөх үе нь дахин илэрнэ.
Кататоник шизофрени. Кататоник шизофрени бол шизофрений төрлүүдээс ховор тохиолддог юм. Энэ төрөл нь гол төлөв хөшүүн байдал, хөдөлгөөн ба хэл яриа нь огт ажиллагаагүй болдог. Тэд хэдэн цагийн турш эвгүй, таатай бус байрлалаар хөшдөг.
Бүтэцгүй шизофренин. Энэ үед бие хүний зан чанар хуваагдмал болно. Бүтэцгүй шизофренийг урьд нь хебефрени (Грекээр "Хебе" гэдэг нь хүүхдэрхэх, тэнэглэх гэсэн утгатай) гэж нэрлэдэг байсан. Сэтгэл хөдлөл нь нэгэн жигд, зохисгүй шинжтэй. Мөн хөшүүн хөдөлгөөнтэй, хүүхдэрхэг хариу үйлдэлтэй, бодол санаа болон яриа нь замбараагүй, галлюцинаци, иллюзтэй.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn
Л. Энхтүшиг
0 comments: