Тестостерон эрчүүдийн сэтгэл санааг сэргээдэг


Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь нойрны асуудлыг зохицуулж, ясыг бэхжүүлэхийн сацуу хүний биеийн бодисын солилцоог /метаболизм/ сайжруулж өвчин эмгэгээс урьдчилан сэргийлдэг бөгөөд хамгийн гол нь стрессийг бууруулах оновчтой бөгөөд сонирхолтой арга юм. Гэвч эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бие, сэтгэл зүйн онцлог шинжээс хамаарч техних, дасгалын онцлог шинж чанар цаашлаад үр дүн хүртэл харилцан адилгүй байдаг билээ. Эдгээр хүчин зүйлсийг тооцоолж, төлөвлөөгүйгээс хүссэн үр дүндээ хүрэхгүй байх, сэтгэлээр унах, шантрах зэрэг олон сөрөг нөлөөллийг үүсгэдэг. Хамгийн чухал нь эрэгтэй эмэгтэй хүний бие физиологийн онцлогоос шалтгаалан үүсэн нийлэгжих “даавар”-ын талаар ойлголттой болж түүний зохицуулалтаас үүсэх сэтгэл зүйн хүчин зүйлсийг зохицуулахад анхаарлаа хандуулах нь чухал. Эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн сэтгэл хөдлөл, стресс, тайвшрах үйлийг тестостерон, кортизол, аллопрегналон зэрэг хэд хэдэн дааврууд зохицуулдаг. Иймд дасгал хөдөлгөөн хийж өөрийн хүссэн үр дүнтэй хүрэх гэж хичээж буй залуучууд, бүсгүйчүүддээ дараах зөвлөгөөг хүргэж байна.

  • Эрэгтэй хүнд байгалиас заяагдсан андроген буюу эр бэлгийн даавар нь тестостерон юм. Тестостерон нь эрчүүдийн яс болоод булчинг бэхжүүлж сэтгэл санааг сэргээж, нөхөн үржихүйн тогтолцооны эд эрхтний хөгжил, өсөлт үйл ажиллагааны зохицуулалтыг хангаж өгдөг даавар юм. Тесторстерон нэмэгдэхэд бие бялдар хурдан сэргэж, булчин хурдан томорч, гадны хүчин зүйлд амархан өдөөгдөг. Мөн түрэмгийллийг болон хүчийг нэмэгдүүлдэг талтай. Энэ нь хүчтэй дасгал хүнд дасгал хийх, илүү их хүч гаргахад тусалдаг. Харин сэтгэл түгшил, тамхи хэт татах болон гадаад орчны зохисгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр тестостероны ялгаралт саатдаг байна. Эрэгтэй хүний Лейдигийн эсэнд далдлагдан оршихоос гадна эмэгтэй хүний өндөгөн эсэд маш бага хэмжээгээр агуулагддаг ба эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бөөрний дээд булчирхайн гадаргад байдаг аж. Тестостероныг нэмэгдүүлэхийн тулд стеройд / өвчний эсрэг лабараторт гаргаж авсан даавар юм / буюу анаболитик стреойдыг сүүлийн үед ихээр агуулсан уургыг ихээр хэрэглэх болсон. Учир нь дасгалын процессийг хурдан, илүү сайнаар хийхэд тустай байдаг байна. Мөн булчин сэргэлт авах хугацааг нь богиносгож хүн ойр ойр өндөр ачаалалтай бэлтгэл хийх боломжтой болдог. Гэвч энэ нь маш аюултай. Дааврын өөрчлөлт, элэгний өвчлөлөөс эхлүүлээд зан ааш түрэмгий болох, хүчтэй уурлах гэх мэт зан авирыг үзүүлж эхэлдэг.

  • Эмэгтэй хүний метаболизм эрчүүдийг бодвол удаан тул хурдан өөхлөх хандлагатай байдаг. Мөн биеийн бүтэц болон артерийн даралт ч чухал нөлөөтэй. Эмэгтэйчүүдэд эсртадиол буюу эстроген гэгч даавар илүүтэй ялгардаг бөгөөд энэ нь цусан дахь холесториныг бууруулж, кальцйг тэнцвэржүүлж өгдөг нь дасгал хөдөлгөөн хийхэд тус болдог бөгөөд эстроген дутагдвал таргалалт нэмэгдэх хандлагатай байдаг.  Эстроген даавар дутагтсанаас дааврын тэнцвэр алдагдаж цочмог ихээр халуун оргиж хөлрөх, нойргүйдэх, ясны үе үрэвсэх, сэтгэл санааны хямралд ордог. Мөн кортизол буюу стрессийг үүсгэгч даавар эмэгтэй хүнд хурдацтай нийлэгждэг бол серотонин буюу аз жаргалын даавар эрэгтэйчүүдээс илүүтэй ялгардаг бөгөөд идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж бүжиглэх нь серотонины задралыг удаашруулдаг.

  • THP буюу аллопрегналон хэмээх даавар нь байгалиас тайвшруулах нөлөөтэй. Энэ даавар нь стрессийн үед шууд нөлөө үзүүлэж эхлэхгүй бөгөөд харин стрессийн дараа хэсэг хугацааны буюу хэдэн минутын дараагаас ажиллаж эхэлдэг байна. Уг даавар нь мэдрэлийн эсийг идэвхжүүлж, түгшүүрийг бууруулан, стрессийн нөхцөлд дасан зохицоход тусладаг. Хүн идэвхитэй дасгал хөдөлгөөн хийхэд энэ даавар идэвхтэй ялгардаг

  • Кортизол (гидрокортизон, F-ийн нэгдэл) – биологийн идэвхтэй даавар. Бөөрний дээд булчирхайн гадарт далдлагдан байрлаж, нүүрс усны зохицуулалт болон стрессийн нөхцөлд организмын үзүүлэх хариу үйлдэлд чухал үүрэг гүйцэтгэдэг даавар. Уг дааврын үйл ажиллагаа нь өдрийн хэмнэлээс хамаарах бөгөөд өглөө их хэмжээгээр, оройн цагаар маш бага хэмжээгээр ялгардаг байна. Кортизол нь бие организмын биохимийн олон үйл явцад оролцдог бөгөөд стресс болон өлсөх үед организм хамгаалах хариу үзүүлэхэд гол үүрэгтэй. Жишээ нь өлсөх үед кортизол нь цусан дахь глюкозыг тэнцвэржүүлж, сэтгэл хөдлөлийн болон мэс заслын шокийн үед цусны даралтыг аюултай хэмжээнээс бууруулах үүрэгтэй. Анагаахын салбарт уг дааврыг бронхит, багтраа, харшил, үе мөчний өвснийг эмчлэхэл өргөн хэрэглэдэг


Эцэст нь хэлэхэд хүн өөрийнхөө хүссэн зүйлийг авахад аль эсвэл өөртөө бий болгоход сэтгэл ханадаггүй бөгөөд харин сэтгэл ханамжийг авч болдог. Тухайн хүнд үүсэн буй тэрхүү хэрэгцээ буюу тодруулвал өв тэгш бие хаатай болох хэрэгцээ нь бие махбодийг идэвхжүүлж, зан үйлийг өдөөх замаар дутагдаж байгаа зүйлээ олж энэ нь тогтмол хангагдаж байх нөхцлийг бүрдүүлж өгдөг. Энэ бол эрүүл зан үйл. Харин богино хугацааны эсвэл түр зүуурын дасгал хөдөлгөөн хэдий үр дүнгээ өгч болох ч эрүүл зан үйл болж төлөвшихгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.  

Д. Лхамсүрэн