/Хөгжмийн сэтгэл судлал/ The Psychology of Music

Бид хөгжим сонсож байх үедээ хөгжмийн зохиолчийн, хамтлаг дуучны сэтгэлийн хөдөлгөөнүүдийг өөрсдийн нэг хэсэг болгон эзэмшиж чаддаг. Бид хөгжим сонсож байх үедээ нэг эсвэл хэд хэдэн холбоосоор дуулж байгаа, хөгжим тоголж байгаа эсвэл хөгжмийг зохиогчтой холбогдож байдгийг хөгжмөөр тогтоодог.
Хөгжмийг маш олон янзаар тайлбарлаж болох юм. Нэг зохиолчийн зохиосон нэг хөгжим уйтгар гуниг ба үнэнч байдал эсвэл уур хилэн ба итгэл эвдрэл зэрэг санааг илэрхийлж болох ч зохиолч санаагаа илэрхийлэхдээ ямар арга барил сонгосноос шалтгаална.
Хүүхдүүд, өсвөр насныхан ба тэр ч бүү хэл нялх хүүхдэд хүртэл хөгжим ашиг тустай ба хөгжим нь оюун ухаан болон танин мэдэхүйн хөгжлийг сэргээж өгдөг. Гэсэн хэдий ч эцэг эхчүүд хүүхдийнхээ нялх болон бага насанд сонсох хөгжмийн төрлийг нь болгоомжтой сонгох хэрэгтэй ба үүний адил ээж нь хүүхдээ гэдсэндээ тээж байх үедээ ямар хөгжим сонсгох нь чухал.
Хөгжим ба хэл яриаг боловсруулдаг тархины төв нь адилхан байдаг. Хөгжим тоглох ур чадвараа хөгжүүлдэг хүүхэд залуус хэл ярианы чадавхиа давхар хөгжүүлж байгаа бөгөөд тэдний шинэ хэл сурах чадвар маш өндөр байдаг байна.
Хөгжмийн сэтгэц засал нь клиникийн ба нотолгоонд үндэслэгдэж, хөгжмийн оролцоотой хувь хүний онцолгийг харгалзан эмчилгээний зорилгыг багтаасан харилцаа бөгөөд хөгжмийн сэтгэц заслаар бүрэн итгэмжлэгдсэн дипломтой мэргэжилтэн гүйцэтгэнэ. (Америкийн Хөгжмийн сэтгэц заслын Холбооны тодорхойлолт, 2005)
Эх Сурвалж: http://www.winmentalhealth.com
Орчуулсан: Л.Төрбурам
0 comments: