Нийгмийн сэтгэл судлал үүсэл хөгжил

Нийгмийн сэтгэл судлал нь 1860-аад оны үед үүссэн боловч бусдаас бие даах гэж багагүй хугацааг туулсан билээ.

Эртний грекчүүд хүний хүрээлэн буй орчин түүний талаар ойлгохын тулд философийн нэгэн салбар ухааныг судалж байсан нь өнөөгийн нийгмийн сэтгэл судлалын үндэс нь болж өгсөн юм.Платон нь "crowd mind" хэмээх асуудал дэвшүүлж "хүмүүс бөөгнөрөх тусам бодлогогүй болдог" хэмээн дүгнэлтэнд хүрч бие хүн болон нийгмийн холбоог анх судалсан байдаг.

Хүмүүсийн зан үйл,мэдрэмж,бодол санаа зэрэг нь нийгэм дэх бусад хүмүүст хэрхэн нөлөөлж байгааг судалдаг сэтгэл судлалын салбар шинжлэх ухааныг "нийгмийн сэтгэл судлал" гэнэ.Эдгээр нэр томъёо нь хүний сэтгэл зүйн байдлыг илэрхийлнэ.Нийгмийн хүрээлэн буй орчин,сэтгэл зүйн байдал зэргийн харилцан үйлчлэлийн үр дүн хүний зан үйлээр илэрнэ гэж ихэнх нийгмийн сэтгэл судлаачид үздэг юм.Мөн Курт Левин дараах онолыг баталсан байна B = f(P , E).

Нийгмийн сэтгэл судлал нь 20-р зууны эхээр АНУ-д үүссэн юм.1898 онд Норман Триплетт тус салбарын анхны туршилтыг хийсэн байдаг.1930-аад оны үед Германд нацист дэглэм ноёрхож гештальт сэтгэл судлаачид АНУ-г зорих болсон нь тухайн үеийн психоаналитик,бихевиоризм зэрэг онолуудаас ялгарахад түлхэц болсон гэж үздэг.II дайны үед АНУ-н армид итгэл үнэмшил,суртал ухуулгын талаар судалгаа хийж улмаар дайн дууссаны дараа нийгмийн олон төрлийн асуудлыг судалж тэр дундаа жендер,арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг сэтгэл судлалын шинжлэх ухаан талаас нь судалж байв.

1960-аад оны үеэр танин мэдэхүйн зөрчил,хөндлөнгөөс оролцох гэрч,түрэмгийлэл зэрэг сонирхолтой сэдвүүд гарч байсан боловч 1970-аад онд АНУ-д ниймгийн сэтгэл судлал хямралд орсон хэвээр байлаа.Харин 1980,1990-д оны үеэр бие даасан онол бий болгож чадсан юм.


Нийгийн сэтгэл судлалын төлөөлөгчид :

Allport, Floyd Henry 1890 - 1978
Allport, Gordon Willard 1897 - 1967
Asch, Solomon 1907 - 1996
Brown, Roger William 1925 - 1997
Campbell, Donald Thomas 1916 - 1996
Clark, Kenneth Bancroft 1914 - 2005
Clark, Mamie Phipps 1917 - 1983
Festinger, Leon 1919 - 1989
Heider, Fritz 1896 - 1988 
Hooker, Evelyn 1907 - 1996
Hovland, Carl I 1912 - 1961
Janis, Irving 1918 - 1990 
Le Bon, Gustave 1841 - 1931
Lewin, Kurt 1890 - 1947
McDougall, William 1871 - 1938
Milgram, Stanley 1933 - 1984
Schachter, Stanley 1922 - 1997 
Sherif, Carolyn Wood 1922 - 1982
Sherif, Muzafer 1906 - 1988
Sumner, Francis Cecil 1895 - 1954
Tajfel, Henri 1919 - 1982
Triplett, Norman 1861 - 1931

Эх сурвалж : 
http://www.socialpsychology.org/social-figures.htm


www.en.wikipedia.org/wiki/Social_psychology_(psychology)

Орчуулсан Л.Энхтүшиг