Курт Левин /Kurt Lewin 1890-1947/
Курт Задек Левин нь 1890 оны 9-р сарын 9-нд Польш улсын 4 хүүхэдтэй еврей гэр бүлийн дунд хүү нь болон мэндэлжээ.Түүний аав жижигхэн дэлгүүртэй мөн хажуугаар фермийн аж ахуй эрхэлдэг байв.
Түүний гэр бүл Берлин рүү 1905 онд нүүж улмаар Курт Фрейбергийн их сургуульд элсэж анагаахын чиглэлээр сурч байсан боловч биологийн Мюник /Munich/ их сургуульд шилжсэн юм.Мөн тэрээр социалист хөдөлгөөн,эмэгтэйчүүдийн эрхийн тухай үйл хэрэгт идэвхитэй оролцдог байжээ.Дэлхийн I дайн эхлэхэд германы армид туслалцаа үзүүлж өмнө нь сурч байсан Берлиний их сургуульд эргэн ирж тэндээ Ph.D хамгаалж Гештальт сэтгэл судлалыг сонирхон судалж Берлины их сургуульд философи,сэтгэл судлалаар багшилж дараа нь Франкфуртын их сургуульд "Нийгмийн судалгааны институти"-д ажилласан юм.1933 онд Германд Гитлерийн дэглэм ноёрхон институтийн гишүүдийг тараажээ.
Энэ үед Левин Ангил руу дүрвэж Эрик /Eric Trist/ Тристтэй уулзаж дэлхийн II дайнд оролцож буй цэргүүдэд гештальт сэтгэл судлалын онолыг ашиглаж судалгаа авч байлаа.Тэрээр цаашилж 1933 оны 8-р сард АНУ-д цагаачлах эрх авч Корнелл,Иова зэрэг их сургуулиудад багшилсаар 1947 онд "Үндэсний сургалт лаборатори" байгуулж тус байгууллагыг тэргүүлж түүнийг нийгмийн тухай бүхий л ололт амжилтыг нээсэн гэж үздэг билээ.
Эх сурвалж : www.en.wikipedia.org
www.psychology.about.com/od/profilesofmajorthinkers/p/bio_lewin.htm
Орчуулсан Л.Энхтүшиг
0 comments: